Uploaded by OyukVicKy

1. Crafting executing strategy the quest for competitive advantage concepts and cases

advertisement
Бүлэг 7
Олон улсын зах зээл
дэхь
өрсөлдөөний стратеги
Тус бүлэгт
LO 7-1 Компаниудын Олон улсын зах зээлд орох гол
шалтгаануудыг
LO 7-2 Олон улсан зах зээл дэх компанийн стратегийн
сонголтуудад улс орнуудын зах зээлийн нөхцөл байдал
хэрхэн, яаж нөлөөлж байгааг тайлбарлах
LO 7-3 Гадаад зах зээлд гарах үндсэн 5 модулын ялгааг
тайлбарлах
LO 7-4 Олон улсад өрсөлдөх 3 үндсэн стратегийн хандлагыг
тодорхойлох
LO 7-5 Компаниуд нийт өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд
олон улсын үйл ажиллагааг хэрхэн ашиглаж байгааг
тайлбарлах
LO 7-6 Хөгжиж буй зах зээлд өрсөлдөх өвөрмөц онцлогыг
тодорхойлох
©Stephen F. Hayes/Photodisc/Getty Images
Our key words now are globalization, new
products and busi nesses, and speed.
Бидний одоогын гол түлхүүр үгс бол
Даяаршил, Шинэ бүтээгдэхүүн , Бизнес
болон хурд юм.
Tsutomu Kanai Former chair and president of
Hitachi
You have no choice but to operate in a world
shaped by globalization and the information
revolution.
There are two options: Adapt or die
Даяаршил,
мэдээллийн
хувьсгалаар
бүрхэгдсэн ертөнцөд бид үйл ажиллагаа
явуулахаас өөр аргагүй.
Дасан зохицох эсвэл үхэх гэсэн 2 сонголт л
бий.
Globalization has created strong networks of
markets, infra- structure, people, minds, jobs,
and most of all hope. We must build on these
networks and partnerships for inclusive global
growth.
Даяаршил нь зах зээл, дэд бүтэц,
хүмүүс,оюун ухаан, ажлын байрууд,
хамгийн гол нь итгэл найдварын хүчирхэг
сүлжээг бий болгосон. Бид эдгээр дээр
тулгуурлан дэлхийг хамарсан түншлэл бий
байгуулах ёстой.
Arun Jaitley Finance Minister of India
Andy Grove Former chair and CEO of Intel
Салбартаа манлайлахыг эрмэлздэг аливаа
компани 21-р зуунд дотоодын бус харин
Дэлхийн зах зээлд манлайлахыг эрмэлзэх
ёстой. Дэлхийн эдийн засаг хурдацтай
даяаршиж, өмнө нь гадаадын компаниудад
хаалттай байсан улс орнууд зах зээлээ нээж,
мэдээллийн технологи газар зүйны хүчин
зүйлүүдийн нөлөөг багасаж байгаа энэ үед
амбицтай, өсөлтийн сэтгэлгээтэй компаниуд
олон улсын зах хүчтэй өрсөлдөхүйц байр
суурийг бий болгохоор уралдаж байна.
Даяаршлын хүчнүүд салбар дахь өрсөлдөөний
орчныг өөрчилж, компаниудад сонирхол
татахуйц шинэ боломжуудыг санал болгож,
нэгэн зэрэг шинэ өрсөлдөөний аюулыг бий
болгож байна.
Энэ бүлэг нь дотоодын зах зээлийн хил
хязгаарыг давж өргөжин тэлэх, цөөн эсвэл олон
улсын зах зээлд өрсөлдөх стратегийн
хувилбаруудад анхаарлаа хандуулна.
Эдгээр хувилбаруудыг судлах явцад бид
дотоодын өрсөлдөх давуу тал болох
Портерын алмаз диаграмм; дотоодын,
үндэстэн дамнасан, дэлхийн стратегийг
батлахад дэмжлэг үзүүлэх зах зээлийн
тодорхой
нөхцөл
байдлуудын
талаар
ярилцана. Энэхүү бүлэгт мөн улс орны соёл,
хүн ам зүй, зах зээлийн нөхцөл байдлын ялгаа;
гадаад зах зээлд гарах стратегийн сонголтууд;
нэмүү өртгийн үйл ажиллагааг хамгийн
ашигтайгаар улс орнуудад гаргахын ач
холбогдол; Хятад, Энэтхэг, Бразил, Орос,
зүүн Европ зэрэг хөгжиж буй зах зээлд
өрсөлдөх онцгой нөхцөл байдлуудын талаар
судлах болно.
184
PART 1
Concepts and Techniques for Crafting and Executing Strategy
Яагаад компаниуд гадаад зах
зэээлд орохоор шийддэг вэ ?
• LO 7-1
Identify the primary reasons
companies choose to compete
ininternational markets.
Компаниудын Олон улсын
зах зээлд өрсөлдөх үндсэн
шалтгааныг тодорхойлох
Компани нь дараах таван үндсэн шалтгааны улмаас дотоодын зах зээлээсээ гадагш
өргөжин тэлэхийг сонгож болно.
