Uploaded by m23md1221

STP-Copy

advertisement
3.2 STP стратеги боловсруулалт
3.2.1 Зах зээлийн хэсэгчлэл
Харилцаа холбооны зах зээл нь давхардсан тоогоор 4.8 сая хэрэглэгчтэй, бүх насныхан
ашиглах боломжтой, идэвхтэй 5 компани үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөөнт зах зээл.
Мобикомын хувьд хүн бүрийн итгэлт хамтрагч байх алсын хараагаа хэрэгжүүлэн зах
зээлийн хэсэгчилсэн маркетинг, болон 1,500 гаруу ажилтан, 64 салбар, 10,000 гаруй
хөдөлгөөнт борлуулагчаараа дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ УБ хот, ОН-н бүх
хэрэглэгчдэд хүргэн зах зээлд эзэлсэн хувиа хадгалах, нэмэгдүүлэх зорилготой.
Хэсэгчилэл
Хүн ам зүй: Иргэн, байгууллагат зориулсан үйлчилгээ үзүүлдэг. Иргэнийг гэр бүл,
найзууд, хосууд, хүүхэд, залуус гэж ангилан бүтээгдэхүүнээ гаргадаг.
Зан төлөв: Хэрэглэгчдийн хэрэглээнд тулгуурлан урьдчилсан төлбөрт, хосолсон
төлбөрт, дараа төлбөрт гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан нийт 8 төрлийн ялгаатай үйлчилгээг
санал болгодог.
Зураг:Үүрэн холбооны хэрэглэгчийн мэдээлэл
3.2.2 Зорилтот зах зээлийн сонголт
Мобиком нь олон сегментэд төвлөрөх буюу ялгарах маркетингтай гэж таамаглаж байна.
Сегмент бүрийн хэрэгцээнд тохирсон багц үйлчилгээг санал болгодог.
Хэрэглэгчдэд өгч буй үнэ цэнэ
Эдийн засгийн
Функациональ
Сэтгэл зүйн
Мэдээллийн
технологийн Өргөн сүлжээ
Нэр
төрийн
баталгаа
цогц үйлчилгээ
Өндөр хурдны интернет
Найдвартай
гар
утас
Цахим төлбөрийн шийдэл
худалдаа
Хосуудын хөнгөлөлт
Баталгаат засвар
Гэр бүлийн хөнгөлөлт
Зах зээлд анх 9910, 9911 гэсэн дугааруудыг онцлон “нэр төрийн баталгаа” гэсэн
уриатайгаар нэвтрүүлсэн нь зорилтот хэрэглэгчдэд хүрсэн. Тухайн дугааруудын
борлуулалтын үнэ нь одоог хүртэл өссөөр байна.
Зорилтот хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнийхээ талаар таниулах,
маркетингийн зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
суртачилахаар
3.2.3 Байршуулалт
Мобиком нь зорилтот хэрэглэгчдийнхээ оюун санаанд харилцаа холбооны ууган
компани, олон жилийн туршлагатай тэргүүлэгч байгууллага гэдгээрээ танигдаж чадсан.
Тухайн зах зээл нь өрсөлдөөн их, Мобиком нь зах зээлийн 38.3% буюу өндөр хувь эзэлж
байгаа тул зах зээлд өрсөлдөгчидтэйгөө зэрэгцэж байршдаг.
Дараах байршлын стратегитай:
- УБ хот, ОН-н бүх аймаг, сумдад тархсан өргөн сүлжээтэй,
- Олон жилийн туршлагатай,
- Цогц үйлчилгээтэй,
- Нэр хүндийн баталгаа,
Мобикомын гол зорилго нь зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалах, зах зээлд эзлэх
хувиа нэмэгдүүлэх юм.
2009 онд “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэсэн уриа үгээр хэрэглэгчдийнхээ хүсэл
тэмүүлэлд хөтлөгдөн ажиллах болно гэсэн утгыг илэрхийлсэнээр хэрэглэгчдэд илүү их
итгэл үнэмшил төрүүлж бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж чадсан.
Стратегийн хольц:
https://drive.google.com/file/d/1AmqNoBSij4D4YawlzgNi4SYeQpZvLfMM/view
Download