༄༅༅། БУРХАНЫ ШАШНЫ НОМ СУДАР МОНГОЛ УНШЛАГА ༄༅༅། Агуулга 1. Хийморийн сан 2. Цагаан шүхэрт 3. Ширнэн 4. Ногоон дарь эх 5. Ламаадан 6. Гавсүм 7. Хүүхэдийн ариусгал сан 8. Муу зүүдний хариулга тарни 9. Цагаан шүхэртийн хураангуй 10. Сэндон бурхан даатгал залбирал тарни 11. Дорждэрэмийн даатгал залбирал тарни 12. Улаан сахиусны даатгал залбирал тарни 13. Цогт охин тэнгэр бурханы даатгал залбирал тарни 14. Цагаан дарь эхийн даатгал залбирал тарни 15. Санжид Молом 16. Өндөр гэгээний магтаал 17. Дөрвөн уулын сан 18. Загдзүсүм 19. Цагаан өвгөний сан 20. Чогжүмүнсэл 21. Өлзий хутагийн даллага 22. Дарь эхийн долоон залбирал 23. Жирэмсэн эхийн саадгүй амаржуулах судар 24. Жанцан Зэмү бунжин ༄༅༅། ХИЙМОРИЙН САН БАГШ ДОР ИТГЭМҮЙ БУРХАН ДОР ИТГЭМҮЙ НОМ ДОР ИТГЭМҮЙ ХУВРАГ ДОР ИТГЭМҮЙ хэмээн уншиж, ХАМАГ АМЬТАН АМГАЛАН БА АМГАЛАНГИЙН ШАЛТГААН ЛУГАА ТӨГӨЛДӨР БОЛТУГАЙ ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН БА ЗОВЛОНГИЙН ШАЛТГААНААС АНГИЖРАХ БОЛТУГАЙ ХАМАГ АМЬТАН ЗОВЛОНГҮЙ АМГАЛАНГААС ХАГАЦАХГҮЙ БОЛТУГАЙ ХАМАГ АМЬТАН ХОЛ ОЙРД УУРЛАХ, ШУНАХААС АНГИЖРАН ТЭГШ СЭТГЭЛЭЭР ОРШИХ БОЛТУГАЙ гэж олон амьтанд би туслая хэмээн бодийн дээд сэтгэлийг үүсгэн залбирч уншина. – Хийморийн сан – Ум гайхамшигт адис шидийг хур мэт буулгагч ачит багш гурван эрдэнэ, баатар дагинас, номын сахиусан егүзэр (бясалгагч) миний хийморийг өөд өөд нь бадраа! Та бүгдийн ивээлээр харын омог хүчийг дараад, цагаан буяны зүг ялж, санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэхийн туг сүлдийг сансарын үзүүрт босгосноор егүзэр миний хийморийг өөд өөд нь бадраа. Барс мэт эрчлэх хийморийг бадраа. Арслан мэт эрвэлзэх хийморийг бадраа. Луу мэт хүрхрэх хийморийг бадраа. Гарьд мэт дүүлэх хийморийг бадраа! Ариун сангийн утаан үүл огторгуйг бүрхээд, алтан ууланд хийморийн дарцагийг мандуулснаар ахуй үесийн хийморь доройтсон гэмийг арилгаад Сүмбэр уулын оргил мэт хийморийг бадраа! Хийморь дэгжсэн шүтэн барилдлагад шүтэж, явах cуух, ярих санах юу үйлдсэн бүхэн бодь мөр дор одохуйн гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуан тоорцог мишээх болтугай! Барс, арслан, гарьд, луу дөрвөн хүчтэн лүгээ нөхөрлөсөн хийморийн буян билэг үлэмж ялгуун болсноор өдөр шөнө бүхэнд биднийг авран тэтгэхүйеэ, үл зохилдогч тотгор зэтгэр бүхнийг товроглох болтугай! Тэр мэт хийморийг дэлгэрүүлсэн буянд шүтэж, амь бие, эрх хүчин, ид заль шинэ саран мэт улам улмаар арвидаж, тус амгалангийн цог дор цэнгэхийн өлзий хутаг орштугай! Ялангуяа миний насан хутаг хийгээд буян хишиг, цог учрал арван зүгт дэлгэрч, ном ба ертөнцийн санасан хэрэг бүгд саадгүй өөрөө бүтэхийн үйлсийг зохио. Ум сайн амгалан болтугай! Гүндү сарва дүдү хо, ум базар аюухи суха Цагаан шүхэрт хэмээгдэх оршвой Намо буддхаяа, Намо дхармаяа, Намо сангахаяа Санжай ла жавсү чио Чой ла жавсү чио Гэндүн ла жавсү чио Бурхан дор мөргөмүү Ном дор мөргөмүү Хувраг дор мөргөмүү Энэтхэг хэлээр: Аръяа тата гада үснийхиа сэдда бадэр аварзэда маха барадаяа гирва рама сэда нама дарааний. Түвд хэлээр: Пагва дэвшин шэгвий зүгдор най жүн вай дүг гарбожан шанжий митүвба чир догва чэнмо чогду дүвба шэй жа вий сүн. Монгол хэлээр: Хутагт Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт бусдад үл ялагдах ихэд хариулагч дээд бүтсэн нэрт тогтоол. Бурхан хийгээд бодисатба ба хутагтан ширваг хийгээд брадигабуд бүгдэд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн бусдад үл чадагдах үснирийн хатнаа мөргөмүү. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бурхан гучин гурван тэнгэрийн орон сайн номт тэнгэр нарын хурах газар аяга тахимлагийн хувраг хийгээд бодисатба их хуврагба тэнгэрийн эрхт хурмаст лугаа хамт нэгнээ суун бөлгөө. Тэр цагт Ялж төгс нөгчсөн бурхан бэлдсэн дэвсгэрт сууж үзүүр хэмээгдэх самадид тэгш орвой. Тэгш ороод сац Ялж төгс нөгчсөний үснирийн дундаас нууц тарнийн эдгээр үг гарав. Бурханд мөргөмүү. Хуврагт мөргөмүү. Үнэнээр туулсан долоон голди тоотон бурханд мөргөмүү. Бодисатба нарын хувраг хийгээд ширвагийн хуврагуудад мөргөмүү. Майдар тэргүүтэн хамаг бодисатба махасатба нараа мөргөмүй. Ертөнц дахь дайныг дарагсадад мөргөмүй. Үргэлж орогсодод мөргөмүй. Нэгэнтээ гаран ирэгсэдэд мөргөмүй. Гаран үл ирэгчдэд мөргөмүй. Ертөнцөд үнэхээр одсон нугуудад мөргөмүй. Үнэхээр орсон нугуудад мөргөмүй. Тэнгэр нарын арш нугуудад мөргөмүй. Ухааны тарни баригч шидтэн арш, туслан чадагч нугуудад мөргөмүй. Ухааны тарни баригч шидтэн нугууддаа мөргөмүй. Эсрэн тэнгэрт (цанба) мөргөмүй. Эрхтэд мөргөмүй. Сайн төгс догшин хатууг хариулагчийн эзэн лүгээ сэлтэд мөргөмүй. Сайн төгс хурьцал үгүйн хөвгүүн таван их мутраар мөргөснөө мөргөмүй. Сайн төгс их хар гурван давхар балгасыг үүдэн үйлдэгч дүр тодод оршин бишрэгч эхнэрийн чуулган бээр мөргөснөө мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэний язгуурт мөргөмүй. Ялж төгс нөгчсөн лянхуан язгуурт мөргөмүй. Ялж төгс нөгчсөн очирын язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн майнын язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн зааны язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн залуу язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн лусын язгуурд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан бат баатрын аймаг мэсийн хаан бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Авид бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Акшобхья бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан оточийн дээд биндэръяагийн гэрэлт хаан бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан бурхан саалагийн эрхт хамгаа цэцэг дэлгэрснээ мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Шагжамуни бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Эрдэнийн охь хаан бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Самандабадра бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан Бирунзана бурхнаа мөргөмүй. Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан дэлгэр нүдэт удвалын үнэрийн охийн хаан бурхнаа мөргөмүй. Тэд нүгүүдэд мөргөмүй. Ялж төгс нөгчсөн түүнчлэн ирсний үснирээс гарсан Цагаан шүхэрт бусдад үл ялагдах жич хариулахуй их энэ бээр хамаг Жүнбийн адыг гэсгээн үйлдэгч бусдын ухааны тарни бүгдийг огтлогч хамаг цаг бусын үхэл нүгүүдийг хариулагч амьтныг алах хийгээд хүлээсэн бүгдээс гэтэлгэгч урилахуй хийгээд муу зүүдэн ба муу ёр бүгдийг хариулагч, хор өгөгч ба мангасын ад бүхнийг эвдэгч энэ дөрвөн мянган тоотон адыг эвдэгч хорин найман явахуй одныг баясгагч найман их гаригийг эвдэгч хамаг дайсныг хариулагч үл болох, урилахуй (уурлах) хийгээд муу зүүдэн бүгдийг эвдэгч, хор хийгээд мэс бүгд ба гал хийгээд уснаас хариулагч муу заяаны аюулаас гэтэлгээд бусдад үл чадагдах их догшин их хүчтэй ихэд бадрагч их сүр жавхлантай их цог бадарсан эрх цагаан дээлтэй хутагт гэтэлгэгч эх, хилэн ахруулт ялгуусан очир эрх хэмээн алдаршсан лянхуан ил бэлгэ очир билигт бусдад үл чадагдах эрхэт очир хошуут дүр гунхалзсан эх амирлангуйн тэнгэр нүгүүд бээр тахигч эх амирлангуйн алтан эрхэт их цагаавар дээлт эх, их хутагт гэтэлгэгч эх, их хүчтэй очир холбоот бус үндэс хийгээд залуу очир язгуурыг баригч эх очирваань язгуурт алтан эрхэтэй, хүснэг зурхайт хийгээд эрдэнэ эх, гийгүүлэн зохиогч очир үснирт хэмээн алдаршсан, мутар хийгээд тарнисын чуулган тэдгээр бүгдээр Бабүрэн нөхөр лүгээ сэлт ба хамаг амьтныг сахин соёрх! Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт очир үснирт их хариулагч их мянган гартай, мянган тэргүүнтэй, зуун мянган живаа нүдтэй, хагацал үгүй бадарсан мянган бэлгэтэй, агуу их очироор гурван газрын мандалд би хийгээд хамаг амьтан сайн амгалан болтугай. Тийн өчүүрхэгч очир эх ба алтан гэрэл мэт нүдтэй, очирын явдалтай, цагаан эх хийгээд лянхуан нүдэн хийгээд саран гэрэлтэй, түүнчлэн цогт бурхны нүдтэй очирт наран гэрэлтэй, түүнчлэн очирт саран баригч ухаан хийгээд мутар ба тэдгээр тарнисын чуулганаар би хийгээд хамаг амьтныг бүхнээс сахин соёрх! Ялж төгс нөгчсөн түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт очир үснирт ихэд хариулагч эх, их мянган гартай, мянган тэргүүнтэй, зуун мянган голди нүдтэй, хагацалгүй бадарсан лагшин бэлгэтэй, агуу их очироор гурван газрын мандалд би хийгээд хамаг амьтныг хааны аюул хийгээд хулгайн аюул ба галын аюул хийгээд усны аюул ба хорын аюул хийгээд мэсийн аюул ба чанад цэргийн чуулганы аюул хийгээд зудын аюул ба дайсны аюул хийгээд аянгын аюул хийгээд цаг бусын үхлийн аюул хийгээд газар хөдлөхийн аюул ба одон суман унахын аюул хийгээд хааны засгийн аюул ба тэнгэрийн аюул хийгээд гэлбэлгээний аюул, огторгуйд нисэгчийн аюул ба хилэнт араатны аюул хийгээд тэнгэрийн ад ба лусын ад хийгээд, асурийн ад ба хий тэнгэрийн ад хийгээд, огторгуйд нисэгчийн ад ба үнэр идэштэний ад хийгээд михамжийн ад ба дочэчэнбийн ад хийгээд хор өгөгчийн ад ба мангасын ад хийгээд бирдийн ад ба мах идэштний ад хийгээд жүнба нарын ад ба түлбүмийн ад хийгээд гуйланчийн ад ба биеэр гуйланчийн ад хийгээд атаачийн ад ба умартуулагчийн ад хийгээд согтуулагчийн ад ба шүүдрийг дарагчийн ад хийгээд дарагчийн ад ба дагины ад хийгээд намдуун ад ба эрлэгийн ад хийгээд шувууны ад ба эхнэрийг баясгагчийн ад хийгээд бүгдэд явагчийн ад ба хатгагчийн ад нугуудаас надад сайн амгалан болтугай. Өнгө идэштэний хийгээд умай идэштэн ба цус уугчид хийгээд хорго тосон идэштэн хийгээд өөх идэштэн ба чөмөг идэштэн хийгээд нярай идэштэн ба амь булаагч хийгээд бөөлжис идэштэн ба баас идэштэн хийгээд шээс уугчин ба угаадаснаас буусныг уугчин хийгээд үлэгснийг идэштэн ба нулимс уугчин хийгээд нус идэштэн ба цэр нус идэштэн хийгээд ариун бус идэштэн ба хаягдал идэштэн ба эрх идэштэн хийгээд үнэр идэштэн ба хүж идэштэн ба сэтгэл булаагч хийгээд цэцэг идэштэн ба үр идэштэн хийгээд тариа идэштэн ба өглөг түлш идэгчдийн амь сахин үйлдэгтүн! Тэдгээр бүгдийн үйлдсэн ухааны тарнийг үйлдмүй. Хадаасаар хадмуй. Бүхэнд гүйсэн ухааны тарниар огтолмуй, хадаасаар хадмуй, дагина, дагина эхийн үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Эсрэн бээр, үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй, их эрхт бээр үйлдсэн ухааны таринийг үйлдмүй. Хадаасаар хадмуй. Хурьцал үгүйн хөвгүүн бээр үйлдсэн ухааны тарнийг үйлдмуй. Хадаасаар хадмуй. Огторгуйд нисэгч лугаа хамт нэгэн бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Их харын үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Мамогийн чуулганаар үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хүний