Uploaded by Mergen Battur

Lecture 9 11determinants and theories of fertility

advertisement
Төрөлтийн шилжилт ба эдийн засаг:
төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс,
төрөлтийн онолууд
“Хүн амын эдийн засаг” хичээл
Лекц №9-11
Багш: Б.Мөнхжаргал /PhD/
МУИС, ШУС, ААТ-ийн ахлах багш
Агуулга
1. Оршил: төрөлтийн өөрчлөлт ба ялгаатай байдал
2. Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь:
Бонгарцын загвар
3. Төрөлтийн ялгаатай түвшин ба өөрчлөлтийг тайлбарлах
нь:
• Биологийн онолууд
• Нийгмийн онолууд
• Эдийн засгийн онолууд
• Нийгэм-эдийн засгийн онолууд
1. Оршил: төрөлтийн шилжилт ба
ялгаатай байдал
(fertility transition and differentials)
Оршил:
• Дэлхий даяар:
• Төрөлтийн түвшин буурах үзэгдэл явагдаж байна
• Төрөлтийн түвшин бүс, улс орон, нийгмийн бүлгүүдийн дунд ялгаатай
байна.
• Төрөлтийн түвшний өөрчлөлт болон ялгаатай байдлыг хэрхэн
тайлбарлах вэ?
• Улс орнуудын төрөлтийн түвшин цаг хугацааны туршид яагаад
өөрчлөгдөж байна?
• Дэлхийн бүс нутгууд, хүн амын янз бүрийн бүлгүүдийн дунд төрөлтийн
түвшин яагаад өөр өөр байна вэ?
• Төрөлтийн түвшингийн цаашдын хандлага ямар байх вэ?
Яагаад энэ сэдвийг судлах хэрэгтэй вэ?
• Төрөлтийн ялгаатай байдал (fertility differential), төрөлтийн
шилжилт (fertility transition)-д олон янзын хүчин зүйлс нөлөөлдөг
• Ямар хүчин зүйлс ямар хэмжээгээр нөлөөлж байгаа, тэдгээрийн
нөлөөнд тодорхой зүй тогтол байгаа эсэхийг тодорхойлох нь
бодлого, төлөвлөлтийн чухал ач холбогдолтой.
• Ж: төрөлтөө бууруулах, эсхүл нэмэгдүүлэх сонирхолтой улс орнууд
төрөлтөд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг судалснаар, тэдгээрээр
дамжуулан төрөлтийг удирдах арга хэмжээ явуулж болно.
Дэлхийн хүн амын төрөлтийн түвшин, хандлага
6
pl C Bh
e's a u
D mb tan
em od
. i
M Re a
al p
Pa div
ki es
s
Ba tan
ng
la
de
In In sh
do di
ne a
sia
Ira
Is n
Ky Jo rea
rg rda l
y
M zst n
a a
M lay n
on si
M go a
ya li
n a
Ph Nmar
ili ep
Ta ppin al
j e
Tu ikis s
rk Tu tan
m rk
Uz enis ey
be ta
Vi kis n
et tan
N
am
Ar
Az m
er eni
ba a
i
Chjan
Ho
ng
C in
K G ypr a
on e us
g, or
Ch gia
in
Ka
Re Ma za Jap a
pu ca kh an
bl o, sta
ic C n
of hin
Si Ko a
n re
Sr gap a
i L or
Th an e
ai k a
la
nd
.P
eo
35000
8
30000
7
25000
20000
4
15000
3
10000
2
5000
1
0
0
GNI PPP per capita (US$)
TFR
Source: World Population Data Sheet of the Population Reference Bureau, 2005
Note: Data are not available for Afghanistan and Democratic People’s Republic of Korea
TFR
La
o
GNI PPP per capita (US$)
Төрөлтийн ялгаатай байдал: Төрөлт ба орлого
Figure 2: TFR and GNI PPP per capita (US$)
6
5
ha
ni
s
B
pl C h tan
e 's a u
D mb tan
em od
. i
M Re a
a p
Pa ld iv
ki es
sta
n
Ba
ng
la
de
In In sh
do di
ne a
sia
Ira
Is n
Ky Jo rea
rg rd l
y a
M zsta n
a
M lay n
o n sia
M go
y a li
nm a
Ph N ar
ili ep
Ta p pin al
jik es
Tu
is
rk Tu tan
m rk
Uz en is ey
b e ta
Vi kis n
et tan
N
am
Ar
Az m
er eni
D
ba a
em
ij
.R
Ch an
i
e
Ho p o Cy p n a
f K ru
ng
K G o re s
on e a
g, or
Ch g ia
in
K
a
Re Ma aza Jap
pu ca k h an
bl o, sta
ic C n
of h in
Si Ko a
ng re
Sr apo a
i L re
Th an
ai k a
la
nd
.P
eo
Af
g
120
100
80
60
4
40
3
2
20
1
0
0
Percent Urban
TFR
Source: World Population Data Sheet of the Population Reference Bureau, 2005
TFR
La
o
Percent
Төрөлтийн ялгаатай байдал: Төрөлт ба хотжилт
Figure 3: TFR and Percent Urban
8
7
6
5
ha
ni
pl C Bh stan
