Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар НАС БОЛОН ИДЭВХТЭЙ, ИДЭВХГҮЙ УДИРДЛАГЫН ХЭВ МАЯГ ЖЕЙМС Н.ШУБЕРТ АЛЬФРЕДИЙН ИХ СУРГУУЛЬ Хурлын нэг жилийн хугацаанд тэдний зөвлөхүүдийн талаарх хэлэлцүүлгийн хугацаанд нас болон идэвхтэй, идэвхгүй удирдлагын хэв маягийн хоорондох харилцааг 24 мэргэжлүүдийн онцлогийг тооцох замаар шууд шинжилгээний аргаар шинжилсэн. Хэл ярианы оролцооны цаг хугацаанд суурилсан хэмжээ болгон хэмжсэн үйл ажиллагаа нь тавь орчим насанд хамгийн өндөр бөгөөд нас ахихын хэрээр нэмэгдэх хандлагатай. Мөн цаашлаад удирдагчдын нийгмийн идэвх жар, дал орчим насанд буурах хандлагатай. Наснаас хамааралтай улс төрийн дадлага туршлага тухайн этгээдийн үйл ажилагаанд шууд нөлөөлдөг. Туршлага муутай удирдагчид идэвх багатай, наснаас хамаардаггүй байгаа нь харагдсан. Жар болон дал орчим насны туршлагатай удирдагчид бүх үйл ажиллагаанд хамгийн бага идэвхтэй байгаа нь харагдсан. Эдгээр дүгнэлтүүдийг тодорхой бүлэг, баг, зөвлөлд улс төрийн бүтэц, олон нийтийн онцлог зэрэг хүчин зүйлийн үндсэн дээр тооцсон. Ерөнхийлөгч Рейгэний удирдлагын үе дэхь Иран-Контра-ийн хүнд хэцүү цаг нөхцөлд харилцан уялдаатай удирдлага, манлайлалын 2 асуудал гарч ирсэн. Нэгдүгээрт, идэвхигүй удирдлагыг хязгаарлах, хязгаарлалт тавих, ба хоёрдугаарт, удирдлага манлайлагчийн үүрэг гүйцэтгэхэд ахимаг настай байх нь нөлөөлөх эсэх тухай асуудал байв. Рейгэний өөрийн удирдлагын байдалд идэвхигүй хандсан, түүний тэрхүү идэвхигүй сул удирдлагын хэв маяг нь түүний өөрийн зөвлөхүүд болон харъяатуудын үйл ажиллагаанд хяналт тавьж амжилттай удирдан ажиллаж чадаагүй байдлын шалтгаан байсан зэргээр зарим талаар тайлбарладаг. Энэ асуудал нь анх 1984 оны Рейгэн-Мондэл нарын 70 гарсан настай эрийг биеийн байдлын хувьд авч үзсэн ч гэсэн ерөнхийлөгчийн удирдлагын хариуцлагат үүргийг бүрэн гүйцэтгэж чадах эсэх тухай мэтгэлцээнээс улбаалан хэвлэл мэдээллийн сувгуудаар хөндөгдөж эхлэсэн. Барбер /1977/ "ерөнхийлөгчийн зан чанар, шинж байдал" -ын хэмжигдэхүүнүүд - идэвхитэй/идэвхигүй, эерэг/сөрөг зэрэг улс төр дэхь манлайлагч тэргүүлэгчийн туршлагын үндсэн чанаруудын талаар тайлбарласан. Рейгэний байдалтай холбоотойгоор гарч ирсэн сонирхолтой асуулт нь хувь хүний зан чанартай холбоотой хандлагаас үл хамааран удирдлагын идэвхитэй/идэвхигүй байх магадлал нь ерөнхийлөгчийн үүрэгт албыг хашихад нас 1 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар өндөр байхаас шалтгаалаад идэвхигүй байх шалтгаан болж болох тухай асуулт юм. НАСЖИЛТ БА МАНЛАЙЛАЛЫН ХЭВ МАЯГ Энэхүү судалгаанд чухал хүнд өвчний талаар болон хөгшрөлтийн физиологийн нөлөөний талаар дурдахгүй бөгөөд, үүнээс гадна 65 нас хүрвэл идэвхтэй удирдагч нь идэвхгүй удирдагч болно гэж хэлэхгүй. Ямар ч эргэлзээгүй олон идэвхтэй ахмад удирдагчид байдаг. Харин илүү бодитой хэлэх санал гэвэл идэвхтэй удирдагч идэвх султай болж, мөн идэвхгүй удирдагч нь илүү идэвхгүй болох тухай юм. Нас болон манлайлалын жишээ хоёрын хоорондын харилцаа нь сонголтгүй ба удирдлагын гүйцэтгэлийн таамаглалд хувь хүний зан чанарын нөлөөний тухай “Barber”-ийн санаанд нэмэлт тайлбар өгнө. Идэвхтэй-Идэвхгүй Удирдлага Барбер ( 1977, 11) нь ажлын гүйцэтгэлд зарцуулах энергийнх нь хувьд удирдлагын идэвхтэй ба идэвхгүй хэмжээсийг тодорхойлсон байдаг. Хүн өөртөө хэр их эрч хүч зарцуулдаг вэ гэж тэрээр асуусан. Үйл ажиллагааны үзэл баримтлалыг хийсвэрээр тодорхойлж болохгүй боловч физологийн хувьд тодорхойлж болно. Удирдлагын зан байдлыг бүрдүүлдэг ажлуудыг гүйцэтгэж байгаа давтамжаар нь энергийн зарцуулалтыг гаргаж ирж болох юм. Ажлын гүйцэтгэлээрээ удирдагч бүр онцлог байж болох ч гэсэн хэр их хүчин чармайлт ажилдаа гаргаж байгаа нь үндсэн асуулт хэвээр үлдэнэ. Ямар ч удирдлагын хувьд, үйл ажиллагааны хэв маягийн хэмжүүр нь ажлын гүйцэтгэлд оруулах эрч хүчийг хамардаг. Идэвхитэй идэвхигүй эсрэг тэсрэг байдлын аль алинтай нь холбоотой байх ямар нэгэн үнэ цэнэтэй байдлын идэвхитэй-идэвхигүй манлайллын энэхүү тодорхойлолтонд урьдчилсан таамаглал байдаггүй. Энэхүү үүрэгтээ идэвхигүй манлайлагч нар нь “Идэвхитэй” манлайлагчаас илүү үр дүнгүй сул дорой байдаг эсэх нь тодорхой бус байдаг. Ямар нэгэн тусгай загварын тохируулж болох үнэ цэнийг системтэйгээр илүү өргөн хүрээтэй улс төрийн контекстийн шинж чанартай хамт төрөлжүүлж болно. Үнэндээ онцлог шинж болон үүрэг гүйцэтгэл дэх хэв загвар мөн үр ашигтай байдал болон үр дүнгийн үнэлгээний хоорондын нөлөөллийн ялгааг олж харах нь чухал юм. Учир нь эдгээр нь тус тусдаа бие даасан болон бие даагаагүй хувилбартай. Энэ бол илүү үр дүнтэй, ур чадвараар тэнцвэрждэг арай илүү настай холбоотой байх идэвхи багатай манлайлагч руу 2 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар чиглэдэг хандлага болох гарцаагүй үнэн мэт зүйл учир үр дүнтэй манайлал бол зарим хувь хүмүүст зориулагдсан байдаг. Нас Биологийн нас бол зөвхөн боловсруулаагүй заалт, удирдлаггүй арга хэмжээ биш. Алдааны нэг хэсэг нь цаг хугацаанд тулгуурласан байна. Энэ нь хөгшрөлтийн явц хувь хүний хувьд янз бүрээр тохиолддог ба тодорхой удирдлаганд барьж хянах хэрэгтэй. Биологийн нас бол биологийн хөгшрөлтийн үйл явцын үе шат нийгмийн амьдралын үе шатыг харуулсан үнэн зөв тэмдэгт хувьсагч юм. Үндсэн таамаглал: Ажлын гүйцэтгэл нь эрч хүч, насны онцлог ялангуяа бусдын анхаарал татах байдал, дуу хоолойны өнгө, харааны байдал, санах ой, сурах хурд, бие махбодын хөгжил стрессээс гарах болон дасан зохицох өвчин мэдрэх чадвараас шалтгаална. (Birren and Schaie 1985; Botwinick 1978; Fries and Crapo 1981) Ажиглахад (1979, 16-17) нас нэмэгдэхийн хэрээр эрч буурч өвчин мэдрэх чадвар нэмэгддэг”,”тухайн насны онцлог тус бүрийн шинж чанарыг авч үзэх нь ач холбогдолтой” 40 орчим нас нь насанд хүрсэн хүний өндөрлөг оргил нас гэж үздэг“ тэрнээс хойш эрч хүч буурдаг”.(р.300) Мэдээж биологийн хөгшрөлтийн нөлөөгөөр дунд насны сүүлд зан төлөв улам тэгширсэн байна. (Schubert 1983) Биологийн хөгшрөлтийн нэг үр нөлөө нь бие бялдрын үйл ажиллагааны хэрэгцээг хязгаарладаг. СУДАЛГААНЫ ЗАГВАР Судалгаа нь насжилттай холбоотой идэвхгүй удирдлагын хэв маягийн хэлбэрт анхаарах болно. Ашигласан мэдээллүүдийг насжилтын болон улс төрийн шийдвэр гаргадаг жижиг бүлгүүдээс бүрдсэн өргөн цар хүрээтэй судалгаанаас авсан. Энэхүү судалгаанд 24-н орон нутгийн нэг жилийн хугацаан дахь уулзалтуудыг багтаасан. Уулзалтын үеэр болон дүгнэлт хэлэлцүүлэхэд мөн мэтгэлцээний үеэр дуу хураагуур болон бичгийн хуулбарыг бэлтгэсэн байсан. 24-н орон нутгийн зөвлөлд АНУ-ын Дорнод, Дундад Өрнөд, Өмнөд гэсэн 3-н бүс нутгаас зурагласан 8-н хэв маягийг багтаасан. Энэхүү зөвлөл нь ихэвчлэн бага хүн амтай хөдөө орон нутгийг захирдаг ба 1980 оны хүн амын тооллогоор нийт 95-аас 70,000 хүртэлх хүн амтай, орон нутгийг хамруулсан1. Үйл ажиллагааны горим нь хүн ам ихээр суурьшсан газарт 3 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар нийслэлийн төрөлх зан байдлыг телевизээр дамжуулан хүргэх тэдний шат дамжлага болон хэлэлцүүлэг нь аяндаа нилээд энгийн, албан ёсны бус болж байсан. Аудио болон хэвлэмэл стенограммын материал нь зан үйлийн кодчилолын үндсэн суурь болж өгдөг. Энэ дундаа хамгийн чухал нь хэлэлцүүлгийн үед тухайн хүний ярих хугацааны туршид хийсэн бичлэг дээр хийсэн судалгаа жилийн туршид 24 уулзалт ярианы үеийн 40 мянга орчим кодчилол хийгдсэн байна. Энэхүү шинжилгээний мэдээлэл нь ажиглалтын нийт хугацааны туршид нэг хувь хүнтэй холбогдуулан хийсэн. Насны эрэмблэлийн мэдээллийг нь хувийн ярилцлагаар эсвэл (хувийн ярилцлага олдоогүй үед) хотын бичиг хэргийн ажилтны судалгаанаас цуглуулсан байдаг. 