гавалт бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Ялган үйлдэгч хийгээд бал болгон үйлдэгч ба хамаг тусыг бүтээхүйн, үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Дөрвөн эгч нарын үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Варин гириди хийгээд баясан үйлдэгч эрхт ба чуулганы эзэн лүгээ хамт нэгэн бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Нүцгэн сара ма ри бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хяргасан үст сара ма ри бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Дайныг дарсны үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Тачаангуйгаас хагацсаны үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Ертөнцийн эрхт лүгээ сэлтээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хар очирт лүгээ сэлтээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Зарц хийгээд зарц эм ба боол хийгээд шивэгчний үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Аршийн чуулган бүгдээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Хамаг тэнгэр нарын үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Үл зохихуй идээний эзэн бээр үйлдсэн ухааны тарнийг огтолмуй. Хадаасаар хадмуй. Ялж төгс нөгчсөн түүнчлэн ирсний оройгоос гарсан цагаан шүхэрт ба хамаг бодисатба нарын хутагт мөргөмүү. Би хийгээд хамаг амьтны сэтгэлийг сахин соёрх! Аль амьтан нугууд надад хорлох хийгээд хорт сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба хямрах хийгээд хямрах сэтгэлтэн нүгүүд ба уурлах хийгээд уурлах сэтгэлтэн нүгүүд асрахуй сэтгэл лүгээ төгөлдөр болж би ба хамаг амьтныг сахин соёрх! Зуун жил амьдрах болтугай. Зуун намрыг үзэх болтугай, хор өгөгч хийгээд алимад ад нугууд мөнх идэштэн нугууд ба сүр жавхланг булаагч нугууд хийгээд умай идэштэн нугууд ба цусан уугчин нугууд хийгээд хорго тосон идэштэн нүгүүд ба мах идэштэн нүгүүд хийгээд нярай идэштэн нүгүүд ба амь булаагчин нугууд хийгээд үлсэн идэштэн нүгүүд ба балин идэштэн нүгүүд хийгээд үнэр идэштэн нүгүүд хийгээд хүж идэштэн нүгүүд ба цэцэг идэштэн нүгүүд хийгээд үр идэштэн нүгүүд хийгээд тариа идэштэн нүгүүд хийгээд түлш идэштэн нүгүүд ба идээ өөх идэштэн нүгүүд хийгээд баас идэштэн нүгүүд ба шээс уугчин нугууд ба бөөлжис идэштэн нүгүүд хийгээд нус идэштэн нугууд хийгээд цэр нус идэштэн нүгүүд буртаг идэштэн нүгүүд ба угаадаснаас буусныг уугчин хийгээд нүгэлт сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба хорт сэтгэл лүгээ төгссөн нүгүүд хийгээд хатуу догшин сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба хямрах сэтгэл лүгээ төгссөн нүгүүд хийгээд уурлах сэтгэл лүгээ төгссөн нүгүүд ба тэнгэрийн ад нугууд ба лусын ад нугууд ба асурийн ад нугууд ба хор өгөгчийн ад нугууд хийгээд мангасын ад нугууд ба жүнбо нарын ад нугууд хийгээд бирдийн ад нугууд ба мах идэштний ад нугууд хийгээд гүмандийн ад нугууд ба гуйланчийн ад нугууд хийгээд биеэр гуйланчийн ад нугууд ба хатгагчийн ад нугууд хийгээд согтуулагчийн ад нугууд ба сүүдрийг дарагчийн ад нугууд хийгээд умартуулагчийн ад нугууд ба дарагчийн ад нугууд хийгээд дагинын ад нугууд ба намдуун ад нугууд хийгээд эрлэгийн ад нугууд ба шувууны ад нугууд хийгээд эхнэрийг баясгагчийн ад нугууд ба бүхэнд явагчийн ад нугууд хийгээд ридийн ад нугууд ба хатгагчийн ад нугуудаас биднийг сахин соёрх! Зуун жил амьдрах болтугай. Зуун намрыг үзэх болтугай. Нэгэн өдрийн хижиг нүгүүд ба хоёр өдрийн хийгээд гурван өдөр нүгүүд ба дөрөв хийгээд долоон өдрүүд ба өнөдийн хижиг нүгүүд тэсэшгүй хижиг нүгүүд ба жүнбийн хижиг нүгүүд хийгээд хийгээс болсон нугууд ба цөснөөс болсон нугууд хийгээд бадганаас болсон нугууд ба хурснаас болсон нугууд хийгээд хамаг хижиг өвчин ба тархины өвчнийг арилган соёрх! Өрөөсөн бие сэлт хямарсан өвчин хийгээд хоолой зангирах ба нүд хийгээд хамрын өвчин ба амны өвчин хийгээд хүзүүн өвчин ба зүрхэн өвчин хийгээд хоолойн төвөнхийн өвчин ба чихэн өвчин хийгээд шүдэн өвчин ба зүрхэн өвдөх тархины өвчин хийгээд хавирганы өвчин ба арын өвчин хийгээд хэвлийн өвчин ба нуруун өвчин хийгээд давсагийн өвчин ба гуяын өвчин хийгээд шилбийн өвчин ба гарын өвчин хийгээд хөлийн өвчин ба үе гишүүний өвчин хийгээд чухал гишүүний өвчнийг сайтар арилган соёрх! Цагаан шүхэрт, очир үснирт жич ихэд хариулагч үүгээр арван хоёр бээрээс наашид жүнбо хийгээд роолон ба дагина мангас хийгээд зэрэг ба амарсуу хийгээд загатнах хор өгөгч ба нарийн гөвдрүү хийгээд билиг нэвчрэх ба уяман өвчин хийгээд хатиг ба үхэр долоосон хийгээд гал хавдар ба хамуу хийгээд боом ба хатиар хийгээд цочих ба цэр ханиах хийгээд амьсгал амаргүй ба үл дурдах хийгээд эрдэнийн хор ба найруулсан хор хийгээд хараал ба гал хийгээд усан ба самху хийгээд шулмас ба хүлээс хийгээд дайсан ба хорлол хийгээд цаг бусын үхэл ба зөгий хийгээд даяа мабүга ба дрэлахай хийгээд хилэнцэст ба могой хийгээд солонго ба арслан хийгээд бар ба баавгай хийгээд шар баавгай ба бух гөрөөс хийгээд матар тэргүүтэн амьтан нугуудаас сахин соёрх! Тэдгээр бүгдийн ухааны тарнийг хүлж үйлд! Цог жавхланг хүлюү, бусдын хамаг ухааны тарнийг хүлюү. Чухал зүрхэн болой. Хэн бээр Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт бусдад үл ялагдах жич хариулагч ухааны тарнисын садан үүнийг нөхөд буюу бөс буюу модны хальсанд бичээд бие буюу хүзүүнд зүүж уншваас тэр хэзээд амьдрахын завсар мэсэд үл чадагдюу, галд үл чадагдюу, усанд үл чадагдюу, эрднийн хорд үл чадагдюу, найруулсан хорд үл чадагдюу, хараалд үл чадагдюу, цаг бусын үхэлд үл үхэх болюу, хамаг ад хийгээд тотгор ба хамаг буруу татагчид бээр ч баясалцах болюу. Зуун мянган наяад голди тоотон наян дөрвөн очир язгууртан нугууд хийгээд бүтээх охин тэнгэр нугууд бээр түүнээ ашид зохилдон сахих хийгээд аврахуй ба нуун үйлдээд тэд нөхдийн сэтгэлд зохист ба баясах бээр болюу. Наян дөрвөн мянган тоотон их галавт төрлийн дөрвөн очирын энэ зардад зарц бээр насад огоот тэтгэх болюу. Хэзээ бээр хор өгөгч хийгээд бирд мах идэштэн хийгээд гуйланч ба биеэр гуйланчид үл төрөх болюу, үгээгүй хүн үл болюу, тоолшгүй цаглашгүй Ганга мөрний хумхийн тоотон Ялж төгс нөгчсөн бурхан нугуудын буяны цогц лугаа төгөлдөр болюу. Ганга мөрний хумхийн тоотон Ялж төгс нөгчсөн бурхан хийгээд бодисатба нараар сахихуй хийгээд аврах ба нуун зохиогоод тэдгээрийн сэтгэлд орох хийгээд баясахаар болюу. Хамаг Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээгдэх бусдад үл ялагдах жич хариулагч ухааны тарнийн хатан үүнийг бариваас ариуныг үл эдлэвч ариун явдал болюу. Чадал үгүй үйлдсэнээр чадан үйлдсэн болюу. Ариун бус ч ариун болюу. Үйл эс үйлдсэнээр үйлдсэнчилэн болюу. Таван завсар үгүйг үйлдсэнээр арилах болюу. Эртний үйлийн түйтгэр ч хоцрол үгүй барагдах болюу. Язгуурт хөвгүүн ба язгуурт охин хөвгүүн хүсэгчин хэн алинд Түүнчлэн ирсэний үснирээс гарсан цагаан шүхэрт жич хариулагч энэ ухааны тарнисын хатныг барих буюу уншваас хөвгүүн хүсэгчин тэр бээр хөвгүүн олоод насан ба буян хийгээд хүчнийг ч маш олох болой, эндээс егүүтгээд Суховадын ертөнцөнд төрөх болюу. Хүний өвчин хийгээд адгуусны өвчин ба гамшиг өвчин хийгээд хөнөөл ба хор хийгээд халдвар өвчин ба хямрал бүгд хийгээд чанадын цэргийн чуулган ирэхүй бүгдэд түүнчлэн ирсний үснирээс гарсан цагаан шүхэрт хэмээгдэх бусдад үл чадагдах, жич хариулагч энэ ухааны тарнисын хатан энэ Дувазын үзүүрт уяж засал гүрэм тахилыг ихэд үйлдсэн хамаг балгасны үүд буюу айл буюу балгад буюу дэлгэр балгад буюу шилтгээн буюу хийдийн оронд байгуулж болой. Хутагт эх бусдад үл чадагдах жич ихэд хариулагч энэ ухааны тарнисын хатныг их өргөл хүндлэлийг үйлдээд байгуулваас сац байлдааныг амирлуулах болюу. Хижиг өвчин ба хөнөөл хийгээд хор ба халдахуй өвчин хийгээд хямрал ба чанадын цэргийн чуулган ирэх бүгд машид амирлах болюу. Хязгаарлалгүй лусын хаан хийгээд лавай тэтгэгч лусын хаан ба их хар лусын хаан нугууд цагт хур оруулюу. Цаг цагт үүл хурах хийгээд цаг цагт луугийн дууныг дуурсгах болюу. Ойр хөнөөл бүгдэд бурхны зүгийг үйлдэж гурвантаа урин үйлдэх болой. Бурхан хийгээд бодисатба нар ба тэнгэр хийгээд хүмүүн ба асури хийгээд диса сэлт ертөнц дахинд баясалцаад Ялж төгс нөгчсөн бээр номлосныг илт магтав. Хутагт Түүнчлэн ирсний үснирээс гарсан цагаан шүхэрт бусдад үл чадагдах жич ихэд хариулагч дээд бүтсэн хэмээгдэх тогтоол төгсөв. ШИРНЭН Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч зүрхэн Хутагт дээд Гурван эрдэнэд мөргөмү Хэлэл, санал өгүүлэшгүй эх Билиг барамид Эс төрөн, үл хаагдах огторгуйн мөн чанар Тус тус өөр ухааны бэлэг билиг явдлын оронт Гурван цагийн ялгуусан эх танд мөргөмү. Энэтхэг хэлээр: Вага вади бранза барамида хри даяа. Түвд хэлээр: Жомдаан дайма шэйравжи паролдү чинбий нинбу. Монгол хэлээр: Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч зүрхэн. Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч дор мөргөмүй. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бээр хааны харш гажир шувуу цогцолсон ууланд аяга тахимлагийн ихэс хуварга хийгээд бодьсад нарын их хуварга лугаа хамт нэгнээ суун бөлгөө. Тэр цагт Ялж төгс нөгчсөн гүн нарийныг үзэхүй хэмээгдэх номын зүйл тооны самадид тэгш оров. Бас тэр цагт бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхт бээр билгийн чанад хүрсэн гүн нарийн явдлыг тийн үзээд тэдгээр таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн тийн бөгөөд үзэв. Тэндээс бурхны хүчээр насан төгөлдөр Шааригийн хөвгүүн бээр бодьсадва махасада хутагт Нүдээр үзэгч эрхтэд ийн хэмээн өгүүлэв. Язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэн заримууд билгийн чанад хүрсний гүн явдлаар явсугай хэмээн өгүүлсэнд бодьсадва махасада хутагт Нүдээр үзэгч эрхт бээр насан төгөлдөр Шаарийдүдийн хөвгүүнд ийн хэмээн өгүүлэв. Шааригийн хөвгүүн язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэн заримууд билгийн чанад хүрсний гүн явдлаар явсугай хэмээн хүсэгч тэд бээр энэ мэт тийн үзэх бөгөөд тэдгээр таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн үнэхээр даган үзэх болой. Дүрс нь хоосон болой Хоосон нь дүрс болой Дүрсээс ч хоосон өөр бус Хоосноос ч дүрс өөр бус болой. Түүнчлэн мэдрэхүй хийгээд хуран мэдрэхүй ба хуран үйлдэхүй хийгээд тийн мэдэхүйнүүд хоосон болой. Шааригийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс хамаг ном хоосон бөгөөд бэлгэ чанар үгүй, төрөх үгүй, түрдэх үгүй, хир үгүй, хирээс ч хагацсан үгүй, буурах үгүй, нэмэх үгүй болой. Шааригийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс хоосонд дүрс үгүй, мэдрэхүй үгүй, хуран мэдэхүй үгүй, хуран үйлдэхүйнүүд үгүй, тийн мэдэхүй үгүй, нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, дур үгүй, өнгө үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүртэхүй үгүй, ном үгүй болой. Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй, Сэтгэлийн тийн мэдэхүйн оронд хүртэл ч үгүй болой. Мунхаг үгүй, мунхаг багадах үгүйгээс өтлөх, үхэх үгүй, өтлөх үхэх барагдах хүртэл ч үгүй болой. Түүнчлэн зовлон ба бүхэн гарах хийгээд түрдэх ба мөр үгүй, бэлгэ билиг үгүй, олох үгүй, үл олох ч үгүй болой. Шаарийгийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс бодьсадва нар олох үгүйн тул билгийн чанад хүрсэн гүн үүнд шүтээд оршюу. Сэтгэлд түйтгэр үгүй болоод айх үгүй буюу чанх буруугаас машид нөгчиж нирвааны эцэст хүрэв. Гурван цагт илт суусан хамаг бурхан бээр билгийн чанад хүрсэн гүн үүнд шүтэж дээр үгүй үнэхээр туулсан бодид илт төгсөн бурхан болов. Тэр мэтийн тул бөгөөс билгийн чанад хүрсний тарни, их ухааны тарни, тэнсэл үгүй тарни, сац бус лугаа сацуу тарни, хамаг зовлонг машид амирлуулагч тарни, худал бусын тулд үнэн хэмээн мэдээд билгийн чанад хүрсний тарнийг өгүүлэв. ДАД ЯАТА, УМ ГАДЭ ГАДЭ БРА ГАДЭ БРАСАМ ГАДЭ БОДИ СУУХАА. Шааригийн хөвгүүн бодьсадва махасадва нар бээр тэр мэт гүн билгийн чанад хүрсэнд суралцагдахуй. Тэндээс ялж төгс нөгчсөн тэр самадигаас босож бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхтэд сайн хэмээн өгөөд сайн сайн язгууртны хөвгүүн тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн бөгөөд чиний ямар мэт үзүүлсэн түүнчлэнхүү гүн билгийн чанад хүрсэнд явагдахуй. Түүнчлэн ирсэнүүд бээр даган баясалцав. Ялж төгс нөхцсөн тийн хэмээн зарлиг болсонд Шааригийн хөвгүүн хийгээд бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхт ба хамаг лугаа төгөлдөр нөхөд тэдгээр ба тэнгэр, хүмүүн ба асури, гандирс сэлт ертөнц дахин даган баясалцаад Ялж төгс нөгчсөн бээр номлосныг илт магтав. Огторгуй дор явагчны эрхэм манлай орноос Илт мэдэл, хувилгааныг эрхшээсэн хүчээр Бүтээлчнийг үр мэт осол үгүй үзэгч Гурван орны дагинасын эрхэм тань дор мөргөмү. АГА САМА РАНЗА ШАДРА САМАРАЯ ХУМ ПАД. Ногоон дарь эхийн уншлага 1. Дарь эхийн ачлал уншлага Хорол эрдэнийн шүншигт Хорин нэгэн дарь эх минь Хорлол дэвийг ариусгагч Хорин нэгэн бурхан минь Шид увидаст тань биширч Шившлэг тарнийг тань хэлье ~Ум дари дүдари дүри суухай (3) 2. Эрхэнд хураагч Дарь эх Эрмэш сэтгэлийг номхотгогч Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч Төөрөг заяаг тэгшитгэх Төрийн жаягийг төвшитгөх Эрхэнд хураагч Дарь эхийн Эрдэм чадалд сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва хэрэ даду баша гүрүү суухай (3) 3. Ад номхруулагч Дарь эх Зургаан сав таван цулд Зовлон хурж өвчин адлах Шаналалын түмэн барцдыг Шидэт тарниар илааршуулагч Ад номхруулагч Дарь эхийн Агуу хүчинд сөхрөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва бавам шамдам гүрүү суухай (3) 4. Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх Төрсөн биенд буян хурж Түмний үйлст гачаал багасч Буурал хорвоон бумба бялхаж Буцлан оргих гомдол сарних Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва аюї бунаяа бүшдэм гүрүү суухай (3) 5. Нас арвитгах Дарь эх Дотор сэтгэл ариусч Дорой үзэл үгүйсч Удаан жаргах мөр цохих Удам сайжрах үйл бүтэх Нас аривтгах Дарь эхэд Наминчлан байж сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва аюурзана бүшдэм гүрү суухай (3) 6. Сэтгэл булаагч Дарь эх Арга билгийн алаг мэлмий Аз тавилант үнэнч хайр Агуу сайхны эрхэм чанар Асар тэнгэрийн алтан заадас Сэтгэл булаагч Дарь эх таны Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүрисарва жигиму агар хаяа хэрэ суухай (3) 6. Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх Есөн гариг эргэн гийх Ер бусаар илбэн таалах Ёрын муу элчинд эгдүүцэх Ертөнцийн одны гүйдэлд суух Буд нар сарыг согтууруулагч Бумба Дарь эхэд шүтэн мөргөе. ~Ум дари дүдари дүри сарва бигана шадїм уза даяа суухай (3) 7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх Муу зүгийн лай татах Мулгуу бодлын гай хураах Санаанд оромгүй зан гаргах Салга заяаны бузар үүрлэх Хорлол зүхлийг далдлан дарагч Ховс шидэт Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүри сарва бияа аври мияа пад суухай (3) 8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх Нөхрийн итгэлийг уланд гишгэх Нарийн нууцыг уудлан шинжих Нар сарыг хэтрүүлэн сэвтээх Найман зүгтээ гасланг таригч Шимнуст дайсныг даран сөнөөгч Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе ~Ум дари дүдари дүри жигимала омуга маръяа пад суухай (3) 9. Аюулаас аврагч Дарь эх Гал усны аюулт гаслан Ган зудны амаргүй зовлон Өр зүрх шархлаан тамлагч Өвчин эмгэг зайлуулан өгөх Аюулаас аврагч Дарь эхийн Алтан мутраас адис авч мөргөе ~Ум дари дүдари дүри жигимала нодве сарва рагча суухай (3) 10. Чөтгөрийг эрхэндээ оруулагч Дарь эх Муу зүгийн аливаа тотгор Мунхаг зангийн албин тачаал Хүмүүн заяаг хорслон тэрслэгч Хүсэл хяслын нигуурт баярлагч Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч Чадамж ихт Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүрисарва мара бара маръяа хум пад суухай (3) 11. Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч Дарь эх Өдөр бүр амны хишиг дэлгэрч Өглөгийн цагаан буян хураагч Үлэмж тансаг орчлонг амраах Үйлийн сайн үйлс үерлүүлэх Үгээгүй хоосрохыг үтэр арилгах Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе. ~Ум дари дүдари дүри басу дари суухай (3) 12. Өлзий хутгийг бадруулагч Дарь эх Дээд тэнгэрт залрагч Хүмүүн заяаг тэгшлэх Дээвэр цагаан гэрийн Хүйс голомтыг асаалцах Өлзий хутгийг бадруулагч Өр зөөлөн Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүри доном дїди суухай (3) 13. Сахин хамгаалагч Дарь эх Туурга тусгаар орны Туг сүлдийг бадраагч Аюул гасланг зайлуулагч Аливаа сайныг дээдлэгч Сахин хамгаалагч Дарь эхийн Сан сэржмийн хүчинд мөргөе ~Ум дари дүдари дүри адина багчим гїрї суухай (3) 14. Тотгор дарагч Дарь эх Сав шим ертөнцийн Саад буртгийг арилгах Сайн үйлст торох лайг Самбай болтол сэмлэх Тотгор дарагч Дарь эхийн Төгс эрдэмд шүтэн мөргөе ~Ум дари дүдари дүри маха бахаеэ гїрї суухай (3) 15. Хилэнц номхруулагч Дарь эх Алтан амь таслах Адгуус мэт хурьцах Худал хэлж хуурах Хулгай хийж шулах Хилэнц номхруулагч Дарь эхийн Хэмгүй сүрт ид шидэд мөргөе ~Ум дари дүдари дүри сарва бобом бараша жанаеэ суухай (3) 16. Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч Замбуулин хорвоон гасланг хөөх Зургаадайн таягаа тулан зүтгэх Зуун живаагаар мааниа шивших Билиг хийгээд тарниа арвитгагч Билгүүн номт Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүри дарма баранза барди бари шадаеэ суухай (3) 17. Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх Үзэл зөрж зэвсэг барих Үтэр түргэн олзод шунах Илүү харж нуувар авах Итгэл алдаж нууц дэлгэх Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх таны увидаст мөргөе ~Ум дари дүдари дүри сарва зоро домонди суухай (3) 18. Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх Уул усаа үл баясгах Ураг төрлөө үл хайрлах Ургаа бүхнээ үтэр устгах Улигт муу зуршлаар сажих Лус савдгийн хорыг арилгагч Лусын дагина Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүри сарва нага шимдон гїрї суухай (3) 19. Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх Үг сөргөлдөн нүд босох Үйлэнд хардан муу санах Сэтгэл ёрлож нойр хулжих Сэв суулгах зүрх цангаах Муу зүүд хэрүүлийг арилгагч Мутар ариун Дарь эхэд мөргөе ~ Ум дари дүдари дүри сарва дүдсо бани мозани суухай (3) 20. Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх Халуун шатаж дотор хорсох Хамаг биенд өвчин хурах Бузар бүхнээ гулгин гаргах Булуу шархирч шаналж зовох Хижиг өвчний хорыг дарагч Хэл цагаан Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүри сарва жахи зура барша манаеэ суухай (3) 21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх Хотол олон сэтгэл тэнэгэр Хорлол барчид амар тайван Дэлхийн энгээр дээвэр бүтэн Дээд тэнгэрээр мичид алтан Аливаа үйлс бүхнийг бүтээгч Ариун дагшин Дарь эхэд мөргөе. Ум дари дүдаари дүри садана суухай 3 удаа уншина. ЛАМАДАН ༄༅། །དཔལ་ཡེ་ཤེས་ཡོན་ཏན་བཟང་པོ་ཞེས་བྱ་བའི་བསོད་པ་བཞུགས་སོ། ། ༄༅༅། །རྒྱ་གར་སྐད་དུ། ཤ་ི ཛྙ་ན་ཀུ་ན་ཕལ་ནཱ་མ་སོ་ཏི་ར། བོད་སྐད་དུ། དཔལ་ཡེ་ཤེས་ཡོན་ཏན་བཟང་པོ་ཞེས་བྱ་བའི་བསོད་པ། Энэтхэг хэлээр "Shri dznyana kuna phal nama sto-ti ra" Төвөд хэлээр "Бал е-шэй ёндан санбо шэй-жа-ви додба." Монгол хэлээр "Цогт Билгүүний сайн эрдэм хэмээгчийн магтаал" болой. བླ་མ་དང་མགོན་པོ་འཇམ་པའི་དབྱངས་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། Багш ба Зөөлөн эгшигт Манзширт мөргөмүй གང་གི་བློ་གོས་སིབ་གཉིས་སིན་བྲལ་ཉི་ལྟར་རྣམ་དག་རབ་གསལ་བ། །ཇི་སེད་དོན་ཀུན་ཇི་བཞིན་གཟིགས་ཕྱིར་ཉིད་ཀི་ཐུགས་ཀར་གེགས་བམ་འཛིན། །གང་དག་ སིད་པའི་བཙོན་རར་མ་རིག་མུན་འཐུམས་སྡུག་བསྔལ་གིས་གཟིར་བའི། །འགོ་ཚོགས་ཀུན་ལ་བུ་གཅིག་ལྟར་བརེ་ཡན་ལག་དྲུག་ཅུའི་དབྱངས་ལྡན་གསུང་། ། Авгуа оюун нь хоёр түйтгэрийн үүлээс хагацсан хурц наран мэт машид гийж Аливаа юмс бүхнийг ямарчлан болгоосон тул зүрхэн тусаа хөлгөн судар залсан Алив орчлонгийн хүлэг гянданд түнэр харанхуйн их зовлонгоор нэрвэгдэх Амьтан бүхнийг гагц үр мэт энэрэн нигүүлссэнээр жаран эгшиг төгс зарлигийг འབྲུག་ལྟར་ཆེར་སོགས་ཉོན་མོངས་གཉིད་སོང་ལས་ཀི་ལྕགས་སོག་འགོལ་མཛད་ཅིང་། །མ་རིག་མུན་སེལ་སྡུག་བསྔལ་མྱུ་གུ་ཇི་སེད་གཅོད་མཛད་རལ་གི་བསྣམས། །གདོད་ནས་དག་ཅིང་ས་བཅུའི་མཐར་སོན་ཡོན་ཏན་ལུས་རོགས་རྒྱལ་སས་ཐུ་བོའི་སྐུ། །བཅུ་ཕྲག་བཅུ་དང་བཅུ་གཉིས་རྒྱན་སས་བདག་བློའི་མུན་སེལ་འཇམ་དབྱ ངས་ཁོད་ལ་འདུད། ། Аварга луу мэт дуурсган нисванисын нойрноос сэрээж үйлийн төмөр чөдрөөс гэтэлгэх ба Адаг мунхгийн харанхуйг арилган зовлонгийн шарилж бүхнийг таслах илд барьсан Ашид гэтлээд арван газрын эцэст хүрч эрдмийг төгсгөсөн бодисадвагийн төгс лагшинт Аяа зуун арван хоёр чимгийг цацруулснаар миний оюуны харанхуйг гэрэлтүүлэгч Манзширт мөргөмүй. དཔལ་ཡེ་ཤེས་ཡོན་ཏན་བཟང་པོ་ཞེས་བྱ་བའི་བསོད་པ་འདི་ནི། སོབ་དཔོན་རོ་རེ་མཚོན་ཆས་མཛད་པ་རོགས་སོ།། །། ("Цогт Билгүүний сайн эрдэм хэмээгчийн магтаал" үүнийг Ловон Доржэцонча бээр найруулан дүүргэв.) НЭМЭЛТ УНШЛАГА ཨོྃ་ཨ་ར་པ་ཙ་ན་དིཿ Ом а-ра ба-за на-ди བརེ་ལྡན་ཁོད་ཀིས་མཁེན་རབ་འོད་ཟེར་གིས། །བདག་བློའ་ི གཏི་མུག་མུན་པ་རབ་གསལ་ནས། ། བཀའ་དང་བསན་བཅོས་གཞུང་ལུགས་རོགས་པ་ཡི། །བློ་གོས་སོབས་པའི་སྣང་བ་སྩལ་ཏུ་གསོལ། ། Энэрэн нигүүлсэхүйт та бээр эрхэм болгоолын (билиг оюун) гэрлээрээ Эгээрэгч миний мунхгийн харанхуйг машид гийгүүлснээр Эрхэм зарлиг, шастир, сургаал бүгдийг ухаарах Энгүй оюуны чадварын гэгээг хайрлан соёрх. Гавсүм-БУРХАН БАГШИЙН