Боловсруулсан багш:П.Мэнд

advertisement
Орчуулгын тухай ойлголт
Б О Л О ВС Р У УЛ С А Н БА Г Ш : П . М Э Н Д - А М ГА Л А Н
Орчуулгын тухай ойлголт
 I had a hot dog at the school cafeteria.
 Hi, where are you going? I’m going to “Empire”.
Could you book me a table, please.
 She broke down when she heard of her horse dead.
 Please, give me a cigar. I’m sorry. I’ve already gave
up smoking.
Орчуулгын тухай ойлголт
Орчуулгын тухай ухагдахуун
Орчуулгын ажлын үе шат
Орчуулгын үндсэн зарчим
Орчуулгын дүйцлийн хэв шинж
Орчуулгын тухай ухагдахуун
Орчуулга бол янз бүрийн хэлээр ярилцагч
хүмүүс хоорондоо харилцах бололцоог
олгогч арга хэрэгсэл юм.
Хэлний онолоор бол нэг хэлний бүтэц, нэгж
өөр хэлнийх болж хувиран өөрчлөгдөхийг
орчуулгын үйл явц гэж үздэг.
Орчуулгын тухай ухагдахуун
Нэг хэлээр илэрхийлсэн санааг нөгөө хэлний бүх
хэрэглэгдэхүүнийг ашиглан бүрэн төгс гаргах
бүтээлч хөдөлмөрийг орчуулга гэнэ.
Хэлний бүх хэрэглэгдэхүүн гэдэг ухагдахуунд авиа
зүй, үгийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйд
хамаарах бүх хэрэглүүр багтана.
Орчуулгын ажлын үе шат
1. Эхийн агуулга, бичлэгийн найруулгын өнгө аяс,
хэлний илэрхийллийн арга барилыг нарийн нягт
задлан шинжлэх ёстой. Үүнд үгийн олон салаа
утгыг зөв ухаарах, өгүүлбэрийн бүтэц, нийлэмж
үгийн бүрэлдүүлбэрийг зөв таних, найруулгын
өвөрмөц шинж болон хам утгыг тайлж мэдэх
Орчуулгын ажлын үе шат
2. Задлан шинжилж ухаарч таньсан эхийг орчуулж
байгаа хэлний бүх хэрэглүүрийг ашиглан
оновчтой илэрхийлэн гаргах. Тэгэхдээ орчуулж
байгаа хэлний хэм хэмжээг \үгийн сан, өгүүлбэр
зүй, найруулга зүйн бүх хэм хэмжээг\ баримталж
орчуулгынхаа анхны хувилбарыг гаргана.
Орчуулгын ажлын үе шат
3. Орчуулгынхаа анхны хувилбарыг тунгаан шүүж
илүүдсэнийг танаж хасан дутаасныг нь нөхөн
залруулах. Орчуулгаа дахин дахин нягтлан
засвар хийж залруулах.
Орчуулгын ажлын үе шатны эдгээр онцлогийг эс
ойшоовол орчуулгад үг, өгүүлбэр нэмж хасах,
хэллэг болон өгүүлбэрийн найруулга, утга
агуулгыг гажуудуулах, бүрхэгдүүлэх алдаанд
хүрдэг.
Орчуулгын үндсэн зарчим
1. Орчуулгад эх текстийн үзэл санааг бүрэн
дүүрэн дамжуулах
2. Орчуулгын дүрслэх хэв маяг, арга хэлбэр
эхийнхтэй адил байх
3. Орчуулга эх сэдвийн адил хялбар
уншигдаж байх
Орчуулгын дүйцлийн хэв шинж
Эх ба орчуулгын сэдвийн агуулгын нийтлэг
чанарыг орчуулгын дүйцэл гэдэг.
Дүйцлийг хангахад агуулгын ямар хэсгийг
орчуулгын сэдэвд хэвээр хадгалахаас хамааран
дүйцлийн янз бүрийн түвшин \хэв шинж\ гарч
ирдэг.
Иймд орчуулгын дүйцэл нь эх сэдвийн агуулга
дахь утгын янз бүрийн элементүүдийг орчуулгын
сэдэвд хэвээр буулгахад үндэслэнэ.