24 хотын дарга нарын насны эрэмблэл гучин наснаас далан нас хүртэл нийт 54 жил байна. Гурав нь дал гаран настай, гурав нь жар гарсан бөгөөд зургаа нь тавь гарсан жар дөхөж байгаа хүмүүс байж. Энд хавьгүй бага мэдээлэл байгаа боловч судалгаагаа эхлэхэд шаардлагатай эхлэх цэгийг өгч байгаа бөгөөд улс төрийн лидрүүдийн насны спектр буюу хүрээг жишин дүгнэлт хийх боломжтой болгож байгаа юм. Удирдах үйл ажиллагааны ерөнхий зарчим нь ажил гүйцэтгэлд ажилчиддаа урам зориг өгөх бөгөөд энэ нь бүлгийн хэлэлцүүлэгийн менежментэд амаар харилцааны үйл ажиллагаа өрнүүлэх байдлаар илэрдэг. Мэдээлэл тайланд гол үйл ажиллагааг тайлбарлаагүй, багтаагаагүй тохиолдолд оноо нь зөвхөн оролцооны байдлыг л тодорхойлно. Аман харилцааны үйл ажиллагааг хэлэлцүүлгийн хугацаанд сонгогдсон групын гишүүд нийт үндсэн хугацаанд багтаан “даалгавар гүйцэтгэлийн үзүүлэлт”-ээр хэмжигдэх бөгөөд Багийн ахлагчийн ярианд оролцох давтамжаар ангилагдана. Онооны үр дүнг дундчилж багийн ахлагч хэлэлцүүлэгт хэр олон удаа оролцсон зэргийг харгалзан тооцно. 20 секундад багтаж чадвал аман харилцааны үйл ажиллагаа өндөр түвшинд байна гэж тооцогдох бөгөөд 1 минутаас дээш хугацаа хэтэрвэл аман харилцааны үйл ажиллагаа доогуур, муу гэж тооцогдоно. Харилцааны үйл ажиллагааны үзүүлэлтээр хангадаг учир хариулт, тайлбарын үзүүлэлтийг авч үздэг. Группын хэмжээнд ямар хэмжээний үйл ажиллагаа явагдсан гэдгийг тайлбарлах аргагүй учир группын санал сэтгэгдэл эсвэл хэлэлцүүлгийн нийт хугацаа гэх мэт харьцангуй үйл ажиллагаа нь хамааралтай хувьсагчийн зохих үзүүлэлт болохгүй. Зарим дарга нар нэлээд урт тайлбар өгснөөс болж илүү бага идэвхи зүтгэл гаргасан мэт харагдах боловч ажилласан хугацааных нь урт нь гол хувьсагч болж судалгааны үр дүнд онцын нөлөө үзүүлэхгүй болох нь тогтоогдов. Судлаачид нь тухайн хувь хүмүүсийг хэлэлцүүлэг хурлын үеэр яриа хийж байх үед нь компьютер 4 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар дээрээ тэдний хувийн мэдээллийг оруулсан байдаг бөгөөд дараа нь кодчлолын сүүлийн шатанд аудио мэдээллийг сонсоод дээрх мэдээлэлтэй харьцуулан үздэг. Яриа хийсэн хугацааг тухайн аудио мэдээллийг ашиглан компьютероор гаргаж ирсэн. Хэдийгээр удирдлагын хурлыг зохион байгуулах нь менежерийн ажлын нэгэн хэсэг боловч шат шатны удирдлагын харилцаа, удирдлагын шийдвэр гаргахад энэ нь ажлын чухал хэсэг юм. Уулзалтын үеэр удирдлага дахь аман харилцаанаас бусад үүргийн хүрээнд удирдлагын бусад хэв маягийг хариуцдаг. Уулзалтын үеэрх удирдлагын ярилцлагаас үл хамааран удирдагчийн гүйцэтгэх бусад ажлын хэсэг дэх удирдах хэв маягийг хариуцна. Энэ нь системчилсэн сургалтыг бий болгодог туршилтын асуулт юм. Мэдээжийн маргаангүйгээр шийдвэрлэж болохоор асуудлыг хурал даргалагч шийдвэр гаргах процессийг сунжруулан 2 цагт шийдвэрлэх асуудлыг 4 цагт шийдвэрлүүлэх нь цаг хугацаа алдахаас гадна оролцогчдын хүчийг ихээр зарцуулахад хүргэнэ. Зураг 1. Нас болон Аман харилцаа Нас Зургын тэмдэглэл: R2 =.4179; F = 7.6, p < .003. Үндсэндээ тухайн хуралд идэвхтэй оролцож, бүх үйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай ба захиргааны удирдлагын зөвлөлийн дарга бүхий л үйл ажиллагаанд байнга анхаарал тавихаас гадна удирдагчийн