e's a u
D mb tan
em od
M . Re ia
a p
Pa ld iv
ki es
s
Ba tan
ng
la
de
In In sh
do di
ne a
sia
Ira
I n
Ky Josrea
rg rd l
y a
M zst n
a
M lay an
o n si
M go a
y a li
n a
Ph Nma
ili ep r
Ta p pi al
j n
Tu ik is es
rk Tu tan
m r
Uz en i k ey
b sta
Vi ekis n
et tan
N
am
Ar
Az m
er en
D
ba ia
em
i
.R
Chjan
e
Ho p o Cy in a
f K pr
ng
u
K G o re s
on e a
g, or
Ch g ia
i
K
Re M az Ja na
pu ac ak h pan
bl ao, st
ic C an
of h i
Si Ko na
n re
Sr g ap a
i o
Th Lan re
ai k a
la
nd
.P
eo
Af
g
120.0
100.0
80.0
60.0
4
40.0
3
2
20.0
1
0
Adult literacy for fem ale population
Source: Human Development Report 2005
TFR
TFR
La
o
Percent
Төрөлтийн ялгаатай байдал: Төрөлт ба боловсрол
Figure 4: TFR and Adult literacy for female population
8
7
6
5
ha
ni
pl C Bh stan
e's a u
D mb tan
em od
M . Re ia
a p
Pa ld iv
ki es
s
Ba tan
ng
la
de
In In sh
do di
ne a
sia
Ira
I n
Ky Josrea
rg rd l
y a
M zst n
M alay an
o
M ng osia
y a li
n a
Ph Nmar
ili ep
Ta p pi al
j n
Tu ik is es
rk Tu tan
m r
Uz en i k ey
b e sta
Vi kis n
et tan
N
am
Ar
Az m
er eni
D
ba a
em
i
.R
Chjan
e
i
Ho p o Cy n a
f K pru
ng
K G o re s
on e a
g, or
Ch g ia
in
Ka
Re M z Ja a
pu aca ak h pan
bl o, st
ic C an
of h i
Si Ko na
n re
Sr g ap a
i or
Th Lan e
ai k a
la
nd
.P
eo
Af
g
Percent
100
8
90
7
80
70
60
5
50
4
40
3
30
20
2
10
1
0
0
Population em ployed in agriculture
Source: Human Development Report 2005
TFR
TFR
La
o
Төрөлтийн ялгаатай байдал: Төрөлт ба хөгжил
Figure 5: TFR and Population employed in agriculture
6
pl C Bh
e's a u
D mb tan
em o
d
M . Re ia
a p
Pa ld iv
k i es
s
Ba tan
ng
la
de
In In sh
do di
ne a
si
Ira a
I n
K Josrea
yr r l
g da
M yzst n
M alayan
o s
M n go ia
ya li
n a
Ph N ma
il e r
Ta ipp pal
j in
Tu ikis es
rk Tu tan
m rk
U enis ey
zb ta
V ek s n
ie ta
tN n
am
A
A rm
ze en
D
rb ia
em
ai
.R
Ch jan
ep C in
H
of yp a
on
K ru
g
K G o re s
on e a
g , org
Ch ia
K
i
Re M az Japn a
p u ac akh an
b l ao , st
ic C an
o f hi
Si Ko n a
n r
Sr gap ea
i o
Th Lan re
ai ka
la
nd
.P
eo
Percent
60
6
50
5
40
4
30
3
20
2
10
1
0
0
15-19
TFR
Source: United Nations Statistical Division, 2000
Note: Data is not available for Afghanistan
TFR
La
o
Төрөлтийн ялгаатай байдал: Төрөлт ба гэрлэлт
Figure 6: TFR and percentage of women ever married
ha
ni
.P
sta
eo
B
ple C hu n
's am tan
De b o
m. d i
a
M Rep
ald
Pa ive
kis s
tan
Ba
ng
lad
es
In In d h
do ia
ne
sia
Ira
Isr n
Ky Jo eal
rg rd a
y n
M zsta
ala n
M ys
o i
M ng o a
y a lia
nm
Ph N ar
ili ep
p
Ta pin al
jik es
is
Tu
rk Tu tan
m rk
Uz en is ey
b e tan
Vi kis t
et an
Na
m
Ar
Az me
er nia
ba
De
ij
m.
Ch an
Re
i
p o Cy n a
Ho
f K pru
ng
o s
Ko G rea
n g eor
, C gi
h a
Ka J i na
Re Ma zak apa
pu ca hs n
bli o, tan
c o Ch
f in
Si Kor a
ng ea
Sr apo
i L re
Th ank
ail a
an
d
Af
g
IMR
200
8
180
7
120
100
4
80
3
60
40
2
20
1
0
0
IMR
TFR
Source: World Population Data Sheet of the Population Reference Bureau, 2005
TFR
La
o
Төрөлтийн ялгаатай байдал: Төрөлт ба нялхсын
эндэгдэл
Figure 8: TFR and IMR
160
140
6
5
2. Төрөлтөд нөлөөлөгч хүчин
зүйлс: Бонгарцын загвар
Төрөлтөд нөлөөлөх хүчин зүйлс
• Хүн амын төрөлтийг биологийн болон нийгмийн 2 тусдаа
шинжлэх ухаан судалж ирсэн.
• Нийгмийн талаас: гэр бүлийн төрөлтөө хянах, зохицуулах хэв
маяг; хүүхдийн эдийн засгийн ач холбогдол болон соёлын хүчин
зүйлийн нөлөөгөөр хосууд хүүхдийн тоог төлөвлөх, сонгох зэргийг
судалдаг.