Орчуулгын дүйцлийн 1 дэх хэв шинж
Харилцааны зорилгыг тодорхойлогч эх сэдвийн агуулгын
тэрхүү хэсгийг орчуулгад хадгалан үлдээхэд оршино.
1. Maybe there is some chemistry between us that doesn’t
mix.
- Хүмүүс зан аашаараа таарч тохирохгүй байж болно.
2. That’s pretty thing to say. Ичмээр юм даа!
3. Those evening bells, those evening bells, how many a tale
their music tells.
- Үдшийн хонхны дуу, үдшийн хонхны дуу ямар ихийг
бодогдуулна вэ.
Орчуулгын дүйцлийн 2 дахь хэв шинж
Эхэд утга санааны хувьд ойр байдал нь
ашиглагдсан, хэлний арга хэрэглүүрийн утгын
нийтлэгд үндэслэгдээгүй.
1. He answered the telephone. Тэр харилцуураа
авсан.
2. You are not fit to be in a boat. Чамайг завинд
суулгаж болохгүй.
3. You see one bear, you have seen them all. Бүх
баавгай хоорондоо адилхан.
Орчуулгын дүйцлийн 3 дахь хэв шинж
Нөхцөл байдлыг дүрслэх аргыг хадгалах
1. Scrubbing makes me bad - tempered.
- Шал угааснаас болж сэтгэл санаа минь
хямрав.
2. London saw a cold winter last year. Өнгөрсөн
жил Лондонд хүйтэн өвөл болсон.
3. That will not be good for you.
- Энэ нь танд муугаар төгсч болох юм.
Орчуулгын дүйцлийн 4 дэх хэв шинж
Агуулгын гурван бүрдэл хэсгийн зэрэгцээ эхийн өгүүлбэр
зүйн бүтцийн утга бараг бүхэлдээ орчуулгад
хөрвүүлэгдэн буугддаг.
1. One thing troubled me along at first – the immense interest
which people took in me. Apparently the whole nation
wanted a look at me.
- Эхэндээ нэг л зүйл сэтгэлийг минь зовоож байсан нь
хүн бүхний надад хандаж буй ер бусын шохоорхол.
Бүх хүмүүс намайг харахыг хүсч буй мэт.
2. I told him what I thought of her. Би түүнд өөрийнх нь
тухай бодлоо хэлсэн.
Орчуулгын дүйцлийн 5 дахь хэв шинж
Эх сэдэв ба орчуулгын сэдвийн агуулга хоорондоо
хамгаас илүү дүйцэлтэй байх.
1. I saw him at the theatre.
- Би түүнийг театрт харсан.
2. The house was sold for 10 thousand dollars.
- Энэ байшин 10 мянган доллараар худалдагдсан
байсан
3. She was wearing a fashionable red dress.
- Тэр гоёмсог улаан даашинз өмссөн байсан.
Орчуулгын дүйцлийн хэв шинж
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
A fly stands on the ceiling.
The children clapped hands with joy.
She knew that he had ricked his neck to help her.
She was wearing a new kind of perfume.
He had some boiled eggs for dinner.
“Will you come here, my-Miss?” Jean went.
I saw there was a question asked.
I am the last man to do it.
A rolling stone gathers no moss.
It started raining. We’ve gone home.
Тусгай зориулалтын англи хэл ба
орчуулга
Найруулгын онцлог шинж нь түүний мэдээлэх чанар \утга
төгс\, учир зүйт чанар \хатуу дэс дараа, үндсэн санаа
түүний элементүүдийн хоорондын нарийн холбоо\, яв
цав байдал, бодит чанар болон эдгээрээс үүсэн
гарсан тодорхой ойлгомжтой байдлаар илэрдэг.
Үгсийн сангийн салбард энэ нь юуны өмнө шинжлэх
ухаан- техникийн нэр томъёо, тусгай үгсийн санг
ашигладаг.
Жишээ нь: fixed & variable cost, owners equity, demand,
supply, sustainable development, current asset
Soil erosion, crop cultivation, zero tillage, fallow, irrigation
Thank you for your attention!
Download