ёс зүйг чанд 5 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар баримталж, олон нийтийн сэтгэл санааны байдлыг анхааралтай сонсож, ярьж, хүчээ зөв зарцуулах хэрэгтэй. Ярилцлага хийж байгаа удирдагч нь дунджаар 20 сек ярих нь тухайн ажлын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын сайн гэрээ хэлэлцээр хийх шалтгаан гэж үзнэ. ОЛОЛТ Ярианы үнэлгээнүүдээс үзэхэд харагдах эерэг байдал нь туйлын идэвхгүй нэг дарга багтсан байхад тэдгээр өгөгдлүүд энгийн бүртгэлд шилжүүлэгддэг. Одоогийн ойлголтоор диаграм нь хүмүүсийн хоорондын харилцааны үзүүлэлт болон ярианы үнэлгээнээс хамааралтай. Хоёр хэмжээтэй энгийн холбоо нь боловсруулагдаагүй нь .34 байсан бол боловсруулсан нь .27 байсан бөгөөд яриа багатай ахимаг даргыг загварчлан үзүүлсэн. Энэ нь харилцан хамаарлын муруйг харуулдаг. Өгөгдөлд өгөгдсөн үүрэгтэй олон салаа байх нь хоёр дахь аргаар нөлөөлдөг байна. Энэ нь шулуун бус дөрвөлжин диаграмаар үнэлгээг ашиглагддаг бөгөөд ярианы үйл хөдлөлд 42% -тай бодит үзүүлэлт гардаг. Эдгээр өгөгдлүүд нь энэхүү загварт маш тод харагддаг. Зураг 2. Насны бүлэг, Туршлагын түвшин, Ярианы завсарын хувь Туршлага хуримтлуулсан жил Дарга нарын нас Зургын тэмдэглэл: “50 нас, 0-8” ангилалд ганцхан тохиолдол байсан. Аман харилцаа нь эхэндээ дунд зэрэг байдаг бөгөөд 30-тай, 40 дөнгөж гарсан настай дарга нарын хувьд аман харилцаа ихэсдэг. Дарга нарын хувьд энэ байдал нь тэдний 40-өөс 50 нас хүртэл идэвхитэй, тогтвортой үргэлжилдэг бөгөөд 50 насны сүүлээр ихээхэн буурдаг. Хүн болгонд танил болоогүй залуухан дарга нарын хувьд тэдний аман харилцааг онолын түвшнээс таамаглахад хэцүү. Гэхдээ нас ахисан хүмүүстэй хамт ажиллах нь тэдний нийгмийн байр суурь, өөртөө 6 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар итгэлтэй байдал болон улс төрийн туршлагыг өсгөдөг гэж үзэх боломжтой. Эдгээр хүчин зүйлсийн ач холбогдол нь нас ахих тусам буурдаггүй гэдгийг 55 болон түүнээс дээш насныхны төлөв байдлаас харж болно. Судалгааны таамаглалыг дэмжихээсээ өмнө нас ахих тусам оролцох үйл ажиллагааны бууралтын өөр тайлбарыг авч үзэх шаардлагатай. Нэг боломж бол хуучин дарга нар илүү туршлагатай байсан төдийгүй хурлыг чадварлаг хийдэг байсан учир хэл ам гардаггүй байсан юм. Ахмад насандаа амьдралын эрч алдагдлыг нөхөх, эсвэл тодорхой хэмжээгээр ажлын гүйцэтгэл энергийг илүү үр ашигтай ашиглах замаар үр дүнтэй шийддэг. Хууль тогтоогчидын судалгаагаар “Fengler /1980/” хууль тогтоох үйл ажиллагаа нь нас буурч байгаагын үр дүнд амжилт (дамжуулсан үнэт цаасны хувь) нэмэгддэг гэдгийг олсон. Ийнхүү ахмад дарга нар ихэвчлэн бага ярьдаг ч гэсэн бүлгийн үйл явц дээр илүү нөлөө бүхий байж болох юм. Биологийн хөгшрөлт, "туршлага" үл харгалзан ямар ч анхан шатны даргын "идэвхтэй" буюу "идэвхгүй" суурь хандлагын нөлөөгөөр үйл 7 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар ажиллагаа нь буурч болно. Туршлага судлах энэ таамаглалыг, мэдээлэл (хувийн ярилцлагын үеэр олж авсан) хотын захирагч, эсвэл сонгогдсон гишүүн аль аль нь, зөвлөлийн өмнө үйлчилгээний жил бүрийн боловсруулсан эдгээр 24 дарга нарын наснаас хамааран туршлага нь маш сул байна. 