Uploaded by Tеmuulеn Altanjin

Busw2

advertisement
Кэйс 1
Иргэн Б-ийн хотоос гадна байх хувийн орон байранд удаа дараа хулгай орж эд зүйл
алдагдаад байжээ. Иймд тэрээр байхгүй байх үедээ орж ирэх хулгайчаас хамгаалах гар
хийцийн багаж хийж байрандаа тавьсан байна. Гэтэл хэд хоногийн дараа түүнийг
цагдаагийн хэлтэс дээр дуудаж, орон сууц дотор нь нэг хүн нас барсан байхыг олсон тухай
мэдэгдэж, хүн амины гэмт хэрэгт холбогдуулан асуусан байна. Хохирогчийн ар гэрийнхэн
Б-гээс оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилжээ.
Асуулт
1. Иргэн Б-гийн үйлдэл аргагүй хамгаалалт мөн үү? Аргагүй хамгаалалтын хэр
хэмжээг хэтрүүлэх асуудал байж болох уу?
 Биш. Аргагүй хамгаалалт гэдэг нь хууль бус халдлагаас өөрийгөө болон
бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн зайлшгүй
шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг хэлнэ.
Харин дээрх тохиолдолд өөрийгөө хамгаалах үйлдлийг хийж буй эрх
бүхий этгээд нь хориотой арга хэрэгслийг ашигласан.
2. Оршуулгын зардал болон бусад зардлыг Б төлөх үү?
 Төлнө. Хэрэв хориотой арга хэрэгслийг ашиглан бусдын эд хөрөнгө, амь
нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуульд заасны дагуу хохирлыг
арилгах үүрэгтэй.
Кэйс 2
Замын цагдаа Баттөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа нэгэн машиныг зогсоон
шалгатал жолооч нь согтуу байсан тул машиныг журмын хашаанд хийхээр авч явжээ. Замд
явж байх зуур нэг машин дүрэм зөрчсөнийг зогсох шаардлага тавьсан боловч зөрчил
гаргасан машин зогсоогүй тул түүнийг гүйцэж түрүүлэн саатуулахаар хойноос нь хурдтай
явж байгаад мөстсөн зам дээр машин шарваж, замын хажуу талын хашлага болон модыг
мөргөж 682.400 төгрөгийн гэмтэл уг машинд учирч, машинд явсан хүмүүс их, бага ямар
нэгэн хэмжээтэй гэмтсэн байна.
Асуулт
1. Гарцаагүй байдал гэж юуг хэлэх вэ?
 Гарцаагүй байдал гэдэг нь тухайн нөхцөл байдалд аюул заналыг өөр арга
замаар зайлуулах боломжгүйн улмаас хийсэн үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ.
2. Хохирогч нар учирсан хохирлоо хэнээс нэхэмжлэх вэ?

Монгол улсын хуулийн цагдаагийн албаны тухай шинэчилсэн
найруулгын 97.4-т зааснаар цагдаагийн албан хаагч эд хөрөнгийн
хариуцлагаас чөлөөлөгдөнө. Тухайлбал:
97.4.1.албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэсний улмаас учирсан
хохирол;
97.4.2.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, онцгой нөхцөл байдлын
улмаас учирсан хохирол гэх хуулийн заалтууд хэрэгжинэ.
Мөн үүссэн хохирлыг:
97.2.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн
эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан
үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг
болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр цагдаагийн
албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд
заасан хариуцлага хүлээлгэнэ гэх зүйл заалтаар барагдуулна.
Кэйс 3
Иргэн Саран нь “Ц” гэгчид 300 доллар сарын хугацаатай зээлүүлсэн боловч “Ц” нь
сарын дараа ажлаасаа гаран сураггүй алга болжээ. Гэтэл 3 сарын дараа Саран нь “Чингис
Хаан” буудал дээр “Ц”-тэй тааралдсан ба тэрээр 1 цагийн дараа Герман нисч байгаа бөгөөд
тэнд очиж ажиллаж амьдрах болсноо хэлжээ. Яг одоо мөнгийг нь эргүүлэн өгч чадахгүй
ажил хийгээд сарын дараа төлье гэжээ. Саран “Ц”-д итгээгүй тул онгоцны билетийг булаан
авч уржээ.
Асуулт
1. Өөртөө туслах үйлдэл гэж юуг хэлдэг вэ?
 Монгол Улсын Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Эрх бүхий
байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгуй байсан болон цаг
алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгуй болох
буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх
зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэн авах, устгах буюу
эвдэх зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий
этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор
тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдэл"-ийг өөртөө туслах
үйлдэл хэмээн заасан байдаг.
2. Саран өөртөө туслах үйлдэл хийсэн үү?
 Үгүй.
3. Саран билетийг уралгүй өөр арга хэрэглэж болох байсан уу?
 Тийм. Энэ хуулийн 12.1-д заасан үйлдлийг хийсэн этгээд эд юмсыг
битүүмжлэх буюу үүрэг бүхий этгээдийг албадан саатуулахаар эрх бүхий
байгууллагад нэн даруй мэдэгдэх ёстой байсан.
4. Иргэн “Ц”-ийн Үндсэн хуульд заагдсан өмчлөх эрх зөрчигдсөн үү?

5. Дээрхи тохиолдолд Саран нь 20 сая төгрөг зээлсэн байсан гэвэл асуудал өөрчлөгдөх
үү?
Download