МАГТААЛ༽ . АДИСТИД САЙТАР ОРШООГЧ ХЭМЭЭХ МАГТААЛ ОРШИВ (Нийтэд алдаршсан нэр: Гавсүм. Зохиогч: Богд Зонхав) На-мо гү-рү ман(я)зү го-ха я. (Багш лугаа нэгэн мөн чанарт Манзширт мөргөмүй) Гурван ахуйт ба Эрхтийн дайсан асуури Гандарь, Эрэвгэрт лус, бүтээлчийн эрхэм бүгд Ганган оройн чимэг эрдэнийн титэм юүгээр Гайхамшигт таны өлмийн цацаргинг чимэглэн үйлддэг Алтан гэрэл цацарсан цог жавхлант лагшинтай Аялгуут Гандарийн эгшиг ч харьцаш үгүй зарлигтай Арван сая нарны туяанаас ч гэгээн таалалтай Амьтдын агуу замчлагч, Шагжаа удмын манлай Цэлмэг огторгуйн алсад гялалзах од эрхэс Цэнгэг далайн мандалд огоот тодрон гэрэлтэх мэт Цэвэр ариун сүсгийн нуурт таны эрдмийн Цаглаш үгүй тусгал машид гийн тодорсноор Өнгөт сарны туяанд хумих шинэхэн цацаргин мэт Өөрийн гарын хурууг зүрхэн тусаа хамтатгаж Өөргүй сэтгэлээр таны лагшинд илт зориод Өчүүхэн зуур магтъя нигүүлсэлт та болгоо Одод чуулан хүрээлж огторгуйд гийх саран мэт Олон бодисадва баатар бүхнээр хүрээлсэн Онцгойрч заан сүрээ тэргүүлэх сүргийн манлай мэт Олон архад бараа бологчдыг өмнөө эгнүүлсэн Саруул ертөнцийн эн бүхнийг гийгүүлэх гэрлийн Сая сая тороор огоот бүрхсэн лагшин Сансар огторгуйн уудамд рид хувилгаан шидээр Сайхан хунгийн хаанчлан халин ниссээр ажирна Тэр цагт урьдын хураасан сайн үйл нь Тийн огоот сэргэсэн олон тэнгэр хүмүүн Таны нигуурыг харсан даруйдаа догшин сэтгэл Түйтгэр гэмийн хүлээс бүхнээс алдуурахуйд болдог Баатар нигүүлсэлт та бодь модны доор Болгоол энэрлийн хүчээр балагт шуламсын аймаг Бүгдийг хоцроол үгүй сүрээр даран сөнөөх нь Бараан үүлсийг хөөх хүчит салхи адил Гаднаа зэв мэс хуяг дуулга агсалгүй Ганцаар тоо томшгүй шуламсын хамаг хүчнийг Гарцаагүй сөнөөн дарах дайны ур чадварыг Гайхамшигт танаас өөр хэн бээр мэдэх Хайр элбэрэлт таны асрахуйн галаар шатаж Хүслийн эзэн шулмын зүрх машид шаналавч Хэмжишгүй их энэрлийн дундаршгүй гуу сан та Хамаг амь амьтныг огтоос үл алагчилна Авралт итгэлт та бээр амьтны тусын тухайд Алжаан залхаж няцах нь өчүүхэн ч үгүй бөгөөд Амьтан бүгд ч гэсэн таны агуу эрдэм Алдрыг магтан өгүүлэхэд алжааж яахан болох Сүн далайн ёроол мэт гүн гүнзгий таалалтай Саруул тэнгэрийн хэнгэрэг мэт сайтар увдис зарлигтай Сүмбэр уулын оргил мэт илт үлэмжийн лагшинтай Санах сонсох харахын ач төгс та нь Нарт ертөнцөд орших хамаг л амьтан бүгд Нэг хором мөчинд эргэлзээт утгыг асууваас Нэжгээд тус бүрийн өмнө тэр төдий Номт лагшин зарлигийн нэг үйлээр хариулавч Нэгэн зэрэг бүгдийн эргэлзээ тээнэг арилна Бахдам таны лагшин зарлиг тааллын нууц Байдлыг бодисадва братигабуд шарвааг бүгдээр Байдгаараа хичээн шинжлэвч ойлгох зүйл бус тул Брахма (Эсруа), Эрхт (Хурмаст) тэргүүтнийг хэлэхийн хэрэг юун Хаан гарди огторгуйн уудамд халин ниссээр Хэзээ нэг өөрийн хүчин барагдаад буцахаас Хязгаар эцэст хүрээд буцах нь үгүй мэт Харьцуулшгүй таны эрдмийг өгүүлэх ч тэрчлэн болой Даль жигүүр нь гүйцсэн хангарди бээр Давшин туулах замаар болжмор хичээх адил Дамаан арван хүчийг эрхшээж алинд заларсны Дээд мөр түүнд орохыг би хүснэм Бодит байдлыг ухаарах оюуны нүдэн дорой Бодь сэтгэл магад гарахын учралаар ядмаг Балмад нисванисын дайснаар үргэлж хөнөөгдөж Би-д барих шоронгийн гүн нүхэнд унасан Энэ мэт эмгэнэлт гаслангийн орон бологчдыг Энэрлийн эзэн та бээр огоорон орхих аваас Эгэл дорд бид агуу нигүүлсэхүйн итгэлт Эгнэшгүй танаасаа өөр хэнийг авралд барих Цөвөөр хэтэрхий буртагдсан энэ орон үесийг Зүрхшээн бусад тэвчихүйд итгэлт та ганцаар Зориглон авсан бөгөөд бурхад бодисад бүгдээр Цагаан цацаргин мэтэд сайшаасны хэрэг юун Хэдий гэвч таны энэрэл үйлс шавийг Хайхарч анзаарахгүй байх учир үгүй тул Хүртэх хувь дутсан нь миний л гэм байж Ханьцашгүй танд гэм хаанаас байх билээ Энэ мөчөөс эхлээд бодь модонд шуламсын Эвлэшгүй хүчнийг хэзээ ялах тэр хүртэл Эргэх төрөл тутамд та дагуулан барихуйд Эрхэм зарлигийн рашаанаар үл ханах болтугай (Хэмээн Түүнчлэн ажирсан, Дайснаа дарсан, Үнэхээрийн төгсгөсөн бурхан, бодь лугаа гурван суртгаал төгс, Амгаланд ажирсан, Ертөнцийг болгоогч, Төрөлхтнийг номхотгох ханьцашгүй жолоодогч, Тэнгэр хүмүүний Бурхан багш Шагжаан чадагч дор магтах "Адистид сайтар оршоогч" хэмээх энэ нь Аймаг савыг баригч Жамбалжа-цо хэмээх өөрийн нэгэн шавь бээр айлтгал өргөсний тус хариуд олонтой сонсон хэрэн бадарчлагч Лувсандагбибал (Богд Зонхав) бээр төвөдийн цаст уулсын Одэгүнжалын дэргэд зохиосны бичээч нь аймаг савыг баригч Вхадрабала болой. ) . . (Нэмэлт уншлага) Бурхан түүнчлэн ажирсан таны лагшин болон Бараа бологчид нас сүүдэр орд харш Бас дээд алдар юу байна тэр адилыг Би тэргүүтэн хамаг амьтан ч олох болтугай Соёрхол айлтгах бөгөөд таныг магтсаны буянаар Сац би тэргүүтэн хаана оршивч түүнээ Самуун тэмцэл өвчин үгүйрэл хоосрол амарлиад Сайн сайхан өлзий бүхнийг арвидуулан соёрх Бурхан багш ертөнцийн оронд залрах хийгээд Бурхны шашин нарны гэгээ мэтэд гийж Шашныг баригчид ахан дүүс адил зохилдсоноор Шашин өнөд удаан дэлгэрэхийн өлзий орштугай ХҮҮХЭД НЯЛХСЫН АРИУСГАЛ (САН) ОРШИВ ༄༅། །བྱིས་པའི་བསངས་བཞུགས་སོ། ། ༄༅༅། །ཨོཾ་སྭ་སི། འདིར་འཆི་མེད་ཚེ་ཡི་མཆོག་སྩོལ་མ་ལ་བསུར་གཏོང་བར་འདོད་པས་ཙནྡན་དཀར་དམར་སོགས་དི་བཟང་བསེས་པའི་ཕྱེ་མར་ལ་སེག་ཏེ་ཆབ་ཀིས་བྲན། སྐྱབས་འགོ་སེམས་བསྐྱེད་སྔོན་དུ་འགོ་ལྷའི་རྔ་རྒྱལ་གིས། Ом свасди. (Үхэшгүй мөнхийн дээдийг хайрлагч сахиусанд шатаалга өргөхийг хүсвээс цагаан болон улаан зандан зэрэг сайхан үнэртнүүдийг хольсон талхлагийг уугиулж, ариун усаар ариусган сүрчинэ. Аврал одуулахыг үйлдэх ба Заяагч тэнгэрийн омог үүсгэснээр ... ) ཨོཾ་ཨཱཿཧཱུཾ། ལན་གསུམ་བརོད། འདོད་ཡོན་ལྔ་ལྡན་གི་ནམ་མཁའ་གང་བར་གྱུར་པར་བསམ་ལ། Ом а хум (гэж гурвантаа өгүүлэх ба хүслийн таван эрдэм огторгуйг дүүрсэн байна гэж бодоод) ཨོཾ་མཁའ་འགོ་ཆེན་མོ་བཀྲ་ཤིས་ཚེ་རིང་མ། །འདོད་ཡོན་ལྔ་ལྡན་བསུར་མཆོད་འདི་བཞེས་ལ། །སིད་ཀི་དངོས་གྲུབ་སྩོལ་ཞིང་བྱིས་གདོན་སོགས། །བར་ཆད་ལས་བསྲུང་ཚེ་བསིང་དཔལ་བསྐྱེད་ གསོལ། ། Ом, Огторгуйн их дагина (dakini) урт наст Даш-цэрэнма Хүслийн таван эрдэмт энэхүү хэншүү шатаалгыг таалаад Орчлонгийн шидийг хайрлаж, хүүхэд нялхсын ад тэргүүтэн Хамаг саад тотгороос сахиж, насны цог залийг үүсгэн соёрх གཞན་ཡང་དི་ཟའི་ཚོགས་དང་ཁད་པར་དུ། །ཡུལ་ཕྱོགས་འདིར་གནས་གཞི་བདག་ལྷ་ཀླུ་སོགས། །བསུར་མཆོད་འདི་བཞེས་བདག་གི་བསམ་པའི་དོན། །སྒྲུབ་བའི་བགེགས་ཞི་མཐུན་རེན་ཚང་ བར་མཛོད། ། Ингээд мөн Гандарь (Gandharva)-ийн чуулган болон ялангуяа Энэ орон зүгт орших суурийн эзэн, тэнгэр, лус тэргүүтэн ч Энэхүү шатаалга тахилыг таалаад хамаг санасан хэрэг минь Эгнэгт бүтэхийн саад тотгорыг амарлиулж зохилдлого нөхцөлийг бүрдүүл བླ་མ་མཆོག་གསུམ་བདེན་པའི་བྱིན་བརླབས་དང་། །ཆོས་དབྱིངས་འགྱུར་མེད་རེན་འབྲེལ་བསླུ་མེད་མཐུས། །བདག་སོགས་མོས་པ་ཆོས་བསྲུང་འཕྲིན་ལས་ཀིས། །རེ་འབྲས་མཐའ་དག་འགྲུབ་ པའི་བཀྲ་ཤིས་ཤོག ། Чухаг дээд багш, гурван эрдэнэ үнэний адистид ба Чухам үнэн чанар шүтэн барилдлага үнэний хүчин Чуулсан бидний сүсэг хийгээд номын сахиусны үйлсээр Чухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтэх болтугай ཅེས་འདི་རང་སོབས་དང་ལྡན་ཀུན་མེར་གེན་ཇོ་ནོང་ཚོ་རིང་རོ་རེ་ཞིང་གདོན་འགྲུབ་ཕྱིར་དྲུག་བཞན་རོར་མིང་ཅན་གིས་མེ་འབྲུག་དགུན་རའི་ཚེས ་བརྒྱད་ལ་སྦྱར་བའི་ཡི་གེ་པ་ནི་འདོན་ཆེ ན་རོ་རེ་སོ།། དགེ་བའོ།། །། (Үүнийг өөрийн хүч лүгээ төгс гүн Мэргэн жонон Цэрэндорж буюу Дондүвчирдүгшандор гэгч бээр гал луу жилийн өвлийн эхэн сарын шинийн найманд найруулсныг Дончэндорж бичиж тэмдэглэв.) Орчуулсан: Ж.Д, МУУ ЗҮҮДНИЙ ХАРИУЛГА ОРШИВ ༄༅། །རི་ལམ་ངན་པའི་བཟོག་པ་བཞུགས་སོ། ། ༄༅༅། །རྒྱ་གར་སྐད་དུ། མཧཱ་ཙ་ཀཱ་མ་ལ། Энэтхэгээр: Ма-ха за-га ма-ла. (Монголоор: Муу зүүдний хариулга тогтоол тарни) བོད་སྐད་དུ། རི་ལམ་ངན་པའི་བཟོག་པ་ཞེས་བྱ་བའི་གཟུགས། Төвөдөөр: Милам ан-би догба шэйжа-ви сүн. སངས་རྒྱས་དང་བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་ཐམས་ཅད་ལ་ཕྱག་འཚལ་ལོ།། Бурхан (བུདྡྷཿ - Buddha) болон бодисад (བོདྷསཏྭཿ - bodhisattva) бүгдэд мөргөе. ན་མོ་སརྦ་བུདྡྷ་ཡ། ན་མོ་པྲ་ཏི་ཧ་ཏ། ཤ་ས་ན་ཏི། ཏཏྱ་ཐཱ། ཨོཾ་ཁ་ཁ་ཁཱ་ཧི་ཁཱ་ཧི། ཛྭ་ལ་ཛྭ་ལ་ཧཱུཾ་ཧཱུཾ་ཏིཥྛ་ཏིཥྛཿ ཕཊ་ཕཊ་སཧཱཿ На-мо сарва вүдда я. На-мо бра-ди ха-да. Ша са на ди. Дад-ят Ом ха ха, ха хи ха хи. Звала (зу-ла) звала (зу-ла) хүм хүм, дишта дишта. пад пад свахай (суухай). འདི་ལན་གཅིག་བརོད་པ་ཙམ་གིས་རི་ལམ་ངན་པ་ཐམས་ཅད་བཟོག་པར་འགྱུར་རོ།། Үүнийг ганцхан удаа уншсан төдийгөөр хар дарах зэрэг элдэв муу зүүд дарагдана. རི་ལམ་ངན་པའི་བཟོག་པ་ཞེས་བྱ་བའི་གཟུངས་རོགས་སོ།། Муу зүүдний хариулга хэмээх тогтоол тарни төгсөв. མངྒ་ལཱུཾ། - Мангалам (Өлзий хутаг орштугай) ЯДАМ СИДАДАБАДРА (ЦАГААН ШҮХЭРТ)-ГИЙН ХУРААНГУЙ ЗАЛБИРАЛ, . 1. Хураангуй залбирал ༄༅༅། །བདེ་གཤེགས་གཙུག་ཏོར་ལྟར་མི་མངོན་པ་ལས། །ཉེར་འཁྲུངས་རྒྱལ་བ་ཀུན་ཡུམ་གདུགས་དཀར་མོ། །མཚན་ཙམ་བོས་པའི་རིག་སྔགས་མེ་ཡིས་ཀང་། །བདུ ད་སེ་སེག་བྱེད་བདེ་འབྱུང་ལྷག་པའི་ལྷ། ། Түүнчлэн ажирсан бурхны үснэр мэтийн гүн нууцаас Төрж мэндэлсэн хамаг ялгуугсадын эх Сидадабадра (Sitatapatra) Түүний алдар төдийг л өгүүлэх арвис тарнийн галаар ч Түйтгэр шулмын аймгийг шатааж амгаланг хайрлагч үлэмжийн ядам དཀར་གསལ་ལང་ཚོ་རབ་རོགས་ཟ་གཞོན་གི། །སིང་པོ་ལས་གྲུབ་གཞན་གིས་མི་ཐུབ་མས། །མི་དང་མི་མིན་འབྱུང་ལས་བྱུང་བ་ཡི། །འགལ་རེན་ཀུན་ཞི་ལེགས་ཚོག ས་མ་ལུས་སྩོལ། ། Тунгалаг цагаахан гоо үзэсгэлэн төгс тэргэл сарны Толт зүрхнээс бүтсэн бөгөөд бусдад ялагдашгүй эх Та бээр хүн болон хүн бусаас улбаалан бий болсон Тотгор харшлал бүхнийг амарлиулаад хамаг л сайн сайхныг хайрла ཁད་པར་ཕ་རོལ་མི་བསྲུན་བསམ་སྦྱོར་གིས། །སོ་གསུམ་མནན་དང་བྱད་སེམས་བཅིངས་ལ་སོགས། །ཉེར་འཚེས་མི་ཚུགས་ཕྱིར་བཟོག་འཕྲིན་ལས་ཀིས། །བདག་ཅག་ རྣམ་པ་ཀུན་ཏུ་བསྲུང་དུ་གསོལ༎ ༎ Тэгээд ялангуяа чанадын балмад нэгэн санаа ба үйлдлээр Тийн гурван үүдийг дарлах бөгөөд хараал жатгаар ороох Тэргүүтний хор нөлөөнд үл дийлдэн хариулан буцаах үйлсээрээ Түших биднийг хэзээ хаана ч сахин хамгаалж соёрх ཞེས་པ་འདི་ནི་ཕ་རོལ་གི་སྐྱེ་བོ་མི་བསྲུན་པས་རིག་སྔགས་ངན་པའི་སྦྱོར་བས་བྱད་མནན་སོགས་གཙོ་གྱུར་གི་ཉེར་འཚེའ་ི མཚན་མ་ཞི་བའི་འདོད་གསོ ལ་གདུགས་ བསོད་སོགས་ཀི་གཤམ་དུ་ཁ་ཏོན་བྱེད་རྒྱུར་ཤཱཀའི་དགེ་སོང་བློ་བཟང་སྐལ་བཟང་རྒྱ་མཚོས་སྦྱར་བའོ༎ །། (Хэмээсэн үүнийг гаднын хар домын хараал жатга зэргээс улбаалсан элдэв хор нөлөөний шинж тэмдгийг амарлиулах хүсэл даатгал болон Сидадабадрагийн магтаал зэргийн төгсгөлд амны уншлага болгон уншихад зориулж Шагжаан бигшү Лувсангалсанжамц бээр найруулан бичив.) 2. Зүрхэн тарни ༈ ཏདྱ་ཐཱ། ཨོཾ་ཨ་ན་ལེ་ཨ་ན་ལེ། ཁ་ས་མེ་ཁ་ས་མེ། བཻ་རེ་བཻ་རེ། སཽ་མེ་སཽ་མེ། ཤཱནེ་ཤཱནེ། དཱན་ེ དཱནེ། བི་ཥ་དེ་བི་ཥ་དེ། པཱི་རེ་བཱི་རེ། དེ་བི་བཛྲ་ད་རི། བནྡྷ་བནྡྷ་ནི། བཛྲ་པཱ་ཎི་ཕཊ། ཨོཾ་ཧཱུཾ་ཧཱུཾ་དཱུཾ་ཥ་ོཾ ཕཊ་སཧཱ། ཧཱུཾ་དྲཱུུཾ་བནྡྷ་ཕཊ། བདག་ལ་སྲུངས་ཤིག་སཧཱ། ཨོཾ་བཛྲ་པཱ་ཎི་བནྡྷ་བནྡྷ་བཛྲ་བཱ་ཤེ་ན་མ་མ་སརྦ་དུ་ཥཱུཾ་བི་ནཱ་ཡ་ཀཱུཾ་ཧཱུཾ་ཧཱུཾ་ཕཊ་ཕཊ་སཧཱ། ཉེ་བའི་སིང་པོའོ།། Дадаят, Ом а-на ли а-на ли, хаса-мэ хаса-мэ, вэ-рэ вэ-рэ, со-мэ со-мэ, шандэ шандэ, дандэ дандэ, ваха-дэ ваха-дэ, ви-рэ ви-рэ, дэ ви вазра да-рэ, ванда ванда ни, вазра ва-ни пад. Ом хум хум дүрм шодам пад свахай. Хум дүрм ванда пад, дагла срүншиг свахай. Ом базра ва-ни ванда ванда базра ва-шэ на ма-ма сарва дүшдам ви-на яагам хум хум пад пад свахай. Орчуулсан: Ж.