19 хүний диаграммын тайлбараас харахад түвшин нь үүнээс хараат бус байсан /R = 03/, 60-аас дээш насны 7 дарга нарын 2 нь 3-аас доошгүй жилийн туршлагатай, 3 нь 5-аас 10 жил, 2 нь 10 ба 16-с дээш жилийн туршлагатай байсан бөгөөд туршлагажиж нас нэмэгдэх нь бүтээмжид ямар нэгэн өөрчлөлт гардаггүй байна. Гэсэн хэдий ч, үйл ажиллагааны хөгшрөлтийн нөлөөлийн тухай харилцан нөлөөлийн судалгаа аль болох сонирхолтой гарсан байна. Зураг 2 нь хоёр талын харилцан нөлөөлөлийг насны бүлэг болон туршлагын түвшингээр нь дундаж голч болгон хуваасан зургаар харуулж байна. Хэдийгээр хуучин дарга нар нь бусдыг бодвол нийтдээ идэвхгүй байсан ч, туршлагатай хуучин дарга нар л хамгийн идэвхитэй байна. Үүнээс гадна, залуу дарга нарын идэвхгүй байгаа нь дээр дурдсаны дагуу туршлагагүйтэй холбоотой. Туршлагатай залуу хотын дарга нь дунд насны хотын дарга нараас илүү идэвхтэй байсан ба удирдлагын хэв маяг, эрч хүчгүй байдлыг хамгаалах, эрч хүч шаарддаг нь илрэх зэрэг нь энэхүү хоёр багын туршлага байсан. Олон нөхцөлт регрессийн шинжилгээ нь нас болон зан үйлийн туршлага хороондын харилцаа холбооны нөлөөг үнэлэхийн тулд хэрэглэгдсэн юм. Хүснэгт 1т харуулсан үр дүнгүүд нь тэгшитгэл дэх харилцаа холбооны нөхцөл, таамаглаж байсан хэлбэлзэл 46%- иас 63% болтлоо сайжирсан ба бүх нөхцөлүүд нилээн ач холбогдолтой болохыг тус тус баталсан юм. Он цагийн насны олон гишүүнт үр нөлөө нь илүү хүчтэй, гэхдээ туршлага ба түүний болон насны хоорондын харилцаа холбоо нь таамаглалд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулжээ. Зөвхөн трушлагын хэсэгчилсэн үр нөлөө нь бага биш, илүү их туршлага бүхий үйл ажиллагааг зааж буйг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ нь идэвхгүй загварыг таамаглаж буй харилцаа холбооны нөхцөл болно. Таамаглалын коэффициентийн стандарт алдаануудыг хүлээн зөвшөөрдөг ба үлдэгдэл тайлбарууд нь хэвийн бус байдал байхгүй болохыг харуулсан. Байж болох нэг орших утга нь (Зураг 1- ийг харах) бол өөрийн удирдаж буй зөвлөлийн хэлэлцээрийн үеэр ховорхон дуугардаг өндөр туршлагатай хотын захирагч юм. 4,5 хүртэл хасагдсан түүний үйл ажиллагааны оноо бүхий регрессийг нь тайлбарласан хэлбэлзэл болон ач холбогдлын түвшинг давсан коэффициентүүдын хэмжээ ялимгүй буурсан үр нөлөөтэйгээр дахин явуулжээ. 8 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар Бусад гурван завсрын хувьсагчийн нөлөөг шинжилгээнд тусгасан. Улс төрийн “Партизан” бүтэц зохион байгуулалт нь бүлгүүдийн доторх таамаглал дээр суурилаж байсан, эдгээр бүлгүүдийн менежмент нам дундын өрсөлдөөнийг хянан зохицуулах дарга буюу захирагчдаар удирдуулдаг. (1) Партизан Бус болон нэг намын Зөвлөлүүд зэргээр ялгаатай дугаарлагдана (2) Нэг нам эвсэлийн зөвлөлүүдэд 80% болон түүнээс дээш гишүүд байна, мөн (3) Намын Цөөнхийн гишүүд орно. Бүлгийн хэмжээ нь удирдлагыг багтаагаад 5-8 хүний бүрэлдхүүнтэй байна. Учир нь бүлгийн хэмжээнээс хамааран идэвхи оролцоонд нөлөөлдөг. Гэсэн ч удирдлагуудаас илүү гишүүдээс хамааралтай байна. Сүүлд эрх барих энэхүү тогтолцоог нарийн төвөгтэй бөгөөд жижиг дунд хот тосгод болон хүн ам шигүү жижиг хотуудад өөр хоорондоо адилгүй үйлчилж байна гэж 1980 оны бүх нийтийн санал асуулгаар эцэслэн дүгнэсэн байна. Нас, туршлага болон бусад хувьсагчууд бүхий хэд хэдэн регрессийн шинжилгээний дүнг Хүснэгт 1-т тодорхой харуулсан байна. Энд байгаа мэдээллүүдийн аль нь ч тухайн даргыг үйл ажиллагааны идэвхи санаачлагыг тодорхойлоход бага боловч нэмэр болохгүй байна. Гэсэн хэдий ч Хүснэгт 1-ийн хамгийн сүүлийн нийлбэрээс харахад олон төрлийн нөхцлүүдийг хасвал намын харъяалалтай нь илүү идэвхи санаачлагатай байгааг ажиглаж болох бөгөөд улс төрийн бүтэцтэй илүү хамаатай болох нь их сонирхол татаж байна (г = .44). энэхүү орчны нөлөөлөл нь илүү бие даасан бүрэн бүтэн загвар болж байгаа нь тухайн албан тушаалтны орчны нөлөөлөлт үйл ажиллагааны үндсэн хамаарлыг харуулж байна. Зураг 2-оос үзэхэд харилцааны илэрхийлэл яагаад чухал байдгийг харуулж байна. Үүнд туршлагагүй залуу (mean = 3.83, s = 6) болон