Даалгавар 2. Санхүүгийн тайлагнал ба мөнгөн урсгал Мөнгөн урсгалын тайлан Бодлого 1. Компанийн цэвэр ашиг 3.1 сая төгрөг. Элэгдлийн зардал 500,000 төгрөг бол цэвэр мөнгөн урсгалыг (NCF) ол. Бодлого 2. Компанийн мөнгөн хөрөнгө 2004 оны эцэст 55,000 төгрөг, 2005 оны эцэст 25,000 төгрөг байв. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн урсгал (250,000 төгрөг), санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн урсгал (170,000 төгрөг) бол үндсэн үйл ажиллагааны мөнгөн урсгалыг ол. Хуримтлагдсан өглөг 25,000 төгрөгөөр нэмэгдсэн, авлага, бараа материалын хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдсэн, элэгдэл хасагдуулгын зардал 100,000 төгрөг бол компанийн цэвэр ашиг хэд вэ? Бодлого 3. Үйл ажиллагааны ашиг (EBIT) 750,000 төгрөг, элэгдлийн зардал 200,000 төгрөг. Компани өр зээлгүй, зөвхөн хувьцааны хөрөнгөөр санхүүжилт хийсэн. Татварын хэмжээ 40 хувь. Компанид хасагдуулгын зардал гардаггүй. Эдгээр мэдээлэлд үндэслэн дараах зүйлсийг ол. 1. Цэвэр ашиг 2. Цэвэр мөнгөн урсгал 3. Үйл ажиллагааны мөнгөн урсгал Бодлого 4. Компанийн орлого үр дүнгийн тайлан дараах байдалтай байна. Борлуулалт Үйл ажиллагааны зардал EBITDA Элэгдэл, хасагдуулгын зардал EBIT Хүүний зардал EBT Татвар (40%) Цэвэр ашиг 14,000,000 7,000,000 7,000,000 3,000,000 4,000,000 1,500,000 2,500,000 1,000,000 1,500,000 Цэвэр үйл ажиллагааны капиталд хийсэн хөрөнгө оруулалт 1,300,000 төгрөг бол дараах зүйлсийг тооцоолно уу. 1. 2. 3. 4. Татварын дараах үйл ажиллагааны ашиг Цэвэр мөнгөн урсгал Үйл ажиллагааны мөнгөн урсгал Ашиглах боломжтой чөлөөт мөнгөн урсгал