Д, 2022.03.28 АРСЛАН НҮҮРТ БУЮУ СИНГХАМУХА (SINGHAMUKHA) ДАГИНЫН ЗАЛБИРАЛ, ТАРНИ, ДААТГАЛ Үүнийг та багш нараасаа зөвшөөрөл авч байж амны уншлага болгоорой. . 1. Залбирал མཁའ་ལ་སོད་པའི་གནས་མཆོག་དམ་པ་ནས། །མངོན་ཤེས་རྫུ་འཕྲུལ་མངའ་བའི་མཐུ་སོབས་ཀིས། །སྒྲུབ་པ་པོ་ལ་མ་ཡི་བུ་བཞིན་གཟིགས། །གནས་གསུམ་མཁའ་འགོའ་ི གཙོ་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། Гялалзан огторгуйд орших дээд дагинасын орноос Гайхам илт мэдэл, рид хувилгааны хүчээр Гүн бүтээх бясалгаачдыг үрээ мэт энэрэн болгоох Гурван орны эрхэм дагина түүнд мөргөе. . 2. Тарни ཨཿ ཀཿ སཿ མཿ རཿ ཙཿ ཤཿ དཿ རཿ སཿ མཿ རཿ ཡཿ ཕཊཿ А га са ма ра за ша да ра са ма ра я пад. . 3. Даатгал བདག་སོགས་རྣམས་ཀི་ཆོས་དང་མཐུན་པའི་དོན། །ཇི་ལྟར་བསམས་པ་ཡིད་བཞིན་འགྲུབ་པ་དང་། །ནད་གདོན་བགེགས་དང་བར་དུ་གཅོད་པའི་ཚོགས། །ཉེ་བར་ཞི་བར་བྱིན་གིས་བརླབ་ཏུ་ གསོལ། ། Бидний номтой зохилдох хамаг хүсэл хэрэг Бэрхшээл саадгүй аяндаа сэтгэлчлэн бүтэх бөгөөд Балагт өвчин, ад тэргүүтэн саад тотгоруудыг Бушуу түргэнээ амарлиулаад адислан тэтгэж соёрх . . ГАЛИГ Хала жод-би найчог дамба най Оншэй зүн-пpүл а-вай тү-дов жий Дүвба бо-ла ма-еи вү-шин сиг Найсүм хандо зо-ла чагцал ло А га са ма ра за ша да ра са ма ра я пад. Дагсог нам-жи чойдан түн-би дон Жи-дар самба еидшин дүвба дан Наддон гэгдан вардү жод-би цог Не-вар ши-вар жинжий лавдү сол ЦОГ ЖАВХЛАНТ БАЗАРНАХИГИЙН (VAJRAṆAKHĪ) ХУРААНГУЙ ТОГТООЛ ОРШИВ ༄༅། །དཔལ་རོ་རེ་སེར་མོ་བསྡུས་པའི་གཟུངས་བཞུགས་སོ། ། . 1. Залбирал ༄༅༅། །དཀོན་མཆོག་གསུམ་དང་ཁོ་མོ་རོ་རེ་སེར་མོ་ལ་ཕྱག་འཚལ་ཞིང་སྐྱབས་སུ་མཆིའ།ོ ། Чухаг дээд гурав болон хилэнт догшин Базарнахи (Vajraṇ akhī - Очир хумст) дор мөргөөд аврал одуулмуй. བདག་ཅག་ལ་ནད་གདོན་དང༌། རེན་དང་བར་གཅོད་ཐམས་ཅད་དང་། བསམ་པ་ངན་ཞིང་སྦྱོར་བ་རྩུབ་པ། རེ་དཔོན་དང་ཡུལ་མིའི་དག་སང་བ་དང༌།ཕ་ཚན་དང༌། སྤུན་ཟ་དང༌། ཞང་ཉེ་དང༌། མ་སྲུ་གོགས་དང༌། མག་པ་ཚ་སྤུག་བྲན་ཁོལ་དང་། ཁིམ་མཚེས་ཀི་དག་སང་བ་ཐམས་ཅད་རིག་སྔགས་འདིས་བཅད་དོ། ། Бидний өвчин, ад, харшлах шалтгаан, саад тотгор, хорон муу санаа, хүчирхийлэл зэрэг муу муухай бүгд. Нутаг орны захирагч ноёд, эгэл ард олон зэрэгт өсөрхөн дайсагнах. Мөн ах дүү, хань ижил, үр хүүхэд, авга, нагац, хүргэн, бэр, ажилчин албат, хөршүүд гэх мэт ойрын хүмүүст өсөрхөж үзэн ядан дайсагнах зэрэг нь арвис тарни үүгээр таслагдах болой. ཕུར་བུས་གདབ་བོ། །ཐོ་བས་བརྡུང་ངོ་། །ཕྱག་རྒྱས་མནན་ནོ། ། Гадсаар хадагдах болой. Алхаар дэлдэгдэх болой. Мутарлагаар дарагдах болой. . 2. Тарни ན་མཿས་མན་བུདྡྷཱ་ནཱཱུཾ། ཀཱ་ཡ་ཝཱཀ་ཙིཏ་བཛྲ་ནཱཱུཾ། ཨོཾ་གྷ་གྷ་གྷཱ་ཏཱ་ཡ་གྷཱ་ཏཱ་ཡ། སརྦ་དུཥཱུཾ་མཱ་ར་ཡ། На-мо саманда вүдда нам, гаяа вага зидда вазар нам. Ом гха гха гха даяа гха даяа, сарва дүшдам ма-ра я, བདག་ལ་སྔ་དག་ལག་ལ་བརར་བ་དང་། ཕྱི་དག་ཡིད་ལ་སེམས་པ་དང་། ད་དག་ཁི་ལྟར་ཟུག་པ་ཐམས་ཅད་མཱ་ར་ཡ་རྦད་ཕཊ་ཕཊ། Өөрт урьд өмнө дайсагнан гар хүрсэн болон хойшид дайсагнан сэтгэлдээ занах, эдүгээ дайсагнан нохойд мэт хуцах тэр бүгд мара я вад пад пад. ཀཱི་ལི་ཀཱི་ལ་ཡ་སརྦ་པཱ་པཱུཾ་ཧཱུཾ་ཧཱུཾ་ཧཱུཾ། བཛྲ་ཀཱི་ལི་ཀཱི་ལ་ཡ། བཛྲ་དྷ་རོ་ད་ཨཱ་ཛྙཱ་པ་ཡ་ཏི། ཀཱ་ཡ་ཝཱཀ་ཙིཏ་བཛྲ་ཀཱི་ལི་ཀཱི་ལ་ཡ་ཧཱུཾ་ཕཊ། ཨོཾ་ཨ་ཀྲོ་དྷེ་ཀ་མུདྒ་ར་ཧཱུཾ་ཕཊ། ཨོཾ་བཛྲ་ཀྲོ་ཏ་མ་ཧཱ་བ་ལ་ཧ་ན་ད་ཧ་པ་ཙ་བི་དཱུཾ་ས་ཡ། ཛ་ཊི་ལམ་ོ དྷ་རི་ཨུ་ཙུཥྨ་ཀྲོ་དྷ་ཧཱུཾ་ཕཊ། Ги-ли ги-ла я, сарва ба-вам хүм хүм хүм, базар ги-ли ги-ла я, базар да-ро да а-зин ва-яди, гаяа вага зидда базар ги-ли ги-ла я хүм пад. Ом а гро-дэ-га мүдга-ра хүм пад. Ом базар гро-да ма-ха ва-ла ха-на да-ха ба-за ви-дам са-я, за-ди ламво да-ри ү-зүшма, грода хүм пад. . 3. Магтаал དཔལ་དང་ལྡན་པའི་རོ་རེ་སེར་མོ་ཁོད། །མཁའ་མཉམ་བདེ་ལ་རོལ་མཛད་ཁོ་མོའི་སྐུ། །ཆགས་པའི་མདངས་ཀིས་ཁོ་བོའི་སྐུ་ལ་འཁིལ། །དཔལ་ལྡན་མཁའ་འགོ་ཁོད་ལ་ཕྱག་འཚལ་བསོད། ། Сүр жавхлан цог төгс Очир хумст Базарнахи Сансар огторгуй сацуу их амгаланг эдлэн бүжигч хилэнт лагшинг Сэтгэл тэмүүллээр гэрэлтэх уур хилэнт лагшинд эвцэлдүүлсэн Сүр хүч цог жавхаат дагина танд мөргөөд бишрэн магтъя. ཅེས་པ་འདི་ཀར་ཨ་རཱ་གས་སྦྱར་བ་དགེ་ལེགས་འཕེལ།། །། Хэмээсэн үүнийг Гарма-Арага бээр найруулсны сайн буян арвидах болтугай. 2022.04.01-нд орчуулав. . 4. Нэр Санскрит нэр: Vajraṇ akhī Монгол нэр: Базарнахий дагина Нэрийн монгол орчуулга: Очир хумст. Нэрийн төвөд орчуулга: རོ་རེ་སེར་མོ། До(р)жэ дэрмо (Дорждэрэм) УЛААН САХИУСНЫ ЗАЛБИРАЛ, ЗҮРХЭН ТАРНИ, ДААТГАЛ Та үүнийг өдөр тутмын уншлага болгохыг хүсвэл эхлээд багш нараасаа зөвшөөрөл аваарай. 1. Залбирал ཆོས་ཉིད་ཞི་བའི་ངང་ལས་མ་གཡོས་ཀང་། །མ་རུངས་འདུལ་ཕྱིར་དག་པོའི་སྐུར་བསན་ནས། །མཐུ་སོབས་ཕུན་ཚོགས་བསན་པ་བསྲུང་མཛད་པའི། །སོལ་འགིང་སོ ག་བདག་དམར་པོ་ལ་ཕྱག་འཚལ། ། Хоосон чанарын амарлин агаараас эс хөдлөвч Хортныг номхотгохын тулд догшин дүрийг үзүүлснээр Хүч чадал хотол чуулсан шашны сахиус Хүчирхэг улаан гэтэлгэгч Амины эзэнд мөргөе . 2. Зүрхэн тарни ཨོཾ་རཀྨོ་པྲ་ཎ་ཨཱདྨ་ཀྵི་རུ་ཕུ་རུ་ཥཱ་ལོ་ཧི་ཏ་སརྦ་ཤ་དྲཱུུཾ་མཱ་ར་ཡ་ཧཱུཾ་ཕཊཿ ཨོཾ་རཀྨོ་ཡ་མ་ཙིཏ་ཛྭ་ལ་རཱུཾ་པྲ་ཏི་དེ་ལི་ཧཱུཾ་སོག་ལ་ཡ་མ་ཛཿ སརྦ་ཤ་དྲཱུུཾ་མཱ་ར་ཡ་རྦད་ཕཊཿ Ом рагмо бра-на адма чи-рү пүраха лохида сарва ша-дрүм мараяа хум пад. Ом рагмо я-ма зидда зва-ларам бра-ди дэ-ви хум срогла яамаза, сарва шадрүм мараяа вад пад. . 3. Хүслээ даатгах སོལ་འགིང་སོག་བདག་དམར་པོ་འཁོར་བཅས་ཀིས། །གནོད་བྱེད་དག་བགེགས་ཐམས་ཅད་ཚར་ཆོད་ལ། །ཡིད་བཞིན་ནོར་དང་དཔག་བསམ་ཤིང་བཞིན་དུ། །མཆོ ག་དང་ཐུན་མོང་དངོས་གྲུབ་ཆར་ལྟར་ཕོབ། ། Хүчирхэг гэтэлгэгч улаан Амины эзэн нөхөд Хорлогч дайсан тотгор бүгдийг гэсгээн цээрлүүлж Хүслийг хангагч чандмань, галбарваасан мод мэт Хосгүй дээд, нийтийн шидийг хур мэт буулга ЦОГТ ОХИН ТЭНГЭР ШРИДЕВИЙН (SHRI DEVI) ЗАЛБИРАЛ, МАГТААЛЫН ХУРААНГҮЙ, ЗҮРХЭН ТАРНИ, ХҮСЛЭЭ ДААТГАХ . 1. Залбирал ༄༅༅། །ལྷུན་གྲུབ་ཆོས་དབྱིངས་ཕོ་བྲང་དམ་པ་ནས། །གདུག་པ་འདུལ་ཕྱིར་དག་མོའི་སྐུར་བསན་ཡང་། ། དངོས་གྲུབ་རིན་ཆེན་འདོད་དགུའི་ཆར་འབེབས་མ། །དམག་ཟོར་རྒྱལ་མོའི་ཞབས་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། Аяндаа бүтэх номын чанарт дээд харшаас Аюултныг номхотгохын тухайд догшин дүрийг үзүүлэвч Алив шидийг есөн хүслийн хур мэт буулгагч Агуу армийн хатан Шридевийн өлмийд мөргөе. སྐུ་གསུམ་ལྷུན་གྲུབ་ཐུགས་རེའ་ི མཐར་ཕྱིན་ཡང་། །སིད་གསུམ་གདུག་པ་འདུལ་ཕྱིར་ཁོས་པའི་སྐུ། །དུས་གསུམ་རྒྱལ་བའི་བསན་བསྲུང་ཆེན་མོ་ལ། །སོ་གསུམ་གུས་པ་ཆེན་པོས་ཕྱག་འཚལ་ལོ། ། Гурван лагшин, ундрах нигүүлслийн эцэст хүрсэн ч Гурван сансрыг номхотгохын тухайд хилэнт дүртэй Гурван цагийн бурхдын шашны их сахиусанд Гурван үүдний гүн бишрэлээр сөгдөн мөргөе . 2. Магтаалын хураангуй འགོ་འདིའི་ཁམས་དང་བསམ་པ་ཇི་བཞིན་དུ། །ཞི་རྒྱས་དབང་དང་དག་པོའི་འཕྲིན་ལས་ཀིས། །སྣ་ཚོགས་སྤྲུལ་པ་ཉི་མའི་འོད་ཟེར་ལྟར། །གངས་མེད་སོས་པར་མཛད་པ་ཁོད་ལ་བསོད། ། Амьтны энэ ертөнц ба санаа зорилгод нийцүүлж Амарлин, дэлгэр, эрхт, хатуу дөрвөн үйлээр Адилгүй элдэв хувиллыг нарны гэрэл гэгээ мэт Аяа тоо томшгүй цацруулагч таныг магтъя དུས་གསུམ་རྒྱལ་བའི་བསན་པ་བསྲུང་བའི་ཕྱིར། །ཀ་དག་དབྱིངས་ལས་དག་མོའ་ི སྐུར་བཞེངས་པ། །རབ་འབྱམས་འཕྲིན་ལས་བསྒྲུབ་མཛད་ཐུགས་རེའི་གཏེར། །དུས་མཚན་འོད་ཆེན་འབར་མ འི་མཆོག་ལ་བསོད། ། Гурван цагийн бурхдын шашныг сахихын тухайд Хоосон чанарын агаараас ширүүн дүрд хувилсан Хэмжишгүй үйлсийг бүтээгч их нигүүлслийн гуу сан Гэрлийг ихэд цацраагч дээд Галаратрийг магтъя (Галаратри /Kalaratri/: Охин тэнгэр Шридевийн нөхөр бараа бологч бөгөөд Чакраварти Ражагийн удам, Калингагийн хатан хаан) . 3. Зүрхэн тарни བོཿ རཀྨོ་ བོཿརཀྨོ་ བོ། བོཿ རཀྨོ་ ཐུན་བོ། ཁ་ལ་རཀ་ཆེན་མོ། རཀྨོ་ཨ་བྱ་ཏ་བྱ་ཐུན་བོ་རུ་ལུ་རུ་ལུ་ཧཱུཾ་བོ་ཧཱུཾ། Жо рагмо жо рагмо, жо жо рагмо, түнжо ха-ла рагчэнмо, рагмо а-жа дажа түнжо, рү-лү рү-лү хүм жо хүм. (Хэмээн зүрхэн тарнийг аль болох олон тоолно) . 4. Хүслээ даатгах དུས་འདི་ནས་བཟུང་ཚེ་རབས་ཐམས་ཅད་དུ། །གསང་བའི་ལྷ་མོ་ཁོད་དང་མི་འབྲལ་ཞིང་། །བར་ཆད་བགེགས་ཀི་མཚན་མ་ཅི་བྱུང་ཡང་། །དེ་ཀུན་ལྷ་མོ་ཁོད་ཀིས་བཟོག་པར་མཛོད། ། Энэ үеэс авхуулаад төрөл тутам бүгдэд Эрхт нууцын Охин тэнгэрээс үл хагацаж Элдэв саад тотгорын шинж юу гаравч Эгнэгт тэр бүгдийг Шридеви даран соёрх ЦАГААН ДАРЬ ЭХ (SITATARA) БУРХНЫ ХУРААНГУЙ ЗАЛБИРАЛ, ЗҮРХЭН ТАРНИ, ЕРӨӨЛ Насны бурхан болох аюулаас гэтэлгэж, дээд болон нийтийн шид бүтээлийг хайрлагч Цагаан Дарь-эх бурханд өөр болон бусдын өвчин зовлон тэргүүтэй саад бэрхшээлийг арилгах, нас, эд баялаг, билиг оюуныг арвидуулахын тухайд залбирч уншина. Мөн зүгээр л залбираад найдаад хүлээгээд байх төдий бус хувь хүн бүр өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, нойр, хоол, үйлдлээ тааруулж, өдөр тутмын амьдралдаа зөв хэвшлийг дадуулах нь юу юунаас илүүтэй чухал юм. . 1. Хураангуй залбирал ༄༅། །ཨོཾ་དཀར་ལས་བྱུང་ཚེ་སྦྱིན་ཏཱ་རེ་མ། །ཏུཏ་ར་ཡིས་དུས་མིན་འཆི་བ་སེལ། །ཏུ་རེས་འཆི་མེད་དཔལ་སེར་མཆོག་སྩོལ་མ། །སཧཱ་འཆི་མེད་ཚེ་ཡི་དངོས་གྲུབ་སྩོལ །། Цагаан ОМ үсгээс бүтсэн насыг арвитгагч ДАРЭ-эх ДҮДДАРА-гаар цаг бусын үхлийг зайлуулагч эх ДҮРЭ-гээр үхэл үгүйн дээд цогийг бүтээгч эх СВАХА цөв үгүй насны дээд шидийн хайрла . 2. Зүрхэн тарни ཨོཾ་ཏཱ་རེ་ཏུཏ་རེ་ཏུ་རེ་མ་མ་ཨཱ་ཡུརཿཔུ་ནེ་ཛྙཱ་ན་པུཥྚིཾ་ཀུ་རུ་སཧཱ། Ом да-рэ дүддарэ дү-рэ ма-ма а-юүр бүнэ-яа за-на бүшдим гү-рү сваха (өөрийн боломжоор аль болох олон уншина). . 