настай (mean = 3.8, s = .43, n = 4) дарга нар нь адилхан идэвхигүй байсан бөгөөд илүү туршлагатай дарга нар нас ахих тусам илүү идэвхигүй болдог нь ажиглагдаж байна. Туршлагагүй байдал нь наснаас улбаалж идэвхи багатай байхтай холбоотой. Нас ахисан мэргэжилтнүүдийн дунд, тэд яагаад туршлагатай хэрнээ идэвхи багатай байдаг вэ? Бүх төрлийн ангилалууд дунд, мэргэжлийн 2 төрлийн ялгаа нь дунджаар 13,7-оос 4 жилийн туршлага байсан. Туршлагатай мэргэжилтнүүдийн дунд, настай идэвхгүй хэв маягийн мэргэжилтнүүд идэвхитэй залуу мэргэжилтнүүдээс хэрхэн ялгардаг вэ? Туршлагын дундаж жилүүд нь залуугаас хөгшин хүртэл 12-оос 14,7 жилүүдийг хамруулна. Харин бусад төрлүүдэд нийтлэг шинж байдаггүй. Энэхүү ангилалуудыг юу ялгадаг вэ гэвэл хөгшрөлтийн аравтууд дунд насныхны бүлгийн 56,9 насныханыг хөгшин насныхны 67 настнуудтай харьцуулсан. Хариулт нь туршлагын шинж чанар болон хөгшин насныхны бүлгийн хөгшрөлтийн шинж чанарт оршиж байна. Туршлага зан чанарт нөлөөлдгийн шалтгаан нь туршлага нь удирдах стратегид уян хатан үзүүлэлт гаргадаг. 9 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар Туршлагатай удирдагчид нас зан чанарт нөлөөлдгийн шалтгаан бол нас нь удирдагч нарт нээлттэй байгаа стратегийн сонголтод нөлөөлдөг. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1977 оны ерөнхийлөгчийн, 1965 оны хуулийн заалтын аль алинд удирдагчийн идэвхтэй-идэвхгүй, эерэг-сөрөг хэв шинжийг тодорхойлсон “Barber”-ийн олон удаагийн баримтуудаар удирдагчийн чухал чадамжийг тодорхойлсон хьюристик чанарыг үзүүлсэн байдаг. Одоогийн асуудал гэвэл эерэг-сөрөг хэмжээс болон хугацааны хоорондох ойролцоо онолын холбоос байхгүйгээс идэвхтэй-идэвхгүй хэмжээс нь хязгаарлагддаг байна. Идэвхтэй-идэвхгүй ялгааны хьюристик чаналыг үл харгалзан онолын тодорхой асуултууд урган гарах нь тодорхой байсан. Үүрэг ролийн үр дүнтэй гүйцэтгэл, бодлого шийдвэрийг амжилттай гаргах, удирдагчийн зоригтой эсвэл сул дорой үнэлэмж зэргийг идэвхтэй-идэвхгүй хэмжээгээр тодорхойлох нь төөрөгдөлд хүргэх хандлагатай байдаг. Аливаа үйл ажиллагаа нь агуулгын хувьд бие даасан хэдий ч хамааралтай хувьсагч болох түүний онолын өргөн агуулга нь эцсийн дүндээ үр дүнгийн хувьсагчийн нөлөөлөлөөр тодорхойлогддог байна. Ерөнхийлөгч Рэйгений идэвхгүй удирдлагын хэв маяг нь Амермкийн нэгдсэн улсын засаглалын загвар мэтээр өнгөлөн далдалсан тухай захиргааны Иран-Контрагийн бодлогын талаарх мэдээлэл цацагдахын өмнөхөн үндэсний томоохон бизнесийн сэтгүүлд том нийтлэлүүд хэвлэгдсэн. Энэ үед бага эрч хүчтэй удирдагчийн хэв маяг деталчлал, даалгавараа биелүүлэх арга замаас зайлсхийдэг болох нь илэрсэн. Жижиг бүлгийн хурал дахь аман оролцоо болон тохиолдлын шинж чанартай анхаарал нь ерөнхийлөгчийн үүрэг ролийн хэрэгжилт дэх нааштай идэвх гэж ойлгогдож байсан. Рэйгений жишээ үр дүнтэй асуулт болон үр дүнгээс гарах манлайлалын идэвхтэй хэмжээсийг тодорхой тусгаарлаж ялгаж байсан бөгөөд үр дүн болон хэв маягын хоорондох онолын холбоосын судалгааг тодорхой харуулсан. Энэ нь ерөнхийлөгчийн манлайлал дахь үйл ажиллагаа нь чухал улс төрийн утгатай байх нь тодорхой байж болох боловч хорооны хэв маягтай шийдвэр гаргагч бүлгийг удирдахад удирдагчийн үйл ажиллагаа нь өргөн асуудлын тодорхой үр дүнгээс үл хамааран асуудал болсоор байна. Нүүр тулсан жижиг бүлгийн олон үе давхарга, засгийн газрын бүтэц, улс төр бүлгийн зөвшилцөлийн үйл явц дахь удирдагчийн оролцоог тогтоож байгаа нь улс төрийн шийдвэр гаргалтын ерөнхий ойлголтонд ихээхэн чухал ач холбогдолтой. Мэдээж хэрэг энэ нь уулзалтын менежмент дэх манлайлалын идэвх, гүйцэтгэх