1. To gain access to new customers. Шинэ харилцагчид руу хандах
Гадаадын зах зээл рүү тэлэх нь илүү орлого, ашиг болон урт хугацааны өсөлтийг
бий болгох боломжтой. Энэ нь компани дотоодын зах зээлд өсөх боломж хомсдох
үед өөр сонирхол татахуйц сонголт болж өгдөг.Компаниуд ихэвчлэн
бүтээгдэхүүнийхээ амьдрах мөчлөгийг уртасгахын тулд гадаад олон улсын
хэмжээнд өргөждөг бөгөөд томоохон зорилтот зах зээл нь компаниудад хөрөнгө
оруулалтын өгөөжийг илүү хурдан олох боломжийг олгодог.
Энэ нь хурдацтай хөгжиж буй эсхүл өрсөлдөгчид инновацийг хурдан дуурайдаг
R&D (Судалгаа ба бүтээгдэхүүний хөгжилд суурилсан) салбаруудад онцгой ач
холбогдолтой.
2. To achieve lower costs through economies of scale, experience, and increased purchasing
power.
Эдийн засгийн хэмжээ, туршлага, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх замаар
зардлаа бага байх.
Ихэнх компаниуд дотоодын борлуулалтын хэмжээ нь дангаараа бүтээгдэхүүн
хөгжүүлэлт, үйлдвэрлэл эсвэл маркетингийн хэмнэлт гаргахад хангалттай том
биш учраас нэгээс олон улсад борлуулалт хийхээр эрмэлздэг.
Үүний нэгэн адил пүүсүүд туршлага хуримтлуулах хурдаа нэмэгдүүлэхийн тулд
олон улсад өргөжин тэлж, цаг хугацааны явцад зардаа бууруулдаг (туршлага
хуримтлуулах, суралцах чадвар нэмэгдэх зардал тусам буурах).
Олон улсын хэмжээнд өргөжин тэлэх нь худалдан авах чадварыг нэмэгдүүлэх
замаар компанийн орцын зардлыг бууруулж чадна. Европ дахь улс орнуудын зах
зээлийн хэмжээ болон дотоодын хэмжээ хязгаарлагдмал байгаа нь яагаад Michelin,
BMW, Nestlé зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ аль хэдийн Европ даяар борлуулж,
улмаар Хойд Америк, Латин Америкийн зах зээлд шилжсэнийг тайлбарлаж байна.
3. To gain access to low-cost inputs of production. Үйлдвэрлэлийн өртөг багатай
орцыг олж авах.
Байгалийн нөөцөд суурилсан үйлдвэрүүдийн (жишээлбэл, газрын тос, хий, ашигт
малтмал, резин, модон материал) түүхий эдийн нөөц нь дэлхийн өнцөг булан бүрт
байрладаг тул олон улсын тавцанд ажиллах шаардлагатай болдог. Бусад
компаниуд гадаад зах зээлд бага зардалтай хүний нөөцтэй болохын тулд
нэвтэрдэг; Энэ нь ялангуяа хөдөлмөрийн зардал нь нийт үйлдвэрлэлийн зардалд
өндөр хувийг эзэлдэг салбарууд орно.
4.
To further exploit its core competencies. Үндсэн чадамжаа бүрэн ашиглах
Компани нь дотоодын зах зээлд тэргүүлэгч байр сууриа үндсэн чадамжаа цаашид
ашиглах замаар бүс нутгийн болон дэлхийн зах зээлд өргөжүүлэн манлайлах.
H&M групп нь олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэхийн тулд хувцас загварын
жижиглэн худалдааны чиглэлээр эзэмшсэн туршлагаа ашиглаж байна.
2018 он гэхэд дэлхийн 67 оронд жижиглэн худалдааны дэлгүүрүүд, тэдгээрийн 43д нь онлайн үйл ажиллагаа явуулж байна.
Starnuck, Mcdonals зэрэг компаниуд амжилттай бизнес загвараа хуулбарлан, олон
улсын үйл ажиллагааны үндсэн зураг төсөл болгон ашиглах замаар олон улсын
хэмжээнд өөрсдийн нөөц бололцоогоо ашигласан.
5. To gain access to resources and capabilities located in foreign markets. Гадаад зах зээлд
байрлах нөөц, чадавхид нэвтрэх.
Гадаад зах зээлд гарах чухал гол сэдэл нь компанийн дотоод зах зээлд байхгүй
нөөц, чадавхийг олж авах явдал юм. Компаниуд ихэвчлэн гадаадад худалдан авалт
хийх юм уу өөрсдийн нөхөж чадах чадавхыг олж авахын тулд хил дамнасан
түншлэлд орох эсвэл түншүүдээсээ суралцахын тулд олон улсын гэрээ
байгуулдаг. Бусад тохиолдолд компаниуд орон нутгийн түгээлтийн сүлжээг
ашиглахын тулд бусад улс оронд үйл ажиллагаа явуулахыг сонгодог. Мөн
маркетингийн туршлага, эсвэл тусгай техникийн мэдлэг олж авахын тулд.
CHAPTER 7 Strategies for Competing in International Markets
185
In addition, companies that are the suppliers of other companies often expand internationally when
their major customers do so, to meet their customers’ needs abroad and retain their position as a
key supply chain partner. Жишээлбэл, Автомашины компаниуд гадаадад шинэ үйлдвэр нээх
үед автомашины сэлбэг үйлдвэрлэгч компаниуд мөн өөрсдийн эд анги, эд ангиудыг
үйлдвэрт цаг тухайд нь хүргэх боломжийг олгохын тулд ойролцоох шинэ байгууламжыг
байнга хамт нээдэг.
