СЕМИНАРЫН МАТЕРИАЛ Хичээл: Санхүүгийн шинжилгээ ба бизнесийн үнэлгээ Хичээлийн код: FIN7211 Бүлэг: Бизнесийн шинжилгээ ба үнэлгээ Сэдэв: Стратегийн шинжилгээ Өөрийгөө шалгах асуултууд • • • • • Компани өөрийн амжилтын гол хүчин зүйлс болон гол эрсдэлийг хэрхэн тодорхойлох вэ? Компани өөрийн нөөц бололцоог амжилтын хүчин зүйл болон эрсдэлтэй хэрхэн уялдуулах вэ? Компаний үйл ажиллагааны бүтэц болгоны хувьд дараалсан стратеги байхуу. Өрсөлдөөний давуу тал гэдэг компаний хувьд тогтвортой юу? Бусдын давуу талыг хуулбарлаж болох уу? Салбар дахь тодорхой өөрчлөлт нь компаний давуу талыг сарниулах, алга болгох боломжтой юу? Хэлэлцэх асуултууд 1. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн Жуди хэлэхдээ стратегийн шинжилгээ нь санхүүгийн тайлангийн шинжилгээ хийхэд шаардлагагүй юм шиг санагддаг гэж хэлжээ. Яагаад шууд нягтлан бодох бүртгэлийн асуудал байж болохгүй вэ? Яагаад Жүдигийн буруу байх магадлалтайг тайлбарлана уу. 2. Салбарын ашигт байдлын гол чиглүүлэгч нь юу вэ? 3. Сүүлийн 20 жил хамгийн хурдацтай өсөж байгаа салбарын нэг нь мемори чип үйлдвэрлэлийн салбар юм. персонал компъютер болоод бусад электрон хэрэгслүүдэд зориулсан мемори чип нийлүүлдэг. Одоогоор энэ салбарын дундаж ашиг маш бага. Салбарын шинжилгээний бүтцийг ашиглаж үүнд нөлөөлөх боломжит бүх хүчин зүйлийг жагсаана уу. 4. Эм болон мод бэлтгэлийн салбарыг дараахь бүтцийн дагуу өндөр бага дунд гэсэн ангилалыг хийнэ үү? Аль салбарын хүлээгдэж буй өгөөж өндөр байх вэ? Эмийн үйлдвэрлэл Модны үйлдвэрлэл Rivalry /өрсөлдөгч компаний хүчин зүйл/ Threat of new entrants/шинээр нэвтрэгсдийн аюул/ Threat of substitute products/орлуулах бүтээгдэхүүний аюул/ Bargaining power of buyers /худалдан авагчийн хүчин зүйл/ Bargaining power of suppliers/нийлүүлэгчийн хүчин зүйл/ Өөрийн үнэлгээг өгнө үү. Та аль салбар нь хамгийн өндөр өгөөжтэй гэсэн хүлээлттэй байна вэ? 5. Жое Смит Компаний ашигт ажиллагаанд нөлөөлж буй 5 хүчин зүйлийн шинжилгээ хангалттай биш гэж үзэж байгаа ба жишээ нь банкны салбарт засгийн газрын зохицуулалт, хүн ам зүйн хандлагууд, соёлын хүчин зүйлүүд гэх зэрэг хамгийн багадаа бусад 3 хүчин зүйлийг бодолцож үзэх хэрэгтэй гэжээ. Түүний ангийн найз болох Жэн Браувн санал нийлэхгүй байгаа ба эдгээр гурван хүчин зүйл нь чухал учраас эдгээр нь 5 хүчин зүйлийн нэгэнд нь нөлөөлдөг. Жое-ийн авч үзсэн 3 хүчин зүйлийг банкний салбарын 5 хүчин зүйлд хэрхэн нөлөөлөхийг тайлбарлана уу. 6. Кока Кола, Пепси аль аль нь ундаа үйлдвэрлэлийн салбарт ашигтай ажилладаг. Эдгээр бүтээгдэхүүний орцонд сахар, лонх/сав, ундааны сироп ордог. . Кока Кола, Пепси сиропыг өөрсдөө үйлдвэрлэдэг ба бусад орцуудыг худалдан авдаг. Дараа нь бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэхийн тулд тус тусыхан савлагчид хийдэг. Таван хүчин зүйлийн бүтэц болон өөрийн ундаа үйлдвэрлэлийн мэдлэгийг ашиглан Кока Кола, Пепси салбарын ашигаа хэрхэн хадгалж авч үлдэж байгааг тайлбарлана уу. 7. 1980 оны эхээр Юнайтэд, Делта, Американ Эйрлайн тус бүр салбарын илүүдэл хүчин чадалд хариу үйлдэл үзүүлж нэг нэгнээсээ ялгарах замаар олон дахин давтагдах нислэгийн хөтөбөрийг эхлүүлсэн. Гэвч салбарын шинжээчид энэхүү хөдөлгөөн нь зөвхөн холимог амжилтанд хүргэнэ гэж итгэсэн. Өрсөлдөөний давуу талыг ашиглан энэхүү ойлготыг тайлбарла. 8. ААН-үүд өөрчдийн бизнесийн өрсөлдөөнд оруулахгүй байхын тулд саад бэрхшээл бий болгодог арга зам нь юу вэ? Эдгээр саад бэрхшээлүүд нь оршин байх эсэхийг тодорхойлох ямар хүчин зүйлүүд байдаг вэ? 9. Дараах нөхцөл байдлуудтай яагаад санал нийлж байгаа эсвэл яагаад санал нийлэхгүй байгаагаа тайлбарлана уу? a. Дараа нь урамшуулалт үнэ тогтоож чаддаг учраас зардлаар манлайлахаас илүү ялгарах нь илүү ашигтай юм. b. Өндөр технолигийн компаниуд нь энгийн технологийн компаниудаас илүү ашигтай байдаг. c. хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг салбарт капиталаа өсгөхөд өртөг ихтэй байдаг учраас энэ салбарын зах зээлд нэвтрэхэд илүү их хэмжээний саад бэрхшээл, хаалтуудтай тулгардаг. 10. Маш цөөхөн компаниуд зардлын болон ялгарлын давуу талыг бий болгох боломжтой. Яагаад. Та эдгээр компанид дээрх давуу талууд хамтдаа бий болох боломжтой гэж бодож байна уу? 11. Олон зөвлөхүүд Англи болон Америк шиг хөгжилтэй эдийн засаг дахь корпорацийн стратегиудын батлагдсан үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхийн тулд хөгжиж буй зах зээлд компаниудаа тараан байршуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Жишээ нь Энэтхэг, Солонгос, Мексик, Турк. Энэ зөвлөгөөний давуу болон сул тал нь юу вэ?