• 1950-аад оноос төрөлтийн түвшин нь биологи, нийгэм, эдийн
засаг, улс төр, хууль ёс, сэтгэл зүйн гэх мэт хүчин зүйлсээс цогц
байдлаар хамаардаг гэж үзэх болсон (Францын хүн ам зүйч Louis
Henry, Америкийн социологич Kinsley Davis, Judith Blake)
Төрөлтөд нөлөөлөх хүчин зүйлс
• Төрөлтийн түвшин цаг хугацааны туршид өөрчлөгдөх, эсвэл улс
орон/нийгмийн бүлгүүдийн хувьд өөр (өндөр эсвэл бага
түвшинтэй) байгааг тайлбарлахын тулд нөлөөлөгч хүчин зүйлсийг
2 үндсэн бүлэгт хуваан судалж болно:
• Биологийн хүчин зүйлс (нас, хүүхэдтэй болох физиологийн чадавхи,
биеийн эрүүл мэнд/өвчлөл, анхдагч ба хоёрдогч үргүйдэл, цэвэршилт
эхлэх нас, гэрлэлтийн үргэлжлэх хугацаа, сексийн давтамж, хүүхдээ
хөхөөр хооллох хугацаа, .....)
• Нийгмийн хүчин зүйлс (эдийн засгийн, соёлын……. хүчин зүйлс)
Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс
Нийгэм, эдийн засаг, соёлын
ба бодлогын хүчин зүйлс
(шууд бусаар нөлөөлөгч)
•
•
•
•
•
•
•
•
Ажил эрхлэлт
Орлого
Боловсрол
Шашин шүтлэг
Амьдарч буй байршил
Мэдээлэл авах байдал
Хоол хүнсний боломж, чанар
Эрүүл мэндийн үйлчилгээ
авах боломж
• Хууль, тогтоомж, бодлого
......... гэх мэт
•
•
•
•
•
•
•
•
Завсрын хүчин зүйлс
(шууд нөлөөлөгч)
Гэрлэлтийн түвшин
Жирэмслэлтээс
сэргийлэх аргын хэрэглээ
Үр хөндөлт
Төрсний дараах түр
үргүйдэл (Хөхөөр
хооллолтын хугацаа)
Сексийн харилцаанд ордог
давтамж
Үргүйдэл
Ургийн эндэгдэл/зулбалт
Хүүхэд төрүүлэх
физиологийн чадавхийн
үргэлжлэх хугацаа
Төрөлтийн
түвшин
Төрөлтөд шууд нөлөөлөгч хүчин зүйлс
Бонгарц (1982): дараах 4 хүчин зүйл Төрөлтийн түвшингийн
өөрчлөлтийн 96 хувийг тайлбарладаг болохыг 59 орны тоо
мэдээлэлд үндэслэн судалж гаргасан.
•
•
•
•
Гэрлэлтийн түвшин
ЖСАХ-ийн хэрэглээний түвшин ба үр нөлөө
Үр хөндөлтийн түвшин
Төрсний дараах түр үргүйдлийн хугацаа
=> (proximate or intermediate determinants of fertility)
• Ө.х, төрөлт нь дээрх 4 хүчин зүйлийн өөрчлөлтөөс өндөр мэдрэмжтэй
байдаг.
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
Үндсэн ойлголтууд:
• Гэрлэлтийн түвшин: тогтмол бэлгийн харилцаанд ордог байдлыг хэмжих зорилготой
(албан ёсоор гэрлэлтээ батлуулсан болон хамтран амьдрагч хосуудын тоо
мэдээллийг ашиглан тооцно)
• ЖСАХ-ийн хэрэглээний түвшин: хуанлийн аргаар жирэмслэхээс сэргийлэх гэх мэт
уламжлалт аргуудаас эхлээд орчин үеийн жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг
хэрэглэж байгаа хосуудын тоогоор тооцно.
• Үр хөндөлтийн түвшин: ураг тээлтийг хугацаа дуусахаас өмнө зогсоосон
тохиолдлын тоогоор тооцогдоно.
• Төрсний дараах түр үргүйдэл: Хүүхдээ хөхөөр дагнан хооллохтой холбоотойгоор түр
хугацаагаар жирэмслэх боломжгүй байгаа хугацаагаар хэмжинэ
Дээрх мэдээллүүдийг ихэвчлэн сэдэвчилсэн түүвэр судалгаанаас авна. Олон улсад
ижил асуулт, аргачлалаар тогтмол хугацааны давтамжтай явуулдаг Нөхөн үржихүйн
эрүүл мэндийн судалгаа, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, Хүүхэд-хөгжил
судалгаа гэх мэт судалгаануудаар тоо гарна
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
Үндсэн ойлголтууд:
• Аливаа хүн амын төрөлт байж болох “max” хэмжээ буюу “онолын” хэмжээ (TF)-ээс доогуур
байвал уг зөрүүнд нь:
•
•
•
•
Гэрлэлтийн байдал (гэрлэхгүй байх, гэрлэлт богино үргэлжлэх)
ЖСАХ хэрэглэх түвшин
Үр хөндөлт хийлгэх түвшин
Төрсний дараа хүүхдээ хөхөөр удаан хооллох байдал зэрэг нөлөөлнө.