Үүний нэгэн адил Walmart-ын гэр ахуйн бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгчдийн нэг
болох Newell-Rubbermaid нь Walmart-ыг дагаж гадаад зах зээлд гарсан.
ЯАГААД УЛСЫН ХИЛ ДЭЭР ӨРСӨЛДӨХ НЬ
E
СТРАТЕГИЙГ ИЛҮҮ ЦОГЦ БОЛГОЖ БАЙНА ВЭ? R
Дэлхийн нэг буюу хэд хэдэн оронд өрсөлдөх стратеги боловсруулах нь эдгээр таван
шалтгааны улмаас илүү төвөгтэй болдог байна.
Нэгдүгээрт, өөр өөр улс орнууд өөр өөр үйлдвэрүүдэд өөр өөр дотоодын давуу талтай
байдаг; Үр дүнтэйгээр өрсөлдөх нь эдгээрийн ялгааг ойлгохыг шаардана.
Хоёрдугаарт, Дэлхийн янз бүрийн хэсэгт нэмүү өртгийн үйл ажиллагаа нь байршлаасаа
хамаарсан давуу талуудтай байдаг.
Гуравдугаарт, Улс төр, эдийн засгийн янз бүрийн нөхцөл байдал нь бизнесийн ерөнхий уур
амьсгалыг зарим улс оронд бусдаас илүү таатай болгодог
Дөрөвдүгээрт, Компаниуд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахдаа валютын ханшийн
сөрөг өөрчлөлтөөс болж эрсдэлтэй тулгардаг
Тавдугаарт, Худалдан авагчдын таашаал, сонголтын ялгаа нь компаниудад бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ стандартчилах, өөрчлөхөд бэрхшээлтэй болгодог.
Дотоодын үйлдвэрлэлийн давуу тал ба Алмазан загвар
Зарим улс орнууд тодорхой салбаруудад давуу талтай гэдгээрээ алдартай. Жишээ нь Чили
улс зэс, жимс жимсгэнэ, загас далайн бүтээгдэхүүн, цаас, химийн бодис, дарс зэрэг салбарт
өрсөлдөх чадвартай. Харин Япон улс өргөн хэрэглээний цахилгаан бараа, автомашин, хагас
дамжуулагч, ган бүтээгдэхүүн зэрэг салбарт өрсөлдөх чадвараараа алдартай.
Аж үйлдвэрүүд өрсөлдөх чадвараа хөгжүүлэх магадлал өндөр байгаа нь улс орон бүрийн
бизнесийн орчны мөн чанарыг тодорхойлсон олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд улс орон
бүрт харилцан адилгүй байдаг. Хүчтэй салбарууд нь хүчирхэг пүүсүүдээс бүрддэг тул олон
улсад өргөжин тэлэх пүүсүүдийн стратеги нь ихэвчлэн эдгээр нэг буюу хэд хэдэн хүчин зүйл
дээр суурилдаг. Үүнийг тодорхойлох Дөрвөн гол хүчин зүйлийг Майкл Портерын
боловсруулсан үндэсний өрсөлдөх давуу талын алмаз хэмээн нэрлэдэг.
Эрэлтийн нөхцөл
Салбарын дотоод зах зээлийн эрэлтийн нөхцөл нь зах зээлийн харьцангуй хэмжээ, түүний
өсөлтийн боломж, дотоодын худалдан авагчдын хэрэгцээ, сонирхолын шинж чанарыг
агуулдаг. Зах зээлийн хэмжээн дэхь хүн амын тоо, орлогын түвшин болон хүн ам зүйн бусад
хүчин зүйлүүд болон зах зээлийн өсөлтийн хурд нь улс орон бүрт ихээхэн ялгаатай байдаг.
Дотоодын зах зээл дэхь илүү том, илүү чухал аж үйлдвэрийн салбарууд бусдаас илүү их
нөөцийг татаж, илүү хурдан өсөх хандлагатай байдаг. Жишээ нь Хүн ам зүй, орлогын
түвшин эрс ялгаатай байгаа АНУ, Герман дахь тансаг зэрэглэлийн автомашины зах зээл
Аргентин, Энэтхэг, Мексик, Хятадаас хамаагүй том байна. Үүний зэрэгцээ, Энэтхэг, Хятад,
Бразил, Малайз зэрэг хөгжиж буй зах зээлд зах зээлийн өсөлтийн боломж нь Их Британи,
Дани, Канад, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудынхаас хамаагүй өндөр байна.
• LO 7-2
Explain how and why
differing market conditions across countries
influence a company’s
strategy choices in
international markets.
