“ХӨХ ТЭНГЭРИЙН ЭСГИЙ ТУУРГАТАН” НҮТББ “/БПБЦ ХХК/” Хоорондын ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 2024 он БАТЛАВ БАТЛАВ ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САНААЧЛАГЧ Т.Мөнхжаргал ……………. М.ГАЛХҮҮ Хамтран ажиллах гэрээ 2025 оны 06 дугаар № 25 /08 Улаанбаатар хот сарын 09 Энэхүү хамтран ажиллах гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, нэг талаас: “ БПБЦ ХХК ХХК ” /РД; 6533353/ түүнийг төлөөлж албан тушаалтай Захирал Т.Мөнхжаргал (цаашид “Захиалагч” гэх), нөгөө талаас: “ХӨХ ТЭНГЭРИЙН ЭСГИЙ ТУУРГАТАН” НҮТББ-г /РД:4148401/ төлөөлж ерөнхий продюсер, санаачлагч Мөнх-Очир овогтой Галхүү (цаашид “Ажил гүйцэтгэгч” гэх) нар дараах нөхцөлийн дагуу сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Гэрээний зорилго нь Захиалагч болон Гүйцэтгэгчийн хооронд үүссэн реклам шторк болон тухайн захиалагч талын сонгосон үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж, Талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, тэгш байдлыг хангахад оршино. 1.2. Талууд гэрээний бүх зүйл, заалттай нэг бүрчлэн танилцаж, хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болно. Хоёр. Гол нөхцөл 2.1 Энэхүү гэрээг Дэмжигч байгууллаэг гэрээний хавсралтад заасан захиалагч талаас ирүүлсэн нөхцөлт үйлчилгээг гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэх, Захиалагч тал нь гэрээнд заасан төлбөрийг төлөх харилцааг зохицуулна. 2.2 Гэрээний 2.1-т заасан ажлын загвар, агуулга, түүн дотор агуулагдаж буй мэдээлэл нь захиалагчийн өмч болно. Гурав. Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг 3.1 Гүйцэтгэгч дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд: 3.1.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй; 3.1.2 Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заагдсан хөлсийг нэхэмжлэн авах эрхтэй; 3.2 Гүйцэтгэгч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: 3.2.1 Гэрээнд заасан ажлыг стандарт чанарын шаардлагын дагуу гэрээнд заасан төлөвлөгөөт хугацаанд чанарын доголдолгүй хийж гүйцэтгэх үүрэгтэй; 3.2.2 Гэрээгээр тохиролцсон гүйцэтгэх үүргийг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн бус буюу зохих ёсоор биелүүлэх боломжгүй бол ажил гүйцэтгэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй; 3.2.3 Энэхүү гэрээний 2.1-т дурдсан ажил бүрэн хийгдэж, гэрээний хугацаа дууссаны дараа ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын чанараас шалтгаалсан доголдол илэрсэн, саатал, гэмтэл гарсан тохиолдолд ажил гүйцэтгэгч үнэ төлбөргүй, түргэн шуурхай засаж залруулах үүрэгтэй; 3.2.4 Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцад олж мэдсэн, захиалагчийн үйл ажиллагаа, ажилтнуудтай холбоотой аливаа мэдээллийг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно. Ажил гүйцэтгэгч ийнхүү бусдад задруулснаас захиалагч талд хохирол учирсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцах үүрэгтэй; 3.2.5 Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээ хүчин төгөлдөр болж бүх материалыг захиалагч талаас батлуулан хүлээн авсан өдрөөс хойш ажлын гэрээний хоногийн дагуу эсвэл харилцан тохиролцсон хугацаанд багтаан хийж гүйцэтгэх үүрэгтэй. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, талууд үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээ дуусгавар болно. Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл үүссэн тохиолдолд нөгөө талдаа энэ тухайгаа ажлын 3 хоногийн дотор урьдчилан анхааруулж, мэдэгдэнэ. Дөрөв. Захиалагчийн эрх, үүрэг Гүйцэтгэгч тал гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаанд төлсөн 4.1 Захиалагч дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд: 4.1.1 Гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах; 4.1.2 Гүйцэтгэж буй ажлын тайлан гаргуулах, хяналт тавих; 4.1.3 Ажил гүйцэтгэгчээс батлагдсан загвар дизайны дагуу хийхийг шаардах, шаардлагад нийцүүлэн засвар, өөрчлөлт хийлгэх эрхтэй; 4.1.4 Захиалагч нь ажил хийх ажлын явц, гүйцэтгэлтэй танилцах, санал оруулах, чанарын шаардлага хангаагүй ажлыг үнэ төлбөргүй дахин гүйцэтгүүлэх эрхтэй; 4.1.5 Ажил гүйцэтгэгчийн хийсэн 2.1-т заасан ажил нь захиалагчийн шаардлагад нийцээгүй, захиалагчийн өгсөн санал, зөвлөмжийн дагуу хийгдээгүй, цаашид харилцан тохиролцож цахим хуудас хийх ажлыг үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд гэрээг цуцлах учирсан цаг хугацааны алдагдал болон төлбөрийг буцаан шаардах эрхтэй; 4.1.6 Захиалагч нь ажил хийх үеийн ажлын төлөвлөгөө алдагдах эсхүл ямарваа нэгэн байдлаар, ажил зогсохгүй байлгах тал дээр ажил гүйцэтгэгч талд хариуцлага болон шаардлага тавих эрхтэй. 4.2 Захиалагч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: 4.2.1 Гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх; 4.2.2 Ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй мэдээллээ сольж өгөх, өөрчлөх үүрэгтэй; 4.2.3 3ахиалагч нь энэ гэрээний 2.1-т заасан ажлын өгөгдлийг батлан ажил гүйцэтгэгч талд хүлээлгэн өгнө. Тав. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, дуусгавар болгох 5.4 Гэрээнд хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эх хувьд засварласан буюу бусад аргаар оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг хүчингүйд тооцно. Зургаа. Хугацаа 6.1 Энэ гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчинтөгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд улиралын хугцаанд хүчин төгөлдөр байх доорх 7,1 заасны дагуу ажилуудыг гүүцэтгэх 2025 оны 06 сарын 09-ний өдрөөс 2025 оны 09 сарын 09 -ний өдрийг хүртэлх хугацаанд энэ гэрээ үргэлжилнэ. 6.2 Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцон 30 дугаар байхаар тохиров. Долоо. Гүйцэтгэх ажил, төлбөр тооцоо 7.1. Гэрээний дагуу хийх ажилууд 2025 оны 03 25 04 25 дотор ажилын 50 гүүцтгэлийг хийнэ гэрээний хугцаа улирлаар Reel 10ш, Зохиомжит зурга 20ш, 10 Нэвтрүүлэг дээр бараа бүтээгтхүүнээр хоол хийх мөн аман сурчиллгаа 10 Нэвтрүүлэг дээр зочинд гарийн бэлэг болгон өгөх аман суртчилгаа хийх, 30 ангитай цуврал нэвтэрүүлгийн дундуур реклам байршуулна цацагдах телевизүүд TV5, MNC , ТАВАН ЭРДЭНЭ, LIKE, MASS ТВ, ТВ7,сошиал сувгуудаар цацагдах “ЭСГИЙ ТУУРГАТАН НЭВТРҮҮЛЭГ” page-д байршина “нийт мөнгөн дүн 2.800.000төг ( Хоёр сая найман зуун мянга ) төгрөг үүнээс 800,000 барртер байхаар харилцан тохиролцов. Хөх тэнгэрийн эсгий туургатан НҮТББ-ийн Голомт банк “4905119615” тоот дансанд энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 24 цагийн дотор гүйцэтгэгчид олгохоор болов. Найм. Хариуцлага 8.1 Ажил гүйцэтгэгч нь захиалагч талаас шаардлагатай зүйлсийг цаг тухайд нь шаардаж, цагтаа ажил гүйцэтгэгчийн шаардсан шаардлагыг биелүүлээгүй нь улмаас үүссэн ажлын хоцрогдол болоод бусад зүйлсийг ажил гүйцэтгэгч тал хариуцахгүй. 8.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын үр дүн удирдлагын зааварчилгаа болон бусад зүйлийг захиалагч талын өмчлөлд шилжүүлнэ. 