• Total fecundity rate (TF) =>Байгалийн буюу онолын төрөлт (ямар ч хязгаарлалт хийгдээгүй
үеийн төрөлт)
• Total natural marital fertility rate (TN) => бүх эмэгтэйчүүд гэрлэсэн, үр хөндөлт болон ЖСАХ
хэрэглэдэггүй үеийн төрөлт (энэ үед төрөлтөд зөвхөн түр үргүйдэл буюу натурал хязгаарлалт
нөлөөтэй байж болно)
• Total marital fertility rate (TM) => Гэрлэсэн 1 эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн
нийт хүүхдийн дундаж тоо. Бүх эмэгтэйчүүд гэрлэсэн үеийн төрөлтийн түвшин (Гэрлэхгүй
байх үзэгдлийн төрөлтөд үзүүлэх нөлөөг арилгасан үе. Энэ үед төрөлтөд түр үргүйдэл, ЖСАХ,
үр хөндөлтийн нөлөө байж болно)
• Total fertility rate (TFR) => бодит буюу ажиглагдсан төрөлтийн түвшин. 1 эмэгтэйн
амьдралынхаа хугацаанд төрүүлсэн нийт хүүхдийн дундаж тоо (ТНК). Дээрх 4 хүчин зүйлийн
нөлөө орсон төрөлтийн түвшин.
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
Завсрын хүчин зүйлсийн төрөлтийг
бууруулсан нөлөө ба төрөлтийн
хэмжүүрүүд
TF
TN
TM
TFR
Төрсний дараах түр
үргүйдлийн нөлөө
ЖСАХ, үр хөндөлтийн
хэрэглээний нөлөө
Гэрлэлт(гэрлэхгүй байх
үзэгдэл)-ийн нөлөө
TFR, TM, TN гэсэн төрөлтийн
түвшнүүд улс орон, хүн амын
бүлгүүдийн хувьд өөр байдаг
бол TF гэсэн төрөлтийн
түвшин ямар ч үед тогтмол
байна.
TF ~ 13-17, дунджаар 15.3
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
• Төрөлтөд нөлөөлөх завсрын хүчин зүйлсийн нөлөөг Бонгарцын загварт индексээр
хэмжинэ. Индексүүд 0-1 хооронд утга авна. Тухайн хүчин зүйл төрөлтийг бууруулсан
нөлөө байхгүй бол харгалзах индекс “1” утга авна, тухайн хүчин зүйлээс болж төрөлт
огт байхгүй бол индекс “0” утга авна.
• 𝑐𝑚 = гэрлэлтийн нөлөөний индекс (~гэрлэлтээс хамаарсан төрөлтийн түвшин)
хэрэв бүх эмэгтэйчүүд нөхөн үржихүйн насны бүх хугацаандаа “married” байвал 1 утга, нэг ч хүн
гэрлээгүй бол 0 утга авна
• 𝑐𝑐 = ЖСАХ-ийн нөлөөний индекс (~ ЖСАХ-ийн хэрэглээнээс хамаарсан төрөлтийн түвшин)
хэрэв нэг ч эмэгтэй ЖСАХ хэрэглэдэггүй бол 1 утга, бүх гэрлэсэн эмэгтэйчүүд 100% үр
дүнтэй ЖСАХ хэрэглэдэг бол 0 утга авна)
• 𝑐𝑎 =үр хөндөлтийн нөлөөний индекс (~ үр хөндөлтөөс хамаарсан төрөлтийн түвшин)
хэрэв нэг ч эмэгтэй үр хөндүүлээгүй бол 1 утга, бүх жирэмслэлт үр хөндөлтөөр төгсвөл 0 утга
• 𝑐𝑖 =түр үргүйдлийн нөлөөний индекс (~түр үргүйдлээс хамаарсан төрөлтийн түвшин)
Хэрэв түр үргүйдэл огт байдаггүй/хөхөөр хооллох практик огт байхгүй бол 1 утга, түр
үргүйдлийн үргэлжлэх хугацаа хязгааргүй бол 0 утга авна
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
Гэрлэлтийн нөлөөний индекс:
𝑇𝐹𝑅
• 𝐶𝑚 =
=
𝑇𝑀
• 𝑎 насны бүлэг
𝑓(𝑎)
; (1)
𝑓(𝑎)/𝑚(𝑎)
=>
𝑇𝐹𝑅 = 𝐶𝑚 ∗ 𝑇𝑀
(2)
• 𝑓 𝑎 - насны бүлэг тус бүрээр тооцсон төрөлтийн коэффицент (а насны
эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдийн тоог а насны эмэгтэйчүүдийн жилийн дундаж тоонд харьцуулж *1000)
• 𝑚 𝑎 - тухайн насны эмэгтэйчүүдийн дундах гэрлэсэн/хамтран амьдардаг
эмэгтэйчүүдийн хувь
• 𝑓(𝑎)/𝑚(𝑎) –гэрлэсэн эмэгтэйчүүдийн насны бүлгээрх төрөлтийн коэффициент
• Зарим эмэгтэйчүүд гэрлэхгүй байх үзэгдлийн нөлөөгөөр TFR<TM
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
• 𝑐𝑚 =
𝑇𝐹𝑅
𝑇𝑀
=
𝑓(𝑎)
; =>
𝑓(𝑎)/𝑚(𝑎)
𝑇𝐹𝑅 = 𝐶𝑚 ∗ 𝑇𝑀
Шри-Ланк, 1975
𝑓(𝑎)
𝑚(𝑎)
𝑔 𝑎 = 𝑓(𝑎)/𝑚(𝑎)
15-19
35.9
0.065
(293.5)
20-24
148.7
0.380
931.3
25-29
192.1
0.650
295.5
30-34
170.0
0.822
206.8
35-39
117.2
0.856
136.9
40-44
36.2
0.814
44.5
45-49
5.6
0.817
6.9
Бүгд
TFR=3.528
Насны бүлэг (a)
Эх сурвалж: (Bongaarts.J 1982)
TM=6.877
𝑔 15 − 19 = 0.75 ∗ 𝑔(20 − 24)
15-19 насны эмэгтэйчүүдийн
гэрлэсэн/хамтран амьдардаг
мэдээлэл дутуу хамралттай,
чанаргүй байдаг тул тусгай
засварлалт хийж болно.