Олон улсын зах зээл
дэх
компанийн
стратегийн сонголтод
улс орнуудын зах
зээлийн нөхцөл байдал
хэрхэн, яагаад нөлөөлж
байгааг тайлбарлая
186
FIGURE 7.1
PART 1
Concepts and Techniques for Crafting and Executing Strategy
The Diamond of National Competitive Advantage Үндэсний өрсөлдөх давуу талын алмаз
Эрэлитийн нөхцөл:
Эрэлтийн нөхцөл:
Дотоодын зах
зээлийн хэмжээ,
өсөлтийн хурд,
хэрэглэгчийн
сонирхол
Пүүсийн
стратеги:
Холбоотой,
туслах
салбарууд:
Ойролцоох
бэлтгэн
нийлүүлэгчид,
эцсийн
хэрэглэгчид
болон нэмэлт
салбарууд
Дотоодын
үйлдвэрлэл
ийн давуу
тал
Удирдлага, зохион
байгуулалтын янз
бүрийн хэв маяг, бүс
нутгийн
өрсөлдөөний зэрэг
Салбарын
нөхцөл :
Орцын олдоц,
харьцангүй
үнэ,(хөдөлмөр,
ТЭМ)
Хятадад автомашины зах зээлийн өсөлтийн боломж асар их. 2017 онд шинэ
автомашины борлуулалт нь 28.9 сая, АНУ-ын борлуулалт 17.2 саяыг
давсан нь Хятадыг найм дахь жилдээ дэлхийн хамгийн том зах зээлтэй улс
орон болгож байна.Тухайн салбарын дотоодын худалдан авагчдын эрэлт
нь илүү шинэлэг байдал, чанарыг сайжруулахад түлхэц болж өгдөг.Энэхүү
нөхцөл байдал нь дотоодын зах зээлийн давуу талыг олон улсын тавцанд
өрсөлдөх давуу тал болгон хувиргах чадвартай болгож пүүсүүд илүү
хүчирхэг үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд түлхэц болдог.
Factor Conditions Салбарын нөхцөлд тухайн салбарын пүүсүүд
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийн зардал
болон бусад орцын өртөг (үйлдвэрлэлийн хүчин зүйл гэж
нэрлэдэг),хүртээмж, чанарыг оруулж тодорхойлдог.
CHAPTER 7 Strategies for Competing in International Markets
187
Үйлдвэрлэлийн холбогдох хүчин зүйлүүд нь салбар бүрээс хамаарч өөр өөр
байдаг ч үүнд төрөл бүрийн хөдөлмөр, техникийн болон удирдлагын мэдлэг,
газар, санхүүгийн капитал, байгалийн нөөцийг багтааж болно.
Тухайн улсын тээвэр, харилцаа холбоо, банкны систем зэрэг дэд бүтцийн
элементүүдийг мөн багтааж болно.
For instance, in India there are efficient, well-developed national channels for
distributing groceries, personal care items, and other packaged products to the
country’s 3 million retailers, whereas in China distribution is primarily local and
there is a limited national network for distributing most products. Холбогдох
хүчин зүйлсийн нөхцөл таатай нөхцөлд өрсөлдөхүйц хүчирхэг салбар,
пүүсүүд болж хөгждөг.
Холбоотой болон туслах салбарууд
Хүчтэй салбарууд ихэвчлэн ижил өртгийн гинжин хэлхээний систем дэх
бусад салбарууд (жишээ нь, эд анги, тоног төхөөрөмж нийлүүлэгчид,
дистрибьютерүүд) болон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эсвэл
технологийн хувьд хамааралтай салбаруудын кластерт байдаг бүс нутагт
хөгждөг. Жишээлбэл, Италид байрлах “Хөдөлгүүрийн технологийн дүүрэг"
дэхь Ferrari болон Maserati үйлдвэрлэгчид Ducati мотоцикл зэрэг, олон зуун
жижиг ханган нийлүүлэгчдийн хамт уралдаанд оролцдог.
Пүүсийн стратеги, бүтэц, өрсөлдөөн
Улс орны янз бүрийн орчин нь менежмент, зохион байгуулалт, стратегийн
янз бүрийн хэв маягийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.Түүнчлэн, улс
орнуудын салбаруудын өрсөлдөөний нөхцлүүд харилцан адилгүй
байдаг.Дотоодын зах зээл дэх ширүүн өрсөлдөөн нь дотоодын пүүсүүдийн
өрсөлдөх чадварыг сайжруулж, олон улсад өрсөлдөхөд бэлэн болгодог.
Тухайн улс орны аж үйлдвэрлэл нь өрсөлдөх чадвартай болохын тулд
дөрвөн хүчин зүйл нь тухайн салбарт таатай байх ёстой.
Тэд эдгээрийг бүрдүүлж чадвал олон улсын тавцанд амжилттай өрсөлдөх
чадвартай байх магадлалтай.Тиймээс олон улсын хэмжээнд өрсөлдөхөд
чухал ач холбогдолтой хэд хэдэн асуултын хариултыг олоход энэ алмаазан
загварыг ашиглаж болно.
Байршилд суурилсан давуу талын боломжууд
Улс орон бүрын хоорондоо харилцан адилгүй байршилд суурилсан давуу
талыг ашиглахын тулд компаниуд дэлхийн өөр өөр хэсэгт нэмүү өртгийн
өөр өөр үйл ажиллагааг явуулж байна. Энэ нь ялангуяа үйлдвэрлэлд
суурилсан үйл ажиллагаатай байршлын хувьд тодорхой харагдаж байна.