8.3 Хэрэв талууд энэхүү гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй явдал нь гэрээний нөгөө талд хохирол учруулсан тохиолдолд үүргээ биелүүлээгүй тал нь нөгөө талд учирсан бүх хохирлыг нөхөн төлнө. 8.4 Захиалагч тал нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг Гүйцэтгэгч талд төлнө. 8.5 Гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлын хуваарын дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг Захиалагч тал төлбөрөөс суутган тооцно. 8.6 Гүйцэтгэч талын гүйцэтгэсэн ажил илтэд алдаатай, чанарын шаардлага хангаагүй тохиолдолд Захиалагч тал энэ талаар гүйцэтгэгч талд хэлж, ажлыг дахин гүйцэтгүүлж засуулж болно.Ес. Нууц хадгалах 9.1. Ажил гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэж буй ажлын хүрээнд олж мэдсэн, олж авсан, захиалчийн хувийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах ба гэрээний хугацаанд Гүйцэтгэгч, түүний ажиллагсдын зохион байгуулсан үйл ажиллагаа, бэлтгэж, боловсруулсан нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл, тайлан тооцоо, судалгаа, төлөвлөгөө, төлөвлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг гэрээнд заасан нөхцөлөөс өөрөөр ашиглах, бусдад задруулах, нийтийн хүртээл болгохыг хориглоно. 9.2. Ажил гүйцэтгэгч нь гэрээний нууцлал хадгалах үүргийг чанд биелүүлэн ажиллахыг өөрийн хамтран ажиллагсад нарт даалгаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. 9.3. Энэхүү гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт, хавсралтууд нь талуудын нууцад хамаарна. 9.4. Энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад хамааралтай аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгээр болон аман хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ. 9.5. Арав. Бусад зүйлс 10.1 Энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. 10.2 Энэхүү гэрээнээс үүсэх аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд талууд зөвшилцөлд эс хүрсэн тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ. 10.3 Гэрээг 2 хувь үйлдэн талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно. 10.4 Энэхүү гэрээг хууль зүйн хувьд адил хүчин төгөлдөр бүхий 2 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр нэг хувийг хадгалсан болно. 10.5 Гэрээнд зааснаас илүү /өөр/ ажлыг тусдаа ажлын хөлсөөр хийж гүйцэтгэнэ. 10.6 Ажлын төлөвлөгөөнөөс гаднах ажил үүргийг хоёр тал харилцан ярилцан мөнгөн дүнгээ тохиролцох ба тус мөнгөн дүнг тэрхүү ажил яригдан хийгдэж эхэлснээс хойш ажлын 2 өдөрт багтаан ажил гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн захиалагч байгууллага гарган өгнө. Арван нэг. Давтагдашгүй хүчин зүйл 11.1 Давтагдашгүй хүчин зүйл /тухайлбал: үер, гал түймэр, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо г.м/ -ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулах болно. 11.2 Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан, тухай талууд нэн даруй албан бичгээр мэдэгдэнэ. 11.3 Гэрээ байгуулсан: Захиалагч тал: Байгууллага: ХХК / БПБЦ / Гүйцэтгэгч тал: Нэр Албан тушаал: Гүйцэтгэх захирал Албан тушаал: Захирал Утасны дугаар: +976 9980-6023 Овог: Утасны дугаар:+ 97691912813 Мөнх-Очир Овог нэр: Т.Мөнхжаргал Нэр: Галхүү Гарын үсэг:......................................... Гарын үсэг: ..................................... Тамга Тамга
0
You can add this document to your study collection(s)
Sign in Available only to authorized usersYou can add this document to your saved list
Sign in Available only to authorized users(For complaints, use another form )