𝒄𝒎 =
𝑻𝑭𝑹
𝑻𝑴
=
𝟑.𝟓𝟐𝟖
𝟔.𝟖𝟕𝟕
= 𝟎. 𝟓𝟏𝟑
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
ЖСАХ-ийн нөлөөний индекс:
𝐶𝑐 =
𝑇𝑀
𝑇𝑁
= 1 − 1.08 ∗ u ∗ e;
(3) (ЖСАХ-ээр зогсоогдоогүй төрөлтийг хэмжих)
(2)-т (3)-ыг орлуулбал 𝑇𝐹𝑅 = 𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝑇𝑁
(4) дэх
(4) => (uncorrected)
зогсоогдсон төрөлтөд ЖСАХ-ийн хэрэглээ болон үр хөндөлтөөр зогсоогдсон төрөлтийг тооцох ёстой.
төрөлтийн түвшин нь үр хөндөлтөөр зогсоогдсон төрөлтийг тооцоогүй үеийн төрөлт
=> (uncorrected)
• 𝑢- ЖСАХ хэрэглэж байгаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн хувь
• 𝑒- ЖСАХ-ийн үр нөлөөний дундаж коэффициент (жирэмслэхээс найдвартай сэргийлсэн түвшин)
• 1.08 үргүйдлийг засварлах фактор (ЖСАХ хэрэглэгчид дунд үргүйдэлтэй хүмүүс байдаг ба түүвэр
судалгаануудаас гаргасан үргүйдлийн насны бүлгээрх тархалтын мэдээллээс тооцогдсон.
Үргүйдлийн үзүүлэлт хөгжиж буй орнуудад бага зэрэг өндөр байдаг ч хөгжингүй орнуудад мэс
заслын аргаар үргүй болох тохиолдол мөн их байдаг. => үргүйдлийн түвшин улс орнуудын хооронд
маш бага зөрүүтэй байдаг тул факторыг тогтмолоор авдаг)
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
ЖСАХ-ийн нөлөөний индекс:
𝐶𝑐 =
𝑇𝑀
𝑇𝑁
Дундаж 𝑒 =
= 1 − 1.08 ∗ u ∗ e;
𝑒𝑖 ∗𝑢𝑖
𝑢𝑖
=0.84
𝑪𝒄 = 𝟏 − 𝟏. 𝟎𝟖 ∗ 𝟎. 𝟑𝟐 ∗ 𝟎. 𝟖𝟒 = 𝟎. 𝟕𝟏𝟎
Шри-ланк, 1975
ЖСАХ-ийн үр нөлөөний коэффициент, 1978
ЖСАХ
Хөгжиж буй
орнуудад
(Филиппин)
Хөгжингүй
орнуудад
(АНУ)
Үрийн суваг боох мэс
засал
1.00
1.00
Ерөндөг
0.963
0.97
Эм
0.949
0.99
ЖСАХ (i)
U (i)
e(i)
Бэлгэвч
0.616
0.94
Эм
0.019
0.90
Тариа
n/a
N/a
Ерөндөг
0.048
0.95
Диафрагм хаалт
n/a
0.92
Мэс засал
0.099
1.00
Тосон/хөөсөн хаалт
n/a
0.91
Бусад
0.154
0.70
Хуанлийн арга
0.798
0.87
Нийт
0.32
бусад
n/a
0.93
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
Үр хөндөлтийн нөлөөний индекс:
𝐶𝑎 =
𝑇𝐹𝑅
𝑇𝐹𝑅+0.4∗ 1+𝑢 ∗𝑇𝐴
(5)
(4)-т үр хөндөлтөөр зогсоогдсон төрөлтийг тусган засварлавал:
𝑇𝐹𝑅 = 𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝑇𝑁
(6) => (corrected)
• 𝑇𝐴 –гэрлэсэн эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн нийлбэр коэффициент (1 эмэгтэйд ногдох
байдлаар) = нөхөн үржихүйн амьдралынхаа бүх хугацаанд хийлгэсэн үр хөндөлтийн тоо
• Эмпирикээр, үр хөндөлтөөр зогсоогдсон төрөлтийн түвшин эмэгтэйчүүдийн наснаас бараг
хамааралгүй байдаг, харин ЖСАХ хэрэглэх практикаас ихээхэн хамаардаг. ЖСАХ-гүй үед үр
хөндөлт нь хүсээгүй төрөлтийн 0.4 орчмыг хязгаарладаг бол дунд зэргийн үр нөлөөтэй ЖСАХ
хэрэглэж байсан үеийн үр хөндөлт нь хүсээгүй төрөлтийн 0.8 орчмыг хязгаарладаг. =>
• 0.4 ∗ 1 + 𝑢 ∗ 𝑇𝐴 => нийт үр хөндөлтөөр зогсоогдсон төрөлтийн хэмжээ
• Шри-Ланкийн хувьд үр хөндөлтийн мэдээлэл боломжгүй байсан тул 𝑪𝒂 = 𝟏. 𝟎 гэж үзье (үр
хөндөлт байхгүй).