Цалингийн түвшин, ажилчдын бүтээмж, эрчим хүчний зардал гэх мэт
The Diamond
Framework can be used
to predict from which
countries foreign
entrants are most likely
to come
decide which foreign
markets to enter first
Diamond Framework-г
эдгээрт ашиглаж болно
1. Аль улсаас гадны
entrants хамгийн их
ирж байгааг
урьдчилан таамаглах
2. Аль гадаадын зах
зээлд хамгийн
түрүүнд гарахаа
шийдэхэд
3. Өөр өөр өртгийн
сүлжээний үйл
ажиллагаа явуулахад
тохиромжтой улс
орны байршлыг
сонгох
188
PART 1
Concepts and Techniques for Crafting and Executing Strategy
Зарим улс орнуудад салбарууд орцын зардал бага (ялангуяа ажиллах хүч),
засгийн газрын зөөлрүүлсэн зохицуулалтай , ханган нийлүүлэгчид болон
технологийн холбоотой үйлдвэрүүд, эсвэл байгалийн өвөрмөц нөөцөөс
шалтгаалан үйлдвэрлэлийн зардлын томоохон давуу талыг олж авч чаддаг.
Ийм тохиолдолд өртөгтэй багатай улс орнууд үйлдвэрлэлийн гол газар
болж, бүтээгдэхүүний ихэнх хэсгийг дэлхийн бусад зах зээлд гаргадаг.
Хямд өртөгтэй орнуудад үйлдвэрлэлийн байгууламж барьж (эсвэл эдгээр
улсын гэрээт үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүнээ авдаг) компаниуд өртөг
өндөртэй орнуудын үйлдвэрүүдтэй өрсөлдөгчидтэйгээ өрсөлдөхүйц давуу
талыг олж авдаг.
Үйлдвэрлэлийн өртөг багатай, өрсөлдөх чадвар нь бага Хятад, Энэтхэг,
Пакистан, Камбож, Вьетнам, Мексик, Бразил, Гватемал, Филиппин зэрэг
бага цалинтай орнууд, мөн Африк, зүүн Европын хэд хэдэн оронд
үйлдвэрлэлийн диваажин болсон орнуудад энэ кейс хамгийн тод харагдаж
байна. Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн нийслэл болж чадсан нь бага
цалинтай байсан тул дэлхийн бараг бүх томоохон үйлдвэрлэлийн
компаниуд Хятадад үйлдвэртэй болсон. Бусад төрлийн өртгийн сүлжээний
үйл ажиллагааны хувьд орцын чанар эсвэл хүртээмж нь илүү чухал зүйл юм
АНУ-ын олон компаниуд дуудлагын төвөө Энэтхэг, Ирланд зэрэг англи
хэлээр ярьдаг, ажиллах хүч нь сайн боловсролтой орнуудад байршуулдаг
мөн R&D үйл ажиллагаа явуулдаг компаниуд харин сайн бэлтгэгдсэн
эрдэмтэн, инженерүүд байдаг улс орнуудад үйл ажиллагаагаа явуулах
түлхүү хандлагатай байдаг.
Host Countries-ын засгийн газрын бодлого, эдийн
засгийн нөхцөл байдлын нөлөө
Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал нь гадаадын
оролцогчдод байгаа боломжууд болон тухайн улсад үйл ажиллагаа явуулах
эрсдэлд хоёуланд нь нөлөөлдөг.
Зарим орны засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлздэг
тул гадныхан таатай гэж үзэх бизнесийн орчныг бүрдүүлэхийн тулд бүх
хүчээ дайчлан ажилладаг. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр
нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх хүсэлтэй засгийн
газрууд ихэвчлэн бизнесийн инноваци, хөрөнгийн хөрөнгө оруулалтыг
дэмжих бодлого баримталдаг; Ирланд бол сайн жишээ юм.
Тэд хөнгөлөлттэй татвар, бага хүүтэй зээл, талбайн байршил, бүтээн
байгуулалтад туслалцаа үзүүлэх, компаниудыг үйлдвэрлэл, түгээлтийн
байгууламж барихыг дэмжих зорилгоор ажилчдад зориулсан засгийн
газрын ивээн тэтгэсэн сургалт зэрэг урамшуулал олгож болно.
Эсрэгээрээ Зарим засгийн газар дотоодын компаниудад гадаадын
компаниудтай илүү сайн өрсөлдөх боломжийг нь олгохын тулд бага татаас,
бага хүүтэй зээл олгодог.
CHAPTER 7 Strategies for Competing in International Markets
Гадаадын импортыг багасгахын тулд засгийн газар гадаадын бараанд
гаалийн хяналт шалгалт хийхтэй холбоотой зориудаар хатуу журам,
шаардлагыг баталж, импортод тариф, квот тогтоож болно. Мөн бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд ашигласан эд ангиудын тодорхой хувийг зөвхөн дотоодын
ханган нийлүүлэгчдээс авах, хөрөнгийн зарцуулалтын төсөлд урьдчилан
зөвшөөрөл авхуулах, эх орноосоо хөрөнгө гаргахыг хязгаарлах, дотоодын
компаниуд эсвэл хөрөнгө оруулагчид нь гадаадын компанийн үйл
ажиллагааг хэсэгчлэн эзэмшихийг шаардаж болно. Засгийн газар дотоодын
ханган нийлүүлэлтийг хангах, импортын болон дотоодод үйлдвэрлэсэн
барааны үнийг зохицуулах зорилгоор экспортод хязгаарлалт тавих
тохиолдол байдаг.