3. Зориулга ерөөл ཡིད་བཞིན་འཁོར་ལོ་ཁེད་སྐུ་ཅི་འད་དང་། །འཁོར་དང་སྐུ་ཚེའ་ི ཚད་དང་ཞིང་ཁམས་དང་། །ཁེད་ཀི་མཚན་མཆོག་བཟང་པོ་ཅི་འད་བར། །དེ་འད་ཁོ་ནར་བདག་ སོགས་འགྱུར་བར་ཤོག ། Бурхан Цагаан Дарь эх таны лагшин болон Бараа бологчид нас сүүдэр орд харш Бас дээд сайн алдар юу адилыг Би тэрүүтэн хамаг амьтан ч олох болтугай ХУТАГТ САЙН ЯВДЛЫН ЕРӨӨЛИЙН ХААН ХЭМЭЭХ ОРШИВ . Энэтхэг хэлээр: Аряа вхадра заряа бра-ни дха-ра ра-за. (Arya bhadracarya pranidhana raja) Төвөдөөр: Пагба санбо жод-би монлам-жи жалбо. Монголоор: Хутагт сайн явдлын ерөөлийн хаан. Хутагт Манзширт мөргөмүй. Бүхий л арван зүгийн ертөнцийн орон дахинаа Бүх гурван цагт залрах хүмүүний арслан Би бээр үлдээлгүй тэр гайхамшиг бүгдэд Бие, хэл, сэтгэл гурваар сүсэглэн мөргөе (1. Мөргөл) Сайн явдлын төлөө ерөөх сэтгэлийн хүчээр Санаа төсөөлөлдөө бурхдыг өмнөө илт залаад Сарних хумхийн тоосны тоогоор биеэ хувилгаж Суу билигт бурхдад бишрэн сөгдөж мөргөе (Биеийн мөргөл) Тоос бүрийн дээр тэр хэрийн бурхад Тоолшгүй бодисадва хүрээлсний төвд оршино Тэр мэт номын чанад хязгаар бүгдийг Тийн ялгуулсан бурхдаар дүүргээд сүсэглэн бясалгая (Сэтгэлийн мөргөл) Эцэс төгсгөлгүй ундрах сайшаал магтаалын далай Эгшгийн гишүүнт далайн элдэв хөг дуугаар Энэрэлт бурхдын эрдмийг ихэд алдаршуулан дуурсгаж Энхжинд ажирсан бүгдийг магтан дуулъя би (Хэлний мөргөл) Ганган цэцэгс эрдэнийн эрих Гоц эгшиг дуаз шүхэр Гэгээн зул арц хүжээр Гэгээрсэн тэднийг тахиж үйлдье Тансаг өмсгөл тааламжит үнэр Талхлаг чимгийг сүмбэр уул мэт Том бөгөөд үзэмж хийцтэйгээр Тэдгээр бурхдад тахин өргөе Сэтгэшгүй гайхамшигт тахил бүгдийг Сэтгэлээсээ бурхан тэдгээрт зориулъя Сайн явдалд сүсэглэсний хүчээр Сартваахь бурхдад мөргөөд тахья (2. Тахил өргөх) Буруу хүсэл шунал, уур, мунхагт автаж Бие болон хэл бас түүнчлэн сэтгэлээр ч Бусармаг нүгэлт үйл хилэнц юу үйлдсэн Бүгдийг тус тусад гэмшин наманчилъя би (3. Наманчилгаа) Арван зүгийн хамаг бурхан бодисадва Архдууд хийгээд шарвааг мөрд оршигчид болон Амьтан бүгдийн үйлдсэн буян юу байна Алин бүгдэд бишрээд даган баясъя би (4. Даган баясалт) Арван зүгийн ертөнцийн орон дахинаа зул Ариуслын зэрэгт гэгээрч торшгүй билгийг олсон Аврал итгэл тэр бүгдэд гүн дэлгэр Агуу номын хүрдээ эргүүлэхийг сануулан айлтгая (5. Ном айлтгах) Хорвоогоос ангижрах ёсыг үзүүлэхүйд болгооч тэдгээрт Хамаг амьтны тус болоод амгалангийн төлөө Хумхийн тоос лугаа адил галавт оршихыг Хүсээд соёрхол айлтгаж залбиран мөргөе би (6. Бат оршил өргөх) Бишрэн мөргөх бөгөөд тахиж, гэмшин наманчлаад Бас даган баясаж, сануулж, соёрхол айлтгаж Буян их бага юу хурааснаа бүгдийг Бодь хутгийг олохын тухайд зориулъя би (7. Зориулга) Эрт урьд заларсан, эдүгээ ч арван зүгийн Элдэв ертөнцийн орноо залрах бурхдыг тахья Энэ мөчид гэгээрч амжаагүй нэгэн нь ч түргэнээ Энэрэхүйн сэтгэлээ гүйцээж бурхан болох болтугай Арван зүгийн хамаг эгэл орон бүгд Асар ариун дээд орон болох болтугай Ариуссан орон тэр бодь модноо залрах Агуу бурхад бодисад нараар дүүрэх болтугай Арван зүгт орших хамаг л амьтан бүгд Ашид өвчин үгүй амар жаргах болтугай Амьтан бүгдийн хамаг номын үйлс болоод Аль л санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх болтугай Ханьцашгүй гэгээрлийн замаар би замнах бөгөөд Хаана төрөвч төрлүүдээ марталгүй санах болтугай Хагацаж дахин дахин авах төрөл тутамдаа ч Хэзээд үнэнийг эрж тойн болох болтугай Бурхад гэгээрэгсэд бүгдийг жишээнд даган суралцаж Буяны сайн явдлыг огоот төгсгөх бөгөөд Боомтлол шагшаабадыг ариунаар дээдлэн сахиж Буруу цалгар явдлыг хэзээд цээрлэх болтугай Аялгуут тэнгэрийн болоод лус, ягчсын хэл Аймшигт гүмванд (kumbhanda) болон хүний хэл тэргүүтэн Аливаа амьтан бүхний өөр өөрийн ойлгох Адилгүй олон хэлээр номыг заах болтугай Төрөл тутамд барамид бүгдэд машид хичээж Таалал бодь сэтгэл үүсгэснээ огт марталгүй Тэд арвидахын саад гурван үүдний хилэнц Түйтгэр бузар бүгд огоот ариусах болтугай Үлэж жишвээс цацаргин цэцэг шаварт хиртэхгүй Үлэмж нар саран ч огторгуйд торохгүйн адил Үйл нисванис саад шулмын үйлээс Үтэр гэтлээд бусад төрөлдөө ч ангид байг Хязгааргүй уудам оршихуйн арван зүг хаана ч Хахир муу заяаны зовлонг машид амарлиулж Хамаг амьтныг аз жаргалаар цэнгээх бөгөөд Хэзээд төгс амгаланд замчлан хөтлөх болтугай Бодь явдлыг төгсгөөд уран аргаар дагуулж Бусдыг боловсруулахын тулд явдал үйлд нь тааруулъя Барамидын агуу явдлыг өөрийн үйлээр үлгэрлэж Бүх л ирээдүйн галавт замчлан хөтлөх болтугай Сайн үйл хэрэгт санаа зорилго нэгдэх Сайхан нөхөдтэй үргэлж дотно нөхөрлөх болтугай Санаа сэтгэл нийлж бие хэл сэтгэлээр Сайн явдлын төлөөх ерөөл зохилдох болтугай Өмөг түшигт нөхөр буяны садан болж Өнөд сайн явдлын оргилд замчлан хөтлөх Өршөөлт багш нартай цаг үргэлжид учраад Өгөөмөр сайхан сэтгэлийг нь огтхон ч үл сэвтээе Ариун бодисадва нөхдөөр тойрон хүрээлсэн Авралт бурхдыг би нүднээ илхэн үзэж Айсуй цагийн галав тутамд цуцал үгүй Агуу тэднийг элдэв өргөлөөр тахин баясгая Ялгуулсан бурхдын сургаалыг төгс тогтоон эзэмшиж Ялгуун бодь явдлаар хотол олныг гийгүүлж Ялгамжаат сайн явдлыг чанд ариун мөрдөж Ямагт зөвөөр ирээдүйн галав бүхнийг туулъя Бүхий гурван ертөнцнөө үргэлжлэх амьдралын орчилд Буян болон билгүүний чуулган хэмжишгүй хурааж Билиг арга, самади, найман тонилохуй зэрэг Барагдаш үгүй эрдмийн сан болох болтугай Хумхийн тоос тутамд хумхийн тоотон орон Хязгааргүй тэдгээр оронд тоолшгүй олон бурхан Хутагт бодисад нараар хүрээлсний төвд заларсныг Хараад тэдний өмнө бодийн явдалд оръё Тэр мэт хязгаар зүг мухар бүгдэд ч Тарчиг хялгасны энд гурван цагийн хэмжээстэй Далай мэт бурхад далай мэт харшууд Далай мэт галавт үзээд машид оръё Бодит зарлигийн нэг л аялгуу элдэв шавийн Байдаг хэлний авианд урвах уран эгшгээр Бүх л амьтны санаа сэтгэлд зохицон нэвтрэх Бурхны яруу зарлигийг цаг ямагт сонсъё Гурван цагт залрах хамаг гэгээрсэн бурхан Гүн дэлгэр номын хүрдээ эргүүлэх зохионгуйгаас Гарах барагдаш үгүй аялгуу эгшиглэнт сургаалд Гавшгай оюуны хүчээр хором бүрт нэвтэрье Тэгээд зогсохгүй ирэх цагийн галав бүхэнд Төд удалгүй агшин зуурт түргэнээ орж Түүгээр ч зогсохгүй гурван цагийн галав эринийг ч Түрхэн зуурын агшинд туулж чадах болтугай Гурван цагт залрах хүмүүний арслан бурхдыг Ганц агшин төдийд зэрэг тольдон харж Гайхамшигт тэдний лагшин зарлиг тааллын цэнгэлд Гүн илбэ мэтийн самадийн хүчээр нэгдье Тансаг гурван цагийн бурхдын орд харш Тэд нэгэн хумхийн дээр илт байгуулж Тэр мэтээр зүг орон зай бүгдийг Тийн ялгуулсан бурхдын орд харшаар дүүргэе Алс ирээдүйн цагт ертөнцийн зул бологсод Ашид дараалан гэгээрч, номын хүрдээ эргүүлээд Амарлиж нирваан дүр үзүүлэх тэр мөчүүдэд Авралт тэдний дэргэд шадарлан байх болтугай Хаана ч хурднаар зорчих хувилгаан хүч хийгээд Хамгаар туслахын үүд их хөлгөний хүч Хамаг цагт сайн эрдэмд суралцахын хүч Хэзээд хамаг амьтанд түгэх асрахуйн хүч Хамаг төрөлд хураасан сайн буяны хүч Хүсэл шуналаас хагацсан бэлгэ билгийн хүч Хослох арга, билиг, самадийн хүч бүгдээр Хосгүй дээд бодь гэгээрлийн хүчийг бүтээе Хамаг хүлэгч үйлийн хүчийг огоот арилгаж Хорт нисванисын хүчийг оргүй дараад Хар тотгор шулмын хүчийг үгүй болгосноор Хотол сайн явдлын хүчийг төгс цогцлооё Далай мэт орныг эрдэнэ мэт гийгүүлье Далай мэт амьтдыг зовлон зүдгүүрээс аваръя Далай мэт номыг сонсож судалж мэдье Далай мэт билиг оюуныг олж нээе Далай мэт бодь явдлыг ариунаар мөрдье Далай мэт тусч ерөөлийг машид төгсгөе Далай мэт гэгээн бурхдыг тахиж баясгая Далай мэт галавт дахин дахин үйлдье Алимад гурван цагт залрах ялгуусан бурхдын Агуу бодь замналын төлөөх ерөөл бүхнийг Ариун буяны сайн явдлаар төгс гэгээрч Алдалгүй би бээр бүрэн гүйцээх болтугай Энгүй ялгуусан бурхдын эрхт ахмад хөвгүүн Эрхэм яруу алдар Самандабадра хэмээх Эрдэмт мэргэн түүнтэй ижил гэгээрлийн төлөө Энэ бүх буянаа эргэлт буцалтгүй зориулъя Бие хэл сэтгэл ч асар ариусан төгсөрч Бодит үйл замнал, орон бүгд нь ариусахуйд Буянаа зориулан ерөөсөн мэргэн Самандабадра Бишрэм түүнтэй би ч адил болох болтугай Үүд бүхнээр буянт сайн явдлын төлөө Үлэмж хутагт Манзшир адил ерөөл тавьж Үргэлжлэн ирэх галав бүхэнд няцал үгүй Үйл зохиол бүгдийг даган дуурайж гүйцээе Эрхэм зам мөр минь цаглаш үгүй байг Эрдэм чадал минь ч хэмжиш үгүй байг Эгнэшгүй эрдэм олж дээд мөрд оршсон ч Энгүй дээд түвшин гайхамшиг бүхнийг эрэлхийлье Огторгуйн уудам зах хязгааргүй үргэлжлэхтэй адил Орчлонгийн амьтад ч тоо хязгааргүй орших билээ Олон тэдний хураасан үйл нисванис хэр байна Онцлох миний ерөөл ч тэр мэт тойм хязгааргүй Арван зүгийн гайхам хязгааргүй орд харшийг Алт эрдэнэсээр чимээд бурхдад өргөл барья Аливаа тэнгэр хүмүүний аз жаргалын дээдийг ч Агуу харшийн тоос мэт олон галавт өргөснөөр Тодорхой зориулж ерөөсөн хаан үүнийг сонсоод Төгс гэгээрлийг сэтгэж машид хүсэмжлэх бөгөөд Тийнхүү ганц удаа л сүсгийг төрүүлэн ерөөхөд Тэр нь буян бүгдийн эрхэм дээд болно Хэн энэхүү сайн явдлын ерөөлийг тавина Хэзээд тэр муу заяаны зовлонгоос ангижирна Хилэнцэт болон буруу нөхдийн нөлөөнд орохгүй Хязгааргүй гэрэлт Авид (Amitabha) бурхантай ч түргэн учирна Эрхэм олзыг олоод амар амгаланг эдэлнэ Энэ насанд ч сайхан аз жаргалтай учирна Эрхэм Самандабадра ямар мэт байх Эгээрэгч тэд ч гэсэн эргэлзээгүй түүн шиг болно Үл мэдэх мунхгийн эрхээр завсаргүй таван Үйл үйлдсэн бодгаль сайн явдлын ерөөл Үүнийг чин сэтгэлээс ерөөн унших аваас Үтэр түргэн хилэнц бүгд барагдах болой Ухаан билиг болоод бие бялдар, төрх Угсаа язгуур, өнгө зүс төгс болно Уршигт шулам, тэрс хүчинд үл дийлдэнэ Уудам гурван ертөнц даяар шүтэгдэх болно Ариун бодь модонд түргэнээ хүрч очоод Амьтан бүхний тусын тулд тэнд суугаад Аюулт шулмын хүчнийг мөхөөж төгс гэгээрээд Агуу номын хүрдээ эргүүлж үнэнийг айлдана Амьтан алин энэ сайн явдлын ерөөлийг Алдаа мадаггүй цээжилж, уншиж, заах аваас Ач үр дүнг нь гагц Бурхан л болгооно Авгуа дээд бодийг олохуйд бүү эргэлз БААТАР МАНЗШИР БЭЭР ЯМАР МЭТ БОЛГООСОН БАС САМАНДАБАДРА Ч ТҮҮНЧЛЭН МЭРГЭН БӨГӨӨД БУРХАН ТЭДНИЙГ ДАГАН СУРАЛЦАХЫН ТУХАЙД БИ БУЯН ЭНЭ БҮГДИЙГ МАШИД ЗОРИУЛАН ЕРӨӨЕ САЙН ГУРВАН ЦАГТ ЗАЛРАХ ХАМАГ БУРХАН САЙШААН ЕРӨӨЛ ЗОРИУЛГА АЛЬ ДЭЭДЭЛСЭН ТҮҮГЭЭР САНАН БУЯНЫ ҮНДЭС ЭД БҮХНЭЭ Ч БИ (САНАН ӨӨР БУСДЫН БУЯНЫ ҮНДЭС БҮГДИЙГ Ч) САЙН ЯВДАЛ БҮТЭХИЙН ТУХАЙД МАШИД ЗОРИУЛЪЯ Энэ нас бие минь эцэс болох үед Элдэв үйл нисванисын түйтгэр бүхэн арилаад Эгнэшгүй гэрэлт Авид бурхныг илт үзсэнээр Энхжин Сухбадын оронд эндэлгүй зорчих бөгөөд Тэнд хүрэхэд тэнгэрлэг ерөөл энэ бүгд ч Торох саатах зүйлгүй илтэд бүтэх болтугай Хамаг ерөөлийн үрийг огоот төгсгөөд би Хэзээ ертөнц хоосортол амьтны тусыг бүтээе Ялгуусны баясгалант сайн хот мандал түүнээ Ялгарах гоёмсог цацаргин цэцгээс хувилж төрөөд Ялгуусан Авид бурхан илэрхий үзүүлэх эш Яруу бошгийг би тэнд хүртэх болтугай Орон тэнд би эш бошгыг олоод Олон голди саяа элдэв хувилгаан дүрээр Олонд туслах сэтгэлийн хүчээр зүг бүхэнд ч Орчлонгийн амьтдад агуу тусыг бүтээх болтугай Сэтгэл зүрхнээсээ сайн явдлын ерөөл тавьж Сая би буян юу хураасан түүгээр Сэтгэшгүй олон амьтны хамаг ерөөл буян Сааталгүй агшин зуурт түргэнээ бүтэх болтугай Ариун сайн явдлын ерөөл буянаа зориулж Агуу дээд буян юу хураасны үрээр Аюулт зовлонгийн далайд живсэн хамаг амьтан Авид бурхны орон Сухбадад төрөх болтугай Ерөөл бүгдийн дээд ерөөлийн хаан энэ Ертөнцийн хамаг амьтны тусыг бүтээх бөгөөд Ерөөх Самандабадрагийн ерөөлийн утга биелж Ертөнц дахинаа зовлонгийн үргэлжлэл тасрах болтугай. Хутагт сайн явдлын ерөөлийн хаан төгсөв. ӨНДӨР ГЭГЭЭНИЙ МАГТААЛ СОЁРХОЛ ༄༅། །རེ་བཙུན་བློ་བཟང་བསན་པའི་རྒྱལ་མཚན་དཔལ་བཟང་པོ་ལ་བསོད་ཅིང་གསོལ་བ་འདེབས་པའི་ཚུལ་དོན་གཉིས་ལྷུན་གྲུབ་ཞེས་བྱ་བ་བཞུགས་སོ། ། ༼Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарт магтаал соёрхол талбихын ёсон, хоёр хэргийг аяндаа бүтээгч хэмээх оршив༽ ་ ༄༅༅། །ན་མོ་གུ་རུ་མཧཱ་ཀཱ་རུ་ཎི་ཀ་ཡ། རེ་བཙུན་བློ་བཟང་བསན་པའི་རྒྱལ་མཚན་དཔལ་བཟང་པོ་ལ་བསོད་ཅིང་གསོལ་བ་འདེབས་པའི་ཚུལ་དོན་གཉིས་ལྷུན་གྲུབ་ཞེས་བྱ་བ་དཔལ་ལྡན་བླ་མ་དམ་པ་དེ་ཉིད་ཀི་ཞབས་ལ་དུས་ཐམ ས་ཅད་དུ་གུས་པས་ཕྱག་འཚལ་ལོ། ། На-мо гү-рү ма-ха га-рү-ни