удирдлагын үүрэг 10 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар рольтой холбоотой. Хурал дээр маш идэвхтэй байдаг удирдагчид бүх ажил үүрэгтээ энэ хэв маягыг гаргадаг. Идэвхгүй удирдагчид хурал дээр идэвхгүй байсаар байдаг нь асуудалтай байдаг бөгөөд цаашид судлах шаардлагатайг харуулж байна. Энэхүү шинжилгээ судалгааны нэг чухал хязгаарлалт нь тухайн хэрэглэгдэж буй мэдээлэл маш урт хугацаанд цугларч бий болдогт оршино. Тухайн судалгаа нь хувь хүний амьдралын туршид сунжирч үргэлжилдэг. Хамгийн оновчтой мэдээлэл бол ямар нэгэн элит удирдагчийн ажил амьдралыг судалсан судалгаа байж болно (шүүгч, ерөнхийлөгч, засаг дарга гэх мэт). 55 наснаас эхлээд 10-20 жилийн туршид хашсан албан тушаалын хугацаа. Ингэснээр үйл ажиллагааны үзүүлэлтийг насан дээр бус когорт үзүүлэлт дээр суурилж гаргана. Когорт тайлбар буюу үзүүлэлт нь насны когортоос ажилдаа зориулах хүчин чармайлтын хэмжээний үзүүлэлтээрээ тэс ондоо болохыг харуулна. 1930-аад оноос 1940 оны үеийн удирдагчдын үйл ажиллагааны идэвхи зүтгэл нь бага гэхээсээ илүү байгааг дээрх судалгааг хийснээр харж болно. Мэдээж хэрэг энэ тэргүүн зэргийн үзүүлэлт болж чадахгүй нь ойлгомжтой. Ямар нэгэн удирдагчийн үйл ажиллагааны идэвхийн загварыг гаргахын тулд когорт нөлөөллөөс гадна нийгмийн болон насжилтын биологийн үзүүлэлтийг хамт авч үзэх хэрэгтэй юм. ДҮГНЭЛТ Hermann (1986,185)-ны сүүлийн үеийн улс төрийн талаар бичсэн, хэлсэн болон түүний ном зохиолуудыг нягталж үзэхэд “Улс төрийн манлайлалын бүхий л зүйл болон хувь хүний зан төрх огт хөндөгдөөгүй хэвээр байна”, гэжээ. Тэрээр цаашлаад улс төрийн манлайлалын он цагийн судалгаа нь сөрөг дүр төрхийг бий болгох замаар цогц асуудлыг онцгойлох боломжийг нээж, идэвхитэй, идэвхигүй хэмжээсийн магадлалыг онцгойлсон боловч түүний энэхүү асуудал бол нэгэн том оньсын багахан хэсэг л болоод байна. Хэдийгээр идэвхитэй болон идэвхигүй хэмжээсийн талаар нийрийвчлал гарган зан байдлыг тодорхойлсон явдал суурь ойлголтыг бий болгох хандлага мөн боловч манлайлалын талын асуудлын хүрээг улам бүр өргөжүүлэн судлах шаардлагатайг нотолсон гэж үзэж болно. Мэргэжлийн ур чадвартай болон ур чадваргүй хүмүүсийн аль алиных нь үүрэг ролийг үнэлэхэд идэвхийн хэмжээстэй ихээхэн хамааралтай байдаг ба ахимаг насны удирдагчид үүнд илүү өртөмтгий байдаг. Ахмад сенатч хурлийн үеэрээ зүйрмэглэх болон улс орны удирдлагуудтай хийх уулзалт болон олон улсын удирдагчтай хийх үеэр ерөнхийлөгчийн нүд анилдахыг сэтгүүлчид бидний 11 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар анхаарлын төвд авчирдаг. Анхааралд өртөх, шөнө дунд хүртэл их хэмжээний материал боловсруулах чадвар, нүүр туулсан орчинд хоолойны гүйцэтгэл, телевизийн олон цагийн мэтгэлцээн, энэ бүгд биологийн насжилтын нөлөөг харуулдаг. Бид өмнөхөөсөө илүү биологийн насжилтын нөлөөг мэддэг болсон. Тиймээс бид учир шалтгаантай удирдагчийн үйл ажиллагааг хэмжиж хөгжүүлэх ёстой. Асуудал шийдвэрлэх ур чадвартай хамааралтай физиологийн нас болон хугацааг нарийн загварчилж болох юм. Үнэн хэрэгтээ бид ахимаг насны удирдагч манлайлалын (зардал болон үр ашигтай байдал) олон шинж чанарыг бодиттой тодорхойлж хөгжүүлэх хэрэгтэй. Удирдлагын хэв маягт идэвхтэй - идэвхгүй байдлын хэмжигдэхүүнд насны нөлөөг 24 даргын зан төлөвт шууд шинжилгээ хийх замаар судласан. Судалгааны үр дүнд нас шууд байдлаар болон бусад улс төрийн хүчин зүйлстэй харилцан нөлөөлөх замаар удирдлага, зохион байгуулалтад нөлөөлж байгаа нь харагдсан. Удирдлагын үүрэгт хамаарах өдөр тутамын хэрэгцээ шаардлагаас шалтгаалж нас, хөгшрөлтийн байдал тухайн этгээдийн