A country’s business climate is also a function of the political and economic
risks associated with operating within its borders. Улс төрийн эрсдэлд
засгийн газрын тогтворгүй байдал, тухайн улсын иргэд дарангуйлагч засгийн
газрын эсрэг бослого гаргах магадлал, гадаадын өмчит бизнес дэхь шинэ
хатуу хууль тогтоомж, дүрэм журам гарах магадлал, ирээдүйн сонгуулиарх
авлига, дарангуйлагчид зэрэг холбоотой. Жишээлбэл, 2012 онд Аргентин улс
Испанийн газрын тосны томоохон газрын тос үйлдвэрлэгч YPF-ийг улсын
мэдэлд шилжүүлжээ. Мөн 2015 онд тэд хувийн эзэмшилд байсан Аргентины
бүх төмөр замын сүлжээг улсын мэдэлд шилжүүлсэн. Улс төрийн бусад
эрсдэлд дайн, улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас хөрөнгө
оруулалтаа алдах, үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг бий болгож буй
зохицуулалтын өөрчлөлт, терроризм, авлигын эрсдэл орно. Эдийн засгийн
эрсдэл нь тухайн улсын эдийн засгийн тогтворгүй байдал, мөнгөний систем
- инфляцийн түвшин огцом өсөх эсэх, эсвэл засгийн газрын хяналтгүй
алдагдалтай зарцуулалт эсвэл банкны эрсдэлтэй зээлийн түвшин нь тухайн
улсын мөнгөний тогтолцоог сүйрүүлж, эдийн засгийн хямралд хүргэж
болзошгүй.
Зарим оронд хулгайн аюул, оюуны өмчийг хамгаалахгүй байх зэрэг нь эдийн
засгийн эрсдэлийн эх үүсвэр болдог. Өөр нэг зүйл бол үнийн хэлбэлзэл
бөгөөд энэ хүчин зүйлийг бид дараа нь илүү нарийвчлан авч үзэх болно.
Валютын ханшийн өөрчлөлтийн эрсдэл
Компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улс оронд үйлдвэрлэн зах зээлд
гаргахдаа валютын ханшийн таатай, таагүй өөрчлөлтүүдийн нөлөөнд автдаг.
Валютын ханш жил бүр 20-40 хувь хүртэл өөрчлөгдөж болох бөгөөд
өөрчлөлтүүд заримдаа аажмаар, заримдаа хурдан явагддаг.
Валютын ханшийн мэдэгдэхүйц өөрчлөлт нь хоёр шалтгааны улмаас ихээхэн
эрсдэл үүсгэдэг.
1. Олон янзын хүчин зүйлүүд болон эдгээрийн хэзээ, хэр зэрэг өөрчлөгдөх
нь тодорхойгүй байдгаас шалтгаалан тэдгээрийг урьдчилан таамаглахад
хэцүү байдаг.
2. Эдгээр нь аль улс орон хямд өртөгтэй үйлдвэрлэлийн байршлыг
төлөөлж, аль өрсөлдөгч нь зах зээлд давуу эрхтэй байх талаар тодорхой
бус байдлыг бий болгодог.
Валютын ханшийн хэлбэлзэлтэй холбоотой эдийн засаг, өрсөлдөөний
эрсдэлийг харуулахын тулд Бразилд үйлдвэрлэлийн байгууламжтай
бөгөөд Бразилд үйлдвэрлэсэн ихэнх бараа бүтээгдэхүүнийг Европын
Холбооны зах зээлд экспортолдог АНУ-ын компанийн жишээг авч үзье.
189
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Улс төрийн эрсдэл нь
үндэсний засгийн газрын
тогтворгүй байдал, сул
дорой байдал, гадаадын
бизнестэй дайсагналцахаас
үүснэ.
Эдийн засгийн эрсдэл нь
тухайн улсын мөнгөний
тогтолцооны тогтворгүй
байдал, эдийн засаг,
зохицуулалтын бодлого,
өмчийн эрхийг
хамгаалаагүйгээс үүснэ.
190
PART 1 Concepts and Techniques for Crafting and Executing Strategy
Тоонуудыг ойлгомжтой энгийн байлгахын тулд валютын ханш 1 еврогийн
хувьд 4 Бразил реал, Бразилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь 4 Бразил реал
(эсвэл 1 евро)-ийн үйлдвэрлэлийн өртөгтэй гэж бодъё.
Одоо валютын ханш нэг еврогийн 4 реалаас 5 реал руу шилжлээ гэж бодъё
(реал үнэ цэнэ нь буурч, евро илүү хүчтэй болсон гэсэн үг).
4 реалийн үнэтэй бразил бараа шинэ ханшаар ердөө 0.8 евро болтлоо
буурсан (4 реалыг 5 реал тутамд хуваасан евро = 0.8 евро) учраас Бразилд
бүтээгдэхүүн хийх нь одоо илүү өртөг зардалтай болж байна.