га-я. (Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарт магтаал соёрхол талбих ёсон "Хоёр хэргийг аяндаа бүтээгч" хэмээх ба Цог төгс дээдэс багш тэр ямагтын өлмийд цаг үргэлжид бишрэнгүйгээр мөргөмүй. ) དགེ་ལེགས་འདོད་དགུའི་འབྱུང་གནས་སིད་ཞིའི་མགོན། །རིགས་ཀུན་ཁབ་བདག་ཟ་མེད་ཐུགས་རེ་ཅན། །རེ་བཙུན་བློ་བཟང་བསན་པའི་རྒྱལ་མཚན་འཛིན། །དཔལ་ལྡན་བླ་མའི་ཞབས་ལ་ཕྱ ག་འཚལ་ལོ། ། Есөн хүслийн өлзий хутаг бүхэн гарахын орон болсон Ертөнц ба нирвааны итгэл ханьцашгүй нигүүлсэлт Очир дара (Vajradhara) Егзөр тойн ОЮУН САЙТ ШАШНЫ ДУАЗЫГ БАРИГЧ богд Ерөөл учралт цог төгс багш дээдсийн өлмийд мөргөе བློ་ཆེན་བསྐལ་བཟང་སངས་རྒྱས་ཀུན་གི་དངོས། །ལུང་རོགས་བསན་པ་རིན་ཆེན་འབྱུང་བའི་གནས། །ཐེག་གསུམ་ངུར་སིག་རྒྱལ་མཚན་འཛིན་པའི་གཙོ། །སྐྱབས་གནས་ཀུན་འདུས་མཆོག་ལ་ ཕྱག་འཚལ་ལོ། ། Энгүй ОЮУН хувь САЙТ бурхан бүгдийн бодит дүр Эш онолын ШАШИН эрдэнэ мадаггүй гарахЫН орон Эрхэм тойн гурван хөлгөн шарын ДУАЗЫГ БАРИГЧийн дээд Эгээрэл авралын орон бүхэн хуран бүрдсэний дээдэд мөргөе འཇམ་མགོན་བློ་བཟང་གགས་པའི་བསན་པ་མཆོག །རིས་མེད་འགོ་ལ་རྒྱལ་བའི་དགོངས་པ་བཞིན། །སེལ་མཛད་མཚན་མཆོག་དོན་དང་ལྡན་པའི་རེ། །ཛྙཱ་ན་བཛྲའི་ཞབས་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། Авралт Манзшир Зонхабагийн шашин их эрдэнийг Алагчлалгүй амьтан бүхэнд ялгуулсны таалал болгоолчлон Арвидуулан түгээгч дээд алдрын утга төгс Анхдугаар богд Занабазарын өлмийд мөргөе དན་པ་ཙམ་གིས་ཉེར་འཚེ་ཀུན་ལས་སྐྱོབས། །ཐོས་པ་ཙམ་གིས་སིད་ཞིའི་གདུང་བ་སེལ། །མཐོང་བའི་མོད་ལ་གཏན་བདེར་འགོད་མཛད་པ། །བླ་མའི་སྐུ་གསུང་ཐུགས་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། Санах төдийд хорлол хөнөөл бүгдээс аврах Сонсох төдийд сансар нирвааны энэллийг арилгах Сая харах дариуд ашдын амгаланд хөтлөх Суут багшийн лагшин зарлиг таалалд мөргөе ཚུལ་ཁིམས་གསེར་གི་ཡུ་བ་བརན་པོ་ལ། །རིན་ཆེན་ལྷག་བསམ་བཟང་པོའི་གོས་ཀིས་ཀླུབ། །ཟབ་ལམ་དབང་གི་རྒྱལ་པོའི་ཏོག་གི་མཛེས། །གསུམ་ལྡན་རོ་རེ་འཛིན་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། Ганхашгүй шагшаабадын бат алтан баганыг Гайхамшигт үлэмж сэтгэлийн эрдэнийн баринтгаар чимсэн Гүн гүнзгий мөрийн чандмань оройн чимэг Гурав лугаа төгс Очир баригч (Нууц тарнийн багш)-д мөргөе སིད་པར་ཉམ་ཐག་འགོ་ལ་བུ་གཅིག་ལྟར། །བརེ་བ་ཆེན་པོས་ཀུན་ལ་ཕན་བདེ་སེར། །སན་རས་གཟིགས་དབང་སྐྱོབ་པ་ཐམས་ཅད་ཀི། །ཐུགས་རེའ་ི བདག་ཉིད་ཁོད་ལ་གསོལ་བ་འདེབས། ། Аливаад гаслант амьтдыг үр мэт болгоосноор Агуу энэрлээр бүхэнд тус амгаланг хайрлагч Арьяабалын эрхт (Avalokiteshvara), бурхан бүгдийн нигүүлсэл Асралын мөн чанарт танд соёрхол айлтгая རབ་འབྱམས་ཤེས་བྱ་ཇི་བཞིན་ཐུགས་ཆུད་ནས། །དུས་ལས་མི་འདས་ལྷུན་གྲུབ་མཛད་པ་ཅན། །འཇམ་པའི་དབྱངས་དངོས་བདེ་གཤེགས་ཐམས་ཅད་ཀི། །མཁེན་རབ་དབང་ཕྱུག་ཞབས་ལ་ག སོལ་བ་འདེབས། ། Бүхий л мэдэгдэхүүн юмсыг ямарчлан таалалдаа болгоосон Буцаж нирваанд оршиогүй, аяндаа бүтэх үйлтэн Бодит Зөөлөн эгшигт (Manjushri) Амгаланд ажирсан бүгдийн Билиг оюуныг эзэмшигчийн өлмийд соёрхол айлтгая ཕྱི་ནང་བདུད་སེ་མཐའ་དག་དྲུང་ཕྱུང་སེ། །སངས་རྒྱས་ཀུན་གི་གསང་བའི་མཛོད་འཛིན་པ། །ཕྱག་ན་རོ་རེ་རྒྱལ་བ་ཐམས་ཅད་ཀི། །ནུས་མཐུས་མངའ་བདག་ཆེན་པོར་གསོལ་བ་འདེབས། ། Гадна дотнын шуламсын аймаг бүгдийг үндсээр нь Гартаан дараад бурхдын нууцын санг баригч Гэтэлгэгч Ялгуугсадын хүч чадлыг эрхшээн эзэмшсэн Гэгээн их эзэн Очирвааньд (Vajrapani) соёрхол талбия མ་རུངས་མཐའ་འཁོབ་སིགས་མའི་ལྔ་བདོ་བའི། །གདུལ་དཀའ་བདག་ཅག་འགོ་རྣམས་ཐབས་མཁས་ཀིས། །སིན་གོལ་ལམ་བཟང་བཀྲི་བའི་སོན་ལམ་མཐུས། །ལེགས་གྲུབ་ས་མཁན་ཆེན་པོར་ གསོལ་བ་འདེབས། ། Балмад, хязгаар орны таван цөв дэвэрсэн Буцааж засахад бэрх биднийг мэргэн аргаар Боловсруулан гэтэлгэх сайн мөрд хөтлөхийн ерөөлөөр Бүтэж мэндэлсэн их газарчинд соёрхол талбия གདོད་ནས་རྣམ་དག་བདེ་ཆེན་ཆོས་སྐུའི་ཀོང་། །དམིགས་མེད་ཐུགས་རེའི་དབང་གིས་སིད་མཐའི་བར། །བགང་ཡས་སྐུ་ཡི་རྣམ་རོལ་ཅིར་ཡང་སོན། །སྐུ་བཞིའི་བདག་ཉིད་ཁོད་ལ་གསོལ་བ་འ དེབས། ། Туйлаас ариун амгалант номын лагшингийн төвд Тэмүүлэх нигүүлслийн эрхээр орчлонгийн эцэс хүртэл Тоолшгүй лагшингийн элдэв тийн цэнгэлээр үзэгдэх Дөрвөн лагшингийн чанарт танд соёрхол талбия དེ་ལྟར་རེ་གཅིག་དད་པས་གསོལ་འདེབས་ན། །ཐུགས་བསྐྱེད་བྱིན་རླབས་མཐུ་དཔུང་ཆེར་བསྐྱེད་དེ། །ཕན་བདེའི་གཞི་རའི་དི་མེད་བཤད་སྒྲུབ་ཀི། །བསན་པ་རིན་ཆེན་རྒྱས་པར་མཛད་དུ་གསོ ལ། ། Тэр мэт нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхол тавиваас Таалал, адистидын өмөг хүчин ихэд дэлгэрээд Тус амгалангийн уг хиргүй номлол бүтээлийн Төгс эрдэнэ шашныг дэлгэрүүлэхүйд зохион соёрх བདག་སོགས་དེང་ནས་སྐྱེ་ཞིང་སྐྱེས་པ་རུ། །ལས་དང་ཉོན་མོངས་དུག་གསུམ་དེས་བསྐྱེད་པའི། །ནད་གདོན་སིག་གོགས་འཇིག་རེན་ཆོས་བརྒྱད་སོགས། །ཕྱི་ནང་འགལ་རེན་ཀུན་གིས་མི་བརི་ ཞིང་། ། Бид эдүгээгээс төрөл бүгдэд үйл, нисванис Бузар гурван хороос үүсэх өвчин, ад Бусармаг нөхөд, ертөнцийн найман ном тэргүүтэн Бүхий л харлах шалтгаанаар үл чадагдах бөгөөд མཐུན་རེན་ཕན་ཚུན་ཡིད་མཐུན་ཆོས་བཞིན་སོད། །ཚེ་བསོད་ཤེས་རབ་དད་བརོན་སོབས་འབྱོར་འཕེལ། །ཁད་པར་དམ་པའི་བཤེས་ཀིས་རེས་བཟུང་ནས། །མཉེས་པ་འབའ་ཞིག་སྒྲུབ་པར་བྱི ན་གིས་རློབས། ། Зохилдлого эе эв, хичээнгүй, номын явдал, ухаан Заяа, нас, буян, хүч, баялаг арвидан Ялангуяа дээдийн садан (багш) бээр дагуулан барихуйд Ямагт баясгахын тахилыг бүтээхүйд адислан соёрх དལ་འབྱོར་རེན་བཟང་རེད་དཀའ་འཇིག་ས་ཞིང་། །ལས་འབྲས་བསླུ་མེད་ཚུལ་ལ་ངེས་རེད་ནས། །ངན་སོང་དུཿཁས་འཇིགས་ནས་སྐྱབས་འགོ་དང་། །དགེ་སིག་བླང་དོར་ནུས་པར་བྱིན་གིས་རློ བས། ། Чөлөө учралыг олоход бэрх эвдрэх нь хялбар Чухам үйлийн үр хуурмаггүй ёсыг магадалснаар Чивэлт муу заяаны зовлонгоос аврал одуулах ба Чухалчлан буян, нүглийг цэгнэхүйд адислан соёрх མི་བཟད་སིད་པའི་བཙོན་རར་ཞེན་ལོག་ཏེ། །མ་ལུས་ཡོན་ཏན་གཞིར་གྱུར་ཁས་བླངས་པའི། །ཚུལ་ཁིམས་རྣམ་དག་བསབ་གསུམ་ཉམས་ལེན་གིས། །ཐར་ལམ་བཙན་ས་ཟིན་པར་བྱིན་གིས་རློབ ས། ། Тэсэшгүй сансрын гяндангаас шунал буцах бөгөөд Тансаг ариун болоод эрдэм бүгдийн суурь Тангараг шагшаабад гурван суртгаалыг анхааран хэрэгжүүлснээр Тонилохуйн бат мөрийг олохуйд адислан соёрх མཁའ་མཉམ་མ་རྣམས་སོལ་བའི་ཁུར་འཁེར་བའི། །རྒྱལ་སས་སོད་པས་ཕྱིན་དྲུག་བསྡུ་བཞི་སོགས། །མཐའ་བྲལ་དབུ་མའི་ལམ་དང་ཟུང་འབྲེལ་དུ། །འབད་པས་ཚོགས་གཉིས་རོགས་པར་བྱིན་ གིས་རློབས། ། Хамгийг гэтэлгэхийг үүрэгт авсан бодисадын явдлаар Хураах бодит дөрөв, зургаан барамид тэргүүтнийг Хязгаараас хагацсан төв мөр лүгээ хослуулан Хичээж хоёр чуулганыг төгсгөхүйд адислан соёрх ཕྲ་ཞིབ་རིགས་པས་ཕར་ཕྱིན་ལམ་གི་གནད། །ཇི་བཞིན་ངེས་ནས་སྣོད་རུང་གྱུར་པ་ན། །ཟབ་ལམ་རོ་རེ་ཐེག་པའི་སོར་ཞུགས་ནས། །ཚེ་གཅིག་སངས་རྒྱས་ཐོབ་པར་བྱིན་གིས་རློབས། ། Нарийн ажиглалтаар чанадад хүрэхүй мөрийн оньсыг Нягталж ямарчлан магадалснаар саванд болох аваас Нэн гүнзгий мөр Очирт хөлгөнд оршоод Нэгэн насанд бурхны хутгийг олохуйд адисла བདག་གཞན་འཁོར་འདས་ལེགས་བྱས་བགིས་སོ་ཅོག །རྒྱལ་བ་སས་བཅས་མཛད་སོན་ཀུན་འགྲུབ་ཅིང་། །དཔལ་ལྡན་བླ་མའི་དགོངས་བཞེད་ཁད་པར་ཅན། །མ་ལུས་ཇི་བཞིན་འགྲུབ་པའི་རྒྱུ་ རུ་བསྔོ། ། Өөр бусдыг гэтэлгэх буянт үйл үйлдсэнээ Өмөг бурхан бодисад бүгдийн ерөөл, үйлс ба Өндөр гэгээн таны онц гайхамшигт таалал Өршөөл бүхэн ямарчлан бүтэхийг угт зориулъя དེ་ཡི་མཐུ་ལས་མཁའ་མཉམ་མར་གྱུར་འགོ། །ཐེག་མཆོག་འཁོར་ལོ་བཞི་ལྡན་རེན་ཐོབ་ནས། །ལུང་རོགས་དམ་པའི་ཆོས་ཚུལ་ཀུན་བཟང་ཏེ། །བླ་མེད་རོགས་པའི་བྱང་ཆུབ་མྱུར་ཐོབ་ཤོག ། Энгүй түүний хүчээр огторгуй чацуу эх болсон хамаг амьтад Эрдэнэт дээд хөлгөний дөрвөн хүрд төгс бие шүтээнийг олоод Эш онол хосолсон дээдийн номын ёсоор төгс боловсрон гийж Эгнэж ханьцаш үгүй туулсан бодийг түргэнээ олох болтугай བླ་མ་མཆོག་གསུམ་བྱིན་རླབས་ཐུགས་རེ་དང་། །བདག་ཅག་ལྷག་བསམ་དད་མོས་ཆོས་དབྱིངས་མཐུ། །གཅིག་ཏུ་ཚོགས་པའི་རེན་འབྲེལ་བདེན་སོབས་ཀིས། །དོན་གཉིས་ལྷུན་གིས་གྲུབ་པའི་བ ཀྲ་ཤིས་ཤོག ། ། ། Чухаг дээд багш, гурван эрдэнийн адистид нигүүлсэл ба Чухам бидний үлэмж сэтгэл, сүсэг бишрэл, хоосон чанарын хүчэн Чуулж нэгд бүрдсэний шүтэн барилдлага үнэний хүчээр Чанадын хоёр тус аяараа бүтэхийн өлзий хутаг орштугай . དེ་ལྟར་རྒྱལ་བ་ཐམས་ཅད་ཀི་མཁེན་བརེ་ནུས་གསུམ་གི་བདག་ཉིད་བདག་ཅག་རྣམས་ལ་བཀའ་དིན་འཁོར་མཐའ་མ་མཆིས་པ་ཁབ་བདག་འཁོར་ལོའི་མགོན་པོ ༧ རེ་བཙུན་བློ་བཟང་བསན་པའི་རྒྱལ་མཚན་དཔལ་བཟང་པོ་ལ་བསོད་ཅིང་གསོལ་བ་འདེབས་པའི་ཚུལ་འདི་ཡང་གོང་གི་རྣམ་ཐར་ལ་མི་ཕྱེད་པའི་དད་པས་ཀུན་ནས་སང་སེ། རང་ཉིད་སྐྱེས་སྦྱངས་ཡོན་ཏན་གིས་དབེན་ཀང་དམ་པའི་མཚན་གིས་བྱིན་གིས་རླབས་པ་རྒྱུ་མཚན་དུ་བྱས་ནས། མགིན་བཟང་གཟིག་ལགས་གོན་པའི་ངང་ཚུལ་ཅན་ཤཱཀའི་རེས་འཇུག ༧ བློ་བཟང་ཐུབ་བསན་དབང་ཕྱུག་འཇིགས་མེད་རྒྱ་མཚོས་དུས་ཀི་ཕོ་ཉ་ཞེས་པ་ས་ཕོ་རའི་ལོར་དད་རེན་དུ་རེ་བཙུན་བླ་མ་དམ་པ་དེ་ཉིད་ཀི་སྐུ་བརན་བཞེངས་སྐབས་སོན་ཟ་བའི་ཚེས་བཅུ་ད གུའི་ཉིན་སུག་བྲིས་སུ་བགིས་པ་འདིས་ཀང་འགོ་ཀུན་ཐེག་པ་མཆོག་གི་དགེ་བའི་གཤེས་གཉེན་གིས་རེས་སུ་འཛིན་པར་གྱུར་ཅིག། །། Тэр мэт бурхан бүгдийн билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадал бүгдийн мөн чанарт болсон. Бид бүгдэд хязгааргүй ачит, Очирдарийн хувилгаан, Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарт магтаал, соёрхол талбихын ёс энэ нь ч дээдэс түүний түүх цадигт зүйрлэшгүй сүсгээр өдөөгдөх бөгөөд өөрт судалсан мэдсэн эрдмээр маруухан ч, Богд дээдэс түүний алдраар адистидлагдсанаа уг шалтгаанд үйлдээд илжиг ирвэсийн арьс нөмөрсөн адилийн дүр байдалтай, Шагжаан шашныг дагагч Лувсантүвданванчүгжигмэджамцо (4-р Богд) бээр "Цагийн элч" хэмээх шороон эр үхэр жил сүсгийн орон шүтээн Богд тойн багш дээдэс Өндөр гэгээн тэр ямагтын лагшин дүрийг бүтээсэн, зуны эхэн сарын хуучины 19-ны өдөр тэрлэн өөрийн гараар бичсэн үүний буянаар ч амьтан бүгдийг дээд хөлгөний багш буяны садан бээр дагуулан барих болтугай. ... хэмээн айлджээ. Монгол орны зүүн хязгаарын нутаг Сүхбаатар аймгийн Баруун-урт сум, Эрдэнэмандал хийдэд олон ариун аяга тахимлиг (Бэгсү - Bhiksu), буяны ёстон (Sramanera) нарын хамт "Зуны оршил" үйлдэхийн цагтаа буюу 17-р жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн намрын эхэн сарын шинийн 8-ны (2021.08.16) өдөр Ж.