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
Төрсний дараах түр үргүйдлийн нөлөөний индекс:
20
𝐶𝑖 =
(7);
𝑇𝑁 = 𝐶𝑖 ∗ 𝑇𝐹 (8). (6)-д орлуулбал, 𝑇𝐹𝑅 = 𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝐶𝑖 ∗ 𝑇𝐹 (9)
18.5+𝑖
• 𝑖 –гэрлэсэн эмэгтэйчүүдийн түр үргүйдэлтэй байсан дундаж хугацаа (сар). Хэрэв тус мэдээлэл бэлэн
байхгүй бол хүүхдээ хөхөөр хооллосон сарын мэдээлэл (В) ашиглан тооцож болно.
𝑖 = 1.753 exp(0.1396 ∗ 𝐵 − 0.001872 ∗ 𝐵2 )
• Төрөлт хоорондын интервал 4 үе шаттай:
• Түр үргүйдэл нь төрөлтийн дараагаас шууд эхлэн төрсний дараах анхны сарын тэмдэг ирэх хүртэл үргэлжилдэг. Хэрэв
хөхөөр хооллох практик байхгүй бол дунджаар 1.5 сар үргэлжилнэ, хөхөөр удаан хоолловол 2 жил орчим үргэлжлэх
боломжтой.
• Төрөлтийн дараа өндгөн эс дахин боловсорч эхэлснээс жирэмслэх хүртэлх хугацаа: дунджаар 7.5 сар
• Ураг амьгүй болох, зулбах хугацаа, дахин жирэмслэх хүртэлх хугацаа: дунджаар 2 сар
• Амьд төрөлтөөр төгссөн жирэмслэлтийн үргэлжлэх хугацаа: дунджаар 9 сар
Хөхөөр хооллох практик байдаггүй бол: төрөлт хоорондын хугацаа 1.5+7.5+2+9=20 сар
Хөхөөр хооллох практик байдаг бол: i+7.5+2+9=B+18.5 сар
• Шри-Ланкийн хувьд дундаж B=21 сар тул i=14.4 сар.
𝟐𝟎
𝑪𝒊 = 𝟏𝟖.𝟓+𝟏𝟒 = 𝟎. 𝟔𝟎𝟖
Бонгарцын загвар: төрөлтөд шууд нөлөөлөгч
хүчин зүйлсийн нөлөөг хэмжих нь
𝑇𝐹𝑅 = 𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝐶𝑖 ∗ 𝑇𝐹
= 𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝑇𝑁
= 𝐶𝑚 ∗ 𝑇𝑀
𝑇𝑀 = 𝑇𝐹𝑅/𝐶𝑚
= 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝐶𝑖 ∗ 𝑇𝐹
= 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝑇𝑁
𝑇𝑁 = 𝑇𝐹𝑅/(𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 )
= 𝑇𝑀/(𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 )
= 𝐶𝑖 ∗ 𝑇𝐹
𝑇𝐹 = 𝑇𝐹𝑅/(𝐶𝑚 ∗ 𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝐶𝑖 )
= 𝑇𝑀/(𝐶𝑐 ∗ 𝐶𝑎 ∗ 𝐶𝑖 )
= 𝑇𝑁/𝐶𝑖
Бонгарцын загвар:
Эмпирик үр дүн (Бонгарц, 1982): 59 улсын мэдээллээр тооцоход:
Хувьсагчид
Өндөр төрөлттэй орнууд (TFR>5)
Доогуур төрөлттэй орнууд (TFR<3)
𝐶𝑚
0.65-0.9
0.4-0.65
𝐶𝑐
0.8-1.0
0.22-0.45
𝐶𝑎
1.0-n.a
1.0-0.5
𝐶𝑖
0.5-0.7
0.9-1.0
TFR
5.0-7.2
1.5-3.0
TM
6.5-11.0
3.0-5.5
TN
7.0-11.0
13.0-15.0
TF
13.5-17.0
13.5-17.0
u
0-0.2
0.5-0.75
e
n/a
0.85-0.95
0.4-0.5
0.6-0.7
n/a
0-7.5
10-20
2-6
0.4*(1+u) нэгж үр хөндөлтөөр
зогсоогдсон төрөлт
TA
i
Бонгарцын загвар:
Ач холбогдол:
• Төрөлтийн ялгаатай байдлыг тайлбарлах харьцуулсан судалгаанд ашиглана.
- Улс орон, бүс нутаг, хүн амын ялгаатай бүлгүүд хоорондын төрөлтийн ялгаатай байдал
• Төрөлтөд нөлөөлөгч нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээнд ач
холбогдолтой.
- Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шууд төрөлттэй холбоход сул
хамаарал гардаг. Гэвч НЭЗ хүчин зүйл нь завсрын хүчин зүйлсээр дамжин
төрөлтөд нөлөө үзүүлдэг тул хамт судалснаар НЭЗ-ийн хүчин зүйлийн
төрөлтөд нөлөөлж буй causal effect, харилцан хамаарлыг зөв тодорхойлоход
тустай.
• Цаг хугацаа хооронд төрөлтийн түвшинд гарч буй өрчлөлтийг тайлбарлана
• Ирээдүйн төрөлтийн хэтийн тооцоог зөв төсөөлж, таамаглахад туслана.
Төрөлтийг тодорхойлогч завсрын хүчин
зүйлсээр төрөлтийн шилжилтийг тайлбарлах нь
• Индексүүдийг олон оны динамикаар тооцох боломжгүй тул ХАЗШийн өөр өөр үеүдийг төлөөлж чадах TFR буюу ТНК бүхий улсуудын
мэдээллийг ашиглан “хийсвэр” transition үүсгэж судлах
боломжтой.