Энэ нь Бразилд үйлдвэрлэсэн бараа үйлдвэрлэгч Европын ижил бараа
үйлдвэрлэгчдийг ялах илүү сайн байрлалд оруулж байгаа нь тодорхой юм.
Өөрөөр хэлбэл, еврогийн ханш чангарч, бодит ханш сулрах нь Европын
холбооны гишүүн орнуудад Бразилд үйлдвэрлэсэн барааны үнийг
бууруулахад
нөлөөлж
Бразилд
үйлдвэрлэсэн
бараа
Европт
худалдаалагдахад түлхэц болж байна. Бразилийн Европ руу экспортыг
нэмэгдүүлнэ.
Эсрэгээрээ, валютын ханш 1 евро тутамд 4 реалаас 3 реал руу шилжих бол
Бразилийн үйлдвэрлэгч ижил төрлийн барааг Европын үйлдвэрлэгчидтэй
өрсөлдөх чадваргүй болгож бол өмнө нь 1 еврогийн үнэтэй байсан Бразилд
үйлдвэрлэсэн бараа нь одоо 1.33 еврогийн үнэтэй болно. Өмнөхөөсөө өндөр
үнээр зарах бөгөөд ингэснээр Европын хэрэглэгчдийн Бразилд
үйлдвэрлэсэн барааны эрэлтийг сулруулж, Бразилийн Европ руу экспортыг
бууруулах арга хэмжээ авах болно.
Бразилийн экспортлогчид Бразилийн реалийн ханш евротой харьцуулахад
сулрах тусам Европ дахь бараа бүтээгдэхүүнийхээ эрэлт нэмэгдэж, евротой
харьцуулахад бодит ханш өсөх тусам Европ дахь бараа бүтээгдэхүүнийхээ
эрэлт буурдаг.
Иймээс Бразилд үйлдвэрүүдтэй компанийн үүднээс авч үзвэл Бразилийн
реалийн сулралт нь ханшийн таатай өөрчлөлт, Бразилийн реалийн өсөлт нь
харин таагүй ханшийн өөрчлөлт юм.
Валютын ханшийн өөрчлөлт нь дотоодын үйлдвэрлэгчид гадаадын
өрсөлдөгчидтэй өрсөлдөх чадварт ихээхэн нөлөөлдөг.Жишээлбэл, АНУ-ын
үйлдвэрлэгчид For example, U.S.-based manufacturers locked in a fierce
competitive battle with low-cost foreign imports benefit from a weaker U.S.
dollar..
Үүнд хэд хэдэн шалтгаан бий:
• Ам.долларын гадаад валюттай харьцах ханшийн бууралт нь валют нь
ам.доллартай харьцуулахад чангарсан улс орнуудад байрладаг
үйлдвэрүүдэд гадаадын өрсөлдөгчдийн үйлдвэрлэсэн барааны
ам.долларын өртөгийг нэмэгдүүлдэг.
• Сул ам.доллар нь гадаадын үйлдвэрлэгчид АНУ-ын үйлдвэрлэгчдээс
олж байсан зардлын давуу талыг бууруулах эсвэл арилгахад
чиглэгддэг (мөн АНУ-ын ажилчдын үйлдвэрлэлийн ажлын байрыг
хамгаалахад тусалдаг).
• Доллар сулрах нь гадаадад үйлдвэрлэсэн барааг АНУ-ын хэрэглэгчдэд
илүү үнэтэй болгодог .
CHAPTER 7 Strategies for Competing in International Markets
энэ нь АНУ-ын худалдан авагчдын гадаадад үйлдвэрлэсэн барааны эрэлтийг
бууруулж, АНУ-ын хэрэглэгчдийн АНУ-д үйлдвэрлэсэн барааны эрэлтийг
нэмэгдүүлж, гадаадын импортыг бууруулдаг.
• Ам.долларын ханш сулрах нь АНУ-д үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүнийг ханш нь чангарсан улс орнуудын хэрэглэгчдэд хямд
үнээр борлуулах боломжийг олгодог.
• Ам.долларын ханш сулрах нь АНУ-д үйлдвэрлэсэн харьцангуй хямд
бараа бүтээгдэхүүний гадаадын худалдан авагчдын эрэлтийг
нэмэгдүүлж, улмаар АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг
гадаад улс руу экспортлохыг идэвхжүүлж, АНУ-д суурилсан
үйлдвэрлэлийн үйлдвэрүүдэд илүү олон ажлын байр бий болгодог.
• Долларын ханш сулрах нь дотоодын валют ам.доллартай харьцуулахад
чангардаг гадаад улсын зах зээл дээр компанийн олсон ашгийн
долларын үнэ цэнийг нэмэгдүүлэх нөлөөтэй.Жишээлбэл, АНУ-д
суурилсан үйлдвэрлэгч Европ дахь борлуулалтаас 10 сая евро,
долларын ханш еврогийн эсрэг сулрах үед 10 сая евро нь илүү олон
доллар болж хувирдаг.
Иймд ам.долларын ханш сулрах нь АНУ-д төвтэй аж үйлдвэрийн
үйлдвэрүүдийн хувьд эдийн засгийн хувьд таатай ханшийн өөрчлөлт юм.