удирдлагын үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Цөөн хүн амтай суурин газруудад богино хугацаанд алба хашиж байгаа дарга нарт насны нөлөөлөл сул байдаг бол засаг дарга, ерөнхийлөгч зэрэг өргөн цар хүрээг хамарсан удирдагчдад энэ нөлөөлөл илүү хүчтэй байдаг. Мэдээж эдгээр дүгнэлтийг хийхэд тодорхой хязгаарлалтууд тавигдана. Жишээ нь хамрах нөхцөл байдал цөөн тоотой байх, мэдээлэл олон давхаргыг хамрах, мөн идэвхтэй - идэвхгүй хэв маягийн илүү өргөн цар хүрээтэй хэмжилтийг хийхийг шаарддаг гэх мэт. Эдгээр хязгаарлалтууд тавигдах боловч энэхүү дүгнэлт онолын ойлголтонд нөлөөлнө. Урт хугацааны судалгааны үр дүнд судалгааны материалыг хэвлэн нийтлэх нь зүйтэй. ТЭМДЭГЛЭЛ Үндэсний их сургуулийн тэтгэлэгээр дэмжигдсэн энэхүү судалгаа нь насжилтанд суурилсан судалгаа юм. (IR01AG03779-01Al). Зохиолч Thomas Wiegele болон Samuel Hines нар нь үндсэн судлаачид юм. Энэхүү төслийг 1986 онд Schubert, Wiegele болон Hines нар тодорхойлсон. 1987 онд хэвлэлийн бага хурал дээр оролцогчдоороо энэхүү судалгааны ажлын гол санаанууд болоод тайлбаруудыг танилцуулж үзүүлсэн юм. Энэхүү судалгаа нь биологи, улс төртэй холбогдолтой юм. Уг судалгааны ажлыг Варшавийн их сургуулийн эрдэмтэн Jerzy Wiatr зохион байгуулсан бөгөөд үүнийг хүмүүс тааламжтайгаар хүлээн авч байсан. Эдгээр зөвлөлүүдийг сонгоход гаргаж байсан ганц системчлэлийн дутагдал нь насны бүтцийн хувьд (55 наснаас дээш эсвэл 44 наснаас доош дундаж нас) залуу ч, өндөр настай хүмүүс бүхий бүс нутаг бүрт зөвлөлийг багтааж байсан явдал юм. 12 Америкийн Улс төрийн шинжлэх ухааны тойм Хэвлэл 82, № 3, 1988 оны 9 сар Үр дүн нь 8 өндөр насны, 6 залуу насны ба 10 "холимог" насныхан байв. Иргэдийн нийгмийн, эдийн засгийн ба хүн ам зүйн шинж чанар, хүйс, нас, зөвлөлийн гишүүдийн мэргэжлийн шинж чанар, өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд нэг зөвлөл ба иргэд нь харьцуулсан илүү өргөн бүс нутгийн хүн амаас том ялгаагүй болохыг илрүүлсэн юм (Шуберт, Виегэл ба Хайнес, 1986 ). Жеймс Н.Шуберт нь Альфредийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн дэд профессор, Нью-Иорк, Альфред 14802. АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖУУД Barber, James D. 1965. The Lawmakers: Recruit- ment and Adaptation to Legislative Life. New Haven: Yale University Press. Barber, James D. 1977. The Presidential Character: Predicting Performance in the White House. 2d ed. Englewood Oiffs, NJ: Prentice-Hall. Birren, James E., and K. Warner Schaie. 1985. Handbook of the Psychology of Aging. 2d ed. New York: Van Nostrand Reinhold. Botwinick, Jack. 1978. Aging and Behavior. A Comprehensive Integration of Research Findings. 2d ed. New York: Springer. Comfort, Alex. 1979. The Biology of Senescence. 3d ed. New York: Elsevier. Fengler, Alfred P. 1980. Legislative Productivity of Elderly Legislators. Polity 8:327-33. Fries, James F., and Lawrence M. Crapo. 1981. Vitality and Aging. San Francisco: Freeman. Hermann, Margaret G. 1986. Ingredients of Leader· ship. In Political Psychology, ed. author. San Francisco: JosseyBass. Schubert, Glendon.1983. Aging, Conservatism, and Judicial Behavior. Micropolitics 3:135-79. Schubert, James N., Thomas C. Wiegele, and Samuel M. Hines, Jr. 1986. Age, Age Structure, and Political Decision Making: A Final Report to the National Institute on Aging. DeKalb: North- ern Illinois University. Schubert, James N., Thomas C. Wiegele, and Samuel M. Hines, Jr. 1987. Age and Political Behavior in Collective Decision Making. International Political Science Review 8:131-46. 13