• Бонгарц:ХАЗШ-ийн 4 үе шатыг төлөөлүүлэн дараах түвшин бүхий
ТНК-той улсуудын мэдээллийг шинжилж, төрөлтийн шилжилтийг
тайлбарласан. (31 орны дата)
I үе: TFR>6 орнууд
II үе: 4.5<TFR≤ 6.0
III үе: 3.0 <TFR ≤ 4.5
IV үе: TFR<3.0
Төрөлтийг тодорхойлогч завсрын хүчин
зүйлсээр төрөлтийн шилжилтийг тайлбарлах нь
Үзүүлэлтүүд
“Хийсвэр” төрөлтийн шилжилтийн үе шат
I
II
III
IV
ЖСАХ-ын хэрэглээний түвшин
0.10
0.35
0.40
0.69
ЖСАХ-ын үр нөлөөний коэффициент
0.85
0.85
0.86
0.94
0.0
0.0
0.38
0.46
Төрсний дараах түр үргүйдлийн хугацаа
12.9
7.6
8.5
3.0
Гэрлэлтийн индекс
0.78
0.627
0.551
0.550
ЖСАХ-ийн индекс
0.912
0.682
0.630
0.301
Үр хөндөлтийн индекс
1.000
1.000
0.961
0.887
Төрсний дараах түр үргүйдлийн индекс
0.649
0.780
0.763
0.930
TFR
7.03
5.03
3.88
2.06
TM
9.08
8.08
7.05
3.8
TN
9.93
11.93
11.67
14.23
7
11
4
9
Үр хөндөлтийн нийлбэр коэффициент
Судлагдсан улс орны тоо
Төрөлтийг тодорхойлогч завсрын хүчин
зүйлсээр төрөлтийн шилжилтийг тайлбарлах нь
Шинжилгээний үр дүнг унших жишээ:
- Бодит төрөлтийн түвшин онолын түвшнээс ямагт доогуур байсан.
- Гэрлэлтээс хамаарсан төрөлтийн түвшин I үетэй харьцуулахад IV үед
доогуур болсон байна.
- Төрөлтийн шилжилтийн I үед ЖСАХ-ийн хэрэглээний төрөлтөд сөргөөр
нөлөөлсөн нөлөө харьцангуй бага байсан ч IV үед эрс нэмэгдсэн. Үр
хөндөлтөөс болж төрөлт буурах байдал мөн IV үед нэмэгдсэн.
- Төрсний дараах түр үргүйдлийн төрөлтийг бууруулах нөлөө ХАЗШ-ийн
эхэн үед өндөр байсан ч IV үед эрс багассан
- ...........гэх мэтээр бүх үзүүлэлтүүдийг уншиж, тайлбарлах дасгал хийнэ
үү.
3. Төрөлтийн ялгаатай түвшин
ба өөрчлөлтийг тайлбарлах нь:
Төрөлтийн онолууд
Төрөлтийн талаарх онолууд
Улс орон, цаг хугацаа хоорондын төрөлтийн ялгаатай байдлыг
тайлбарладаг онолуудын ерөнхий чиглэл:
• Биологийн онолууд
• Нийгэм, соёлын онолууд
• Эдийн засгийн онолууд
• Нийгэм, эдийн засгийн онолууд
Зарим нь хангалттай баримт нотолгоогоор дутмаг, онолын түвшинд
шаардлага хангаж хөгжиж чадаагүй байна.
Төрөлтийн талаарх онолууд
Биологийн онолууд:
• Садлерийн нягтралын зарчим: (Sadler’s density principle)
• Английн улс төрч, эдийн засагч Садлер, 1830: төрөлт, хүн амын нягтрал урвуу
хамааралтай, том хотуудад төрөлтийн түвшин жижиг хотуудынхаас бага. Хэрэв,
тийм биш бол хүн амын нягтрал ихтэй хотуудад биологийн хүчин зүйл болох нас
баралтын түвшин өндөр байдаг тул төрөлт өндөр байдаг. Ө.х, нас баралтын
эрсдэлийг тооцсон өндөр төрөлт.
• Амьдралын хангамжийн зарчим: (Doubleday’s diet principle)
• Английн эдийн засагч, нийгмийн сэтгэл зүйч Doubleday, 1843: хүмүүсийн
амьдралын хангамж (хоол тэжээл) сайн бол төрөлт төдийчинээ бага. => хоол
тэжээлээс үүдэлтэй нас баралтын эрсдэлийг тооцсон төрөлтийн тухай.
=> Нотолгоо дутмаг онолын чиглэлүүд.
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм, соёлын онолууд:
• Social capillarity theory (A.Dumont, 1890):
• Хүн өөрийн нийгмийн байр сууриа үргэлж дээшлүүлэх хүсэлтэй байдаг ба үүнийг
гэр бүлийн хэмжээгээ хязгаарлах замаар биелүүлэх боломжтой.
• Физикийн хуулиар тайлбарласан. Лабораторийн, ижил өндөртэй, өргөн, нарийн
хуруу шилнүүдэд ус хийх, эсвэл устай саванд ижил өндөртэй өргөн, нарийн 2
гуурс хийхэд нарийн хуруу шил/гуурсны усны түвшин өндөрт, өргөн хуруу
шил/гуурсных доогуур түвшинд байна. Нарийн хуруу шил/гуурс=гэр бүлийн
хэмжээ, ус= нийгмийн байр суурийн түвшин
• Хөдөлгөөний хуулиар: ачаа их байх тусам хүн бага зайд яваад ядарна, хөнгөн
тусам хол зайд ядрахгүй явж чадна. => гэр бүлийн хэмжээ бага тусам хүн
өөрийгөө хөгжүүлж, дээшлүүлэх боломжтой
=> Тэгш эрх харьцангуй өндөр нийгэмд тайлбар нь хангалттай үйлчилдэг,
гэхдээ статистик нотолгоо дутмаг онолын чиглэл.