Д бээр эх хэлэндээ хөрвүүлэн дүүргэв. Дөрвөн уулын сан. (Дашчарвэв сангийн дунд оруулга болгон оруулж уншина) སོས་སུ་བདག་ཅག་བསྲུང་སྐྱོབ་པའི། །རྒྱབ་རི་ཆིང་གེལ་ཐུ་ཞེས་དང་། །མདུན་གི་ཧའང་འུ་ལ་དང་ནི། །ཡང་གོས་ཙིན་ཏ་མ་ནི་དང་། ། Гой-сү дагжаг срүнжов би Жал-ри чингэл тү-шэй дан Дүнжи Хан-ү ла-дан ни Янгой зинда ма-ни дан Тухайлан онцлох аваас биднийг сахин аврагч Тэнгэрлэг арын уул өвгөн Чингэлтэй (Цэнгэлтэй) болоод Тэтгэн өмнө орших эрхт Хан уул Түүний хормойд салбарлан орших Зэндмэнэ (Чандмань) толгой ཤར་གི་པ་ཡང་ཙུར་ཁེ་དང་། །ནུབ་གི་སོང་གི་ནི་སོགས་ལ། །གནས་པའི་གཞི་བདག་རྒྱལ་ཆེན་རྣམས། །རང་རང་སོ་སོ་བཙུན་མོ་དང་། ། Шар-жи ба-ян зүрхэ дан Нүв-жи сон-ги ни-сог ла Най-би ши-даг жалчэн нам Ранран со-со зүнмо дан Онгон зүүн хайрхан өгөөмөр баян Баянзүрх Омогт баруун хайрхан баатар Сонгино тэргүүтэнд Орших орон газрын эзэн их хаад ба Онцгой тэд бүгдийн тус тусын хатад སས་དང་བློན་ཆེན་དམག་དཔོན་དང་། །གཏེར་བསྲུང་ཐབས་ཁ་བ་ལ་སོགས། །འཁོར་དང་བཀའ་འབངས་ཐམས་ཅད་དང་། །སྤྲུལ་པ་ཡང་སྤྲུལ་བཅས་ པ་བསངས། ། Срайдан лончэн магбон дан Дэр-срүн тавха ва-ла сог Хордан га-ван тамжад дан Брүлба ян-брүл жай-ба сан Хөвгүүд, их түшмэд, цэргийн жанжин болон Хөмрөг санг сахигч Аргын амтан тэргүүтэн Хамаг нөхөд болоод зарлигаар тушаагдсан бүгд ба Хувилгаан дахин хувилсан сэлтэд ариусгал өргөе ལུང་ཆེན་ཐོ་ལར་གནས་པ་ཡི། །ཀླུ་རྒྱལ་ནོར་རྒྱས་འཁོར་བཅས་བསངས། །གཞན་ཡང་ཉེ་འཁོར་ཆུ་རི་སར། །གནས་པའི་ཀླུ་དང་ས་བདག་བསངས། ། Лүнчэн туулар найба еи Лү-жал норжай хоржай сан Шан-ян не-хор чү-ри сан Най-би лү-дан са-даг сан Энгүй их мөрөн хатан туулд орших Эдийг дэлгэрүүлэгч (нэр) лусын хаан нөхдийг ариусгая Эргэн тойрны уул ус газар шороог ч Эрхшээн орших лус, газрын эздыг ариусгая . Загдзүсүм Дүрү дүрү загда, Вазар вазар загда Заяа заяа загда, Хан хан загда, Маряа маряа загда, Гири хонондү малэ хан загда, Зула зула загда хун хун пад загда, Сарва шаги ни аварана загда, Вахалаяа вахалаяа загда, Нагашаяа нагашаяа загда, Хун хун пад пад загда, Варахама варахама загда, Саманда гара зад дири ди гана загда Цагаан өвгөний сан. Ум амар сайн болтугай Арван зүгийн бурхад дор мөргөмү. Адистэдийг соёрх. Агуу их жимст түү Уулны тэндээс Арш Цагаан өвгөн Аяа энд ирэгтүн. Хорин дөрвөн орд ба Хот айл дор аваачин Хутаг энэ орон дор Хурдан хурдан ирэгтүн. Сүмбэр агула дөрвөн тив Сүн далай орон ба Сүм хийд дор аваачин Сүр сүр үтэр ирэгтүн. Зээ. Цэцэг, хүж, зул ба Цэвэр сүрчил идээ Цэнгэлээр тахиму Таны сэтгэл ханатугай. Зориг сархад сацаад Зоог бэлэг өргөмү. Зохилдохын хамаг сайн Зулыг бидэнд соёрх. Арц , зандан, гүгэл бээр Ариулан тахимой. Аль тусын шим эм адистидыг соёрх, Зээ Богд Цагаан өвгөн Бушуу бугыг хөлөглөн Бохир таяг, шим эм Боть дэвтэр барьсан Буруутныг тэмдэглэн Буянтныг тэтгэж Бурхан багшийн өмнө Бошго зарлиг олгосон. Тангарагт эцэг Тан дор магтан мөргөмү. Таалсан хэргийг Тансаг сайтар бүтээ, Зээ журам ёс тогтоо. Жаргал буяныг олгуул. Зэтгэр гайг сөнүүл. Заяа буяныг мандуул. Амь насыг уртасга. Адуу малыг арвитга. Ад бугийг эцэслэ, Ам хэлийг устга. Хорт дайсан, хулгай Худал, ховыг сөнүүл. Хахир зудыг арилга. Хутаг хишгийг ирүүл. Үнэн гурван эрдэнэ, Үхэл үгүй шидтэн Өлзий хутаг ивээж Өнө удаан орштугай. Чогжү мүнсэл буюу аян замын ерөөл. Авралт бурхан, ном, бурсан хувраг болоод Ачит лам, ядам, баатар, дагинас бүхнээ Ариун сүжгээр мөргөж магтаал тахилыг өргөюү Ашид бид бүгдийн хотол бүлийг өршөө. Дөрвөн зүгт явж найман зовхист одлоо ч Гурван эрдэнэ дээдэс аян замыг минь ивээ. Ядам бурхдын чуулган Явдал мөрийг минь ивээ. Эрхт номын сахиуснууд Эргэлтгүй мөрийг минь ивээ. Ягчис сангийн эзэд Ямагт мөрийг минь ивээ. Эсрүн хурмаст тэнгэр Эгнэгт мөрийг минь ивээ. Гадна арвисын сахиуснууд Гай гамшгаас ивээ. Ловон үндэсний сахиуснууд Лай ланчгаас ивээ. Эцгийн үндэст сахиуснууд Энх тунх явуул. Буяны садан тангарагтнууд Буруу зөрүүг хариул. Ээл язгуурын сахиуснууд Эндэл ослоос сэргийл. Уул усны эздүүд Учрал мөрийг хамгаал. Аяны бид бүгдийг Аль зүг үрүү одлоо ч Урдаас минь аварч хайрла. Суухад суурь бат нүүхэд мөр эгц Явбал үдэж өршөө Ирвэл угтаж өршөө. Эрхэлсэн худалдаа хожоотой Эгээрсэн хэрэг бүтэмжтэй Залбирсан бид нөхдийн заяасан хүчин болж Дайсан тотгор бүгдийг тоосон товрогт хийсгэ. Сүслэгч хүмүүнд энэлгээгүй Сүрэг малд гарзгүй Ургац тариаланд мөндөргүй Улс аймагт гамшиггүй Зохис бусыг амирлуулж Захисан үйлсийг гүйцээ. Ахуй үест тохиох Алдас доройтол арилаад Агуу заяа хишиг, нас буян арвижаад Санасан хэрэг бүгд Шамдалтгүй аяндаа бүтэж Шар малгайтны шашин Сааралтгүй дандаа бадраг. Дэлхийн эздийн сэтгэлд Дээд бодийн таалал Төрөөгүй нь түргэн төрж Төрсөн нь сацран дэлгэрч Өнөд үл доройтохын Өлзий хутаг орштугай. Өлзий хутагийн даллага оршивой. Зээ, Хоёр түйтгэр ариудсан номын агаар Хотол сав, шим мандлын суурь Үнэмлэхүй дээд хутагт чанарыг Өнөөдөр бид хурайлан хүртэе. Арилсан тунгалаг огторгуйн төвөөс Алаглан дурайх солонго мэт Өнгөн үзэгдэлд тодрох буяныг Өнөөдөр бид хурайлан хүртэе. Хан төрийн долоон эрдэнээр Хамаг дөрвөн тивийг эрхшээгч Хүрдэн эргүүлэгч хааны хишгийг Өнөөдөр бид хурайлан хүртэе. Эрдэнэсийн хурыг өнөд буулгагч Дундаршгүй огторгуйн санг нээсэн Намсрай тэнгэрийн эдийн хишгийг Өнөөдөр бид хурайлан хүртэе. Advertisements REPORT THIS AD Олноо өргөгдсөн хаанаас эхлээд Ариун угсаа нь Гангын урсгал шиг Үл тасрагч удмын хишгийг Өнөөдөр бид хурайлан хүртэе. Гурван ариун суртлын найлзуур Үлэмж мөрийн үзэсгэлэнт мөчирт Хоёр зэргийн жимс боловсрох Хотол номын шим адистид, Үхлийн эзнийг үүрд ялсан Үхэлгүй мөнхийн рашаан хутаг Өгүүлж баршгүй өлзий хишгийг Өнөөдөр бид хурайлан хүртье. Хурай, хурай, хурай. Дарь-Эхийн долоон залбирал 1. Үүсээ нь үгүй номын агаарт залрагч Гэтэлгэгч Эх, Ялгуусан Охин тэнгэр Дара, Хамаг амьтанд амгаланг хайрлагч та Аюул бүгдээс авран соёрх оо! Тань дор залбирму. 2. Өөрийн номын чанарыг үл ухан Таван хорын эрхэнд дарагдму бидний сэтгэл, Орчлонд энэлэн төөрөгч ээжүүдийг минь Орхилгүй хамгаалагтун Дара эх минь Тань дор залбирму. 3. Зүрхэндээ гүнзгий ном үгүй олонхи Буурай үгсээр хөөцөлдөн мунхарнам, Буруу үзлээр хууртагдан мэхлэгднэм Төгөлдөр охин тэнгэр Эх минь авран соёрх оо! Тань дор залбирму. 4. Хэдий сэтгэлээ тольдовч таньж мэдэхэд туйлын бэрх Хэсэгхэн танивч дадуулж үл үйлдэн Advertisements REPORT THIS AD Дэмий үйлээр алгасран самуурагч биднийг Дурьдал санамсарын охин тэнгэр Эх минь сахин соёрх оо! Тань дор залбирму. 5. Хэдий сэтгэл өөсөө ургагч, тусгаар үгүй угийн билгүүн гэлээ ч Юмсыг тус тусад нь үзэгч миний муу авъяас Юу үйлдлээ ч өөрийгөө хүлнэм Салангид барихуйгаас хагацсан охин тэнгэр Эх Тань дор залбирму. 6. Хэдий чанагш үнэний төгс агуулгыг баривч Янагш үнэн, уг үрийн шүтэн барилдлагад төөрнө Үзэгдлийн үнэн мөн чанарт мунхарчээ бид Хоёр үнэнийг илхэн мэдэгч охин тэнгэр Эх сахин соёрх оо! Тань дор залбирму. 7. Хамаг хэвшмэл үзлийн чанадад огторгуй, Шалтгаанд шүтэгч юмсын чанар харьцангуй. Үүнийг түүнчлэн таниагүй биднийг Төгс гэгээрлийн Эх та үнэмлэхүйн мөрд сахин соёрхо! Тань дор залбирму. Номын хаан Жигдэн Сүмгон бээр Эчүн хэмээх агуйд бясалган суухдаа долоон Дарь Эхийн нигуурыг үзсэн хийгээд тэр даруйд зохиосон энэхүү соёрхол залбирал нь “Дарь Эхийн Долоон залбирал” нэрээр алдаршсан, адистэд ихтэй хэмээх ажээ. Жирэмсэн эхийг саадгүй амаржуулах судар Энэ болоод бусад буян нугууд зохилдсоноор Эрдэнэт чөлөө учрал бүрдсэн хүний биеийн Эсрэг шалтгаан саад тотгор бүхнийг арилгаад Эгнэгт удам угсаа тасралтгүй арвидах болтугай རྒྱུད་འཛིན་བུ་འདོད་ཀུན་ལ་ཀུན་ཐོབ་ཅིང་། །ཆུང་སི་གནོད་པ་ཐམས་ཅད་ཞི་གྱུར་ནས། །མཐུན་རེན་བསོད་ནམས་རྒྱས་ཞིང་ཁད་པར་དུ། །ཚེ་རིང་ན ད་མེད་བདེ་སྐྱིད་ལྡན་གྱུར་ཅིག ། Удам залгагч үр хүсэгчид бүгдийг олоод Ураг нялхсын адын хамаг хорлол амарлиснаар Учрал зохилдох шалтгаан буян арвидан ялангуяа Урт наслан, эрүүл энх, удаан жаргах болтугай བདག་ཅག་སོན་པ་རྒྱལ་བ་ཤཱཀ་ཐུབ་ཀིས། །འཛམ་བུ་གིང་དུ་འགོ་བའི་དོན་མཛད་པ། །རྫུ་འཕྲུལ་ལྷ་མོའི་ལྷུམས་ལས་འཁྲུངས་པ་བཞིན། །སྦྲུམ་མའང་ག ནོད་མེད་བདེ་བླག་བཙའ་པར་ཤོག ། Бидний багш ялгуулсан Шагжаамүни (Shakyamuni) бээр Бууж замбуутивд амьтны тусыг үйлдэгч Бүсгүй тэнгэр Маяагийн хэвлээс мэндэлсэн адил Бие давхар эх ч бэрхшээлгүй амаржих болтугай འཇིག་རེན་ཁམས་ཀུན་བདེ་ཞིང་ལོ་ལེགས་དང་། །འབྲུ་རྣམས་འཕེལ་ཞིང་སིད་ཞིའི་ཆོས་འཕེལ་དང་། །བཀྲ་ཤིས་བདེ་ལེགས་ཕུན་སུམ་ཚོགས་གྱུར་ནས། །ཡིད་ལ་འདོད་ཀུན་ཡིད་བཞིན་འགྲུབ་པར་ཤོག ། Advertisements REPORT THIS AD Сансрын орон бүхэн амарлиад сайн ургац хурааж Сац үр тариа арвидан сансар нирвааны ном дэлгэрээд Сайн сайхан аз жаргал өлзий хотол чуулсанаар Санасан сэдсэн бүгд сэтгэлчлэн бүтэх болтугай ལོང་བ་རྣམས་ཀིས་མིག་མཐོང་ཞིང་། །འོན་པས་རག་ཏུ་ས་ཐོས་ཤོག །ལྷ་མོ་སྒྱུ་འཕྲུལ་ཇི་བཞིན་དུ། །སྦྲུམ་མའང་གནོད་མེད་བཙའ་བར་ཤོག ། Харалган сохор нугууд нь хараа орох бөгөөд Хэлгүй дүлий бүгд нь дууг сонсох болтугай Хатан охин тэнгэр Маха Маяа (Mayadevi) адилаар Хэвлийдээ үрт эх ч саадгүй амаржих болтугай སྦྲུམ་མའང་བུད་མེད་ལུས་ལ་གནོད་མེད་བཙའ་བར་ཤོག །ནད་པ་རྣ་མཐོང་ལ་འདོན་སོགས་པར་འདི་ཕྱི་མའི་འཚང་རྒྱ་བར་འགྱུར་རོ།། །། Жирэмсэн эх эм биедээ саад хорлолгүй эсэн мэнд, амар тайван амаржих болтугай. (Өвчтөнд сонсогдохоор уншихуйд энэ хойдод бурхны хутагт хүрэхийн хөрөнгө болох болой.) (Тарни нь) ཨོཾ་ཤིག་ཤིག་སིད་ཤིག །ཨོཾ་ཁོལ་ཁོལ་སིད་ཁོལ། ཨོཾ་ནུར་ནུར་སིད་ནུར་སཧཱ། བརྒྱ་ར་སོང་བཟས། རོ་འམ་ཆུ་འམ་ཕུ་ཏབ་སིན་པའོ།། །། Ом шиг шиг срид шиг. Ом хол хол срид хол. Ом нүр нүр срид нүр свахай. (Хэмээн 100,000 удаа урин тоолж уншаад, чулуу юм уу усанд үлээж шингээнэ) Жирэмсэн эхийг саадгүй түргэнээ амаржуулах судар оршив. /эх судрын кирилл галиг/ Жанцан Зэмү Бунжин …Тэнгэрийн эрхэт Хурмаст бээр… Бусдад үл дийлдэх тарни тогтоол тэр алин буй… Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Дадяа та Ум заяа заяа биза яа биза яа, заяа барахини шангари шангари брабангари, Би болон хамаг амьтныг, сарва шадрүм зама баяа замабаяа, садамабаяа садамбаяа, мохаяа мохаяа, бхагабади, заяабрахини, матамата брамата брамата, гараса гараса, хаса хаса хум хум, лахум лахум, лама бодхари, дри нридри, чадүра бхага дри, чадүра дисдам, чадүра бүза, аси мүсали, чакра дришүла, базар гава базар дари, Хорлол бүхнээс намайг сахигтун сахигтун бхагабади хана хана, даха даха, база база, мата мата, брамата брамата, дхүна дхүна, бидхүна бидхүна, хум хум пад пад, банза банза, бара сэнам, бэдүнасаяа, сарва шадрүм нашаяа дуза агара гэюүри, дида дида дида, бхиди бхиди, үлага мүхэ үлага дхирани, дри локяа матани, бхидү на саяа бари сэнян, Хорлол бүхнээс намайг сахигтун сахигтун Зала зала, зили зили, зүлү зүлү, гамба гамба, гала гала, гили гили, гүлү гүлү, мүнзү мүнзү, адада хасама бхидана саяа брасинян, Хорлол бүхнээс намайг сахигтун сахигтун, дара саяа дара саяа, брамаяа брамаяа, буддха садэна, дхарма садэна, сангха садэна, садэ бадэна, садэмам, буддха садэ мадэ гарма, дхарма садэ мадэ гарма, сангха садэ мадэ гарма, садэ бадини, садэ бади гарма, лама бодари лама бодари, гүда гүда, гүдада гүдада, гүда ваяа гүдабама, рүдраяа манаяа бишна манаяа, чандра сурьяа бамана дри локяа ади бади манаяа, сарва дэва ади вади манаяа, сарва ягча рагча саганда ва, гүма бади, махо рага дивади манааяа, бэдүна саяабара сэнам, ранга ранга, ранга баяа ранга баяа, зула зула бүсви малини, рүнда рүнда, риди риди, зиди зиди, диди диди, бигүди, мүхи бара сэна, гүла сада нигари, хала хала хили хили хүлү хүлү, хэхэ рини рини, рини мади, замбө дуза, сарва дуза ава логидэ, Аюул бүгдээс намайг сахигтун сахигтун, сарва датагада ава логидэ суха, гуна ража брава сод дамэ суха, сурьяа аргаа бимали суха, чандра аргаа бимали суха, сарва гараха нагчадара дхами гарани суха Намайг аюул осол, хорлол, халдварт өвчин, хямрал тэмцэл бүхнээс хамгаалахтун хамгаалахтун…” хэмээн… 33 тэнгэрийн орноо айлджээ…