Үүний эсрэгээр, ам.долларын ханш чангарах нь АНУ-д төвтэй
үйлдвэрүүдийн ханшийн өөрчлөлтөд таагүй нөлөө үзүүлдэг,энэ нь
үйлдвэрүүд гадаадын үйлдвэрүүдтэй өрсөлдөх чадваргүй болгож, АНУ-д
үйлдвэрлэсэн барааны гадаад эрэлтийг сулруулдаг.
Ам.долларын ханш чангарч байгаа нь гадаадын компаниудын АНУ-ын
хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор АНУ-д
үйлдвэрлэлийн байгууламж байршуулах хүслийг сулруулдаг.
Үүнтэй ижил евро нь үндэсний мөнгөн тэмдэгт болох Европын Холбооны
орнуудад үйлдвэртэй компаниудад хамаатай.
Евро бусад валюттай харьцуулахад сул байгаа нь Европт бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг компаниудын валют нь евротой харьцуулахад хүчирхэг
болсон орнуудын үйлдвэрүүдтэй харьцах гадаадын өрсөлдөгчидтэй
харьцуулахад зардал болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг; Евро бусад
валюттай харьцуулахад хүчтэй байх нь Европын холбооны үйлдвэрүүдтэй
компаниудын зардлын өрсөлдөх чадварыг сулруулдаг.
Улс хоорондын хүн ам зүй, соёл, зах зээлийн нөхцөл
байдлын ялгаа
Худалдан авагчийн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний сонирхол нь улс
орон бүрт эрс ялгаатай байдаг. Хонконгд хүмүүс авсаархан цахилгаан
хэрэгслийг илүүд үздэг бол Тайваньд том цахилгаан хэрэгсэл илүү
түгээмэл.Мача, улаан шош зэрэг амттай зайрмаг нь АНУ болон Европ дахь
үйлчлүүлэгчдээс илүү Зүүн Азийн хэрэглэгчдэд илүү таалагддаг.
Заримдаа орон нутгийн стандарт өөр өөр байдаг тул нэг улсад тохирсон
бүтээгдэхүүний загвар нь өөр улсад тохиромжгүй байдаг - жишээлбэл,
АНУ-д цахилгаан төхөөрөмжүүд 110 вольт бол Европын зарим оронд
стандарт нь 240 вольт байна. Соёлын нөлөөлөл нь тухайн бүтээгдэхүүний
хэрэглэгчийн эрэлтэд нөлөөлдөг.Тухайлбал, Өмнөд Солонгост олон эцэг
эхчүүд хүүхдүүдээ компьютерт суурилсан видео тоглоом тоглож,
интернетийн “донтогч” болж хичээлдээ сатаарах вий гэж болгоомжлон
болж мөнгөтэй байсан ч компьютер худалдаж авахаас татгалздаг
191
Валютын ханшийн
хэлбэлзэл нь эдийн
засгийн хувьд
компанийн гадаад зах
зээлд өрсөлдөх чадварт
учирч болзошгүй
эрсдэлд чухал ач
холбогдолтой
Domestic companies facing
competitive pressure from
lower-cost imports benefit
when their government’s
currency grows weaker in
relation to the currencies
of the countries where
the lower-cost imports
arebeing made.
192
PART 1
Concepts and Techniques for Crafting and Executing Strategy
Тиймээс олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниуд тухайн орон
нутгийн худалдан авагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн улс орон бүрийн зах зээлд
санал болгож буй бүтээгдэхүүнээ хэр хэмжээгээр өөрчлөх, эсвэл дэлхий даяар голчлон
стандартчилагдсан бүтээгдэхүүнийг санал болгох уу зэрэг ямар стратеги баримтлах
эсэх талаараа бодолцох ёстой.
Улс бүрийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дотоодын худалдан
авагчдын сонирхлыг татдаг хэдий ч тухайн компанийн бүтээгдэхүүнийг улс орон тус
бүрээр нь өөрчлөх нь илүү олон төрлийн дизайн, эд анги, үйлдвэрлэлийн хугацаа ,
нэмэлт бүтээгдэхүүний хүндрэл зэргээс шалтгаалан үйлдвэрлэл, түгээлтийн зардлыг
нэмэгдүүлж болзошгүй. Нөгөөтэйгүүр, Компаниудын санал болгож буй
бүтээгдэхүүний стандартчилал нь эдийн засаг, сургалтын муруйн үр нөлөөг бий
болгож, улмаар нэгжийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, хямд өртөгтэй давуу талыг
бий болгоход хувь нэмэр оруулдаг.
Компанийн санал болгож буй бүтээгдэхүүнээ улс орон тус бүрт тааруулж нутагшуулах
зах зээлийн дарамт болон зардлыг бууруулах өрсөлдөөний дарамт хоорондын
хурцадмал байдал нь гадаад зах зээлд оролцогчдын шийдвэрлэх ёстой стратегийн
томоохон асуудлуудын нэг юм. The tension between the market pressures to localize a
company’s product offerings country by country and the competitive pressures to lower costs
is one of the big strategic issues that participants in foreign markets have to resolve.
GLOBAL STRATEGY
Think Global—Act Global
TRANSNATIONAL
STRATEGY
Think Global—Act Local
MULTIDOMESTIC
STRATEGY
Think Local—Act Local
Download