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм, соёлын онолууд:
• Тархалтын онол (Theory of diffusion): “нийгмийн өөрчлөлт нь хувь
хүмүүсээр дамжин тархдаг”
• Барууны орнуудад анх гарсан төрөлтийн бууралт нь ГБТ-ийн аргуудын
хэрэглээтэй холбоотой байсан. Төрөлтийг зохицуулах аргууд хувь хүмүүсээр
дамжин дэлхий даяар тархсанаар төрөлтийн бууралт явагдсан.
• Төрөлт буурах хандлага эхлээд төв суурины боловсрол, орлого өндөр
бүлгийнхний дунд явагдаж, яваандаа арай доогуур статустай хүмүүст, эцэст нь
хөдөөгийн хүн амд тархдаг=> хөдөөгийн/хөгжил доогуур газрын хүн ам
технологийг хугацааны хоцрогдолтой хүлээн авдаг тул хүн амын бүлгүүдийн
дунд төрөлт ялгаатай байдаг.
Төрөлтийн бууралт заавал хотод эхэлж явагдах албагүй,
Төрөлт яагаад буурсныг биш, яаж буурсныг тайлбарладаг,
Барууны орнуудын төрөлтийн бууралтыг тайлбарлаж чадаагүй зэргээр
шүүмжлэгддэг
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм, соёлын онолууд:
• Тархалтын онол орчин үеийн судалгаанд:
• Нийгмийн олон өөрчлөлт нь аливаа шинэ нээлтийн тархалтын үр
дүнд явагддаг (Brown 1981; Rogers 1995)
• Технологи, зан үйл, мэдээлэл, ЖСАХ...зэрэг нь хэл соёл, яс үндэс, хамтран
ажиллагчид, харилцаа холбооны хэрэгслүүд г.м-ээр дамжина.
• Ж: “Зохистой хүүхдийн тоо”-ны талаарх ойлголт бусад байршил/нийгмийн
бүлэг/хувь хүмүүс рүү тархах (тухайн нийгмийн бүлэг дунд эдийн засгийн
хөгжил гэх мэт Structural өөрчлөлт болоогүй байсан ч соёл/нээлтийн тархалт
нь төрөлт буурахад нөлөө үзүүлдэг)
• Гэхдээ тархалт бүх төрлийн хүн ам, нийгэмд жигд явагдах албагүй
(боловсрол өндөр, мэдээлэл авах боломж сайн/муу, өөрчлөлтийг
амархан хүлээж авдаг, үгүй гэх мэтээр ялгаатай)
=> Онол нь “сonceptualization” талаасаа сул талтай.
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм, соёлын онолууд:
• Өөрчлөлт ба хариу үйлдлийн онол (Theory of change and response), Kingsley David, 1963:
хөгжингүй орнуудын төрөлтийн бууралтыг тайлбарлах оролдлого.
• ХАЗШО-ын хариулж чадаагүй байсан “ямар нөхцөлд, хэрхэн нас баралтын бууралт нь
төрөлтийн бууралтыг дагуулах вэ?” асуултад European Fertility Project хүрээнд зарим талаар
хариулт өгсөн
• Тухайн үеийн Урьд үеэс илүү олон хүүхэд насанд хүртлээ амьдрах чадвартай болсон нь гэр бүлүүдэд
“нийгмийн оролцооны болон эдийн засгийн дарамт”-ыг нэмэгдүүлж, хүмүүс түүнийг шийдэхийн тулд
амьдралын хэв маягаа зохицуулан өөрчлөх хэрэг гарсан =>хүн ам зүйн өөрчлөлтөд хувь хүмүүс хариу
үйлдэл үзүүлсэн (улс орны бус, хувь хүний сонголтод өөрчлөлт орох) => Хүн ам зүйн өөрчлөлт ба хариу
үйлдлийн онол (Kingsley Davis,1963)
• Ө.х, Аж үйлдвэржсэн орнуудад төрөлт буураагүй байхад нас баралт түрүүлж буурснаар хүн амын өсөлт
эрчимжсэн. Хүн амын хэт өсөлтийн сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд тэдгээр орнууд “хариу
үйлдэл” үзүүлэн төрөлтөө бууруулсан гэжүздэг.
•
Хариу үйлдэл: Гэрлэлтийн насыг хойшлуулсан, ЖСАХ-ийн хэрэглээг нэвтрүүлсэн, үр хөндөлтийг зөвшөөрсөн, гадагш шилжих
хөдөлгөөнийг дэмжих...гэх мэт.
Олон онолын санааг нэгтгэн 1 онолд ашигласан (social capillarity theory, Бонгарцын хүчин зүйлс,...) тул
ХАЗШ-ийн онолын сайжруулсан хувилбар гэж зарим нь нэрлэдэг.
Гэхдээ, төрөлтийн бууралт нь нас баралтаас түрүүлж/зэрэг буурсан зарим кейсийг тайлбарлаж чадахгүй,
Ядуурал ихтэй, нийгмийн байр суурийг чухалчлах хандлага өргөн тархаагүй, эдийн засгийн хөгжлөөрөө
хүн амын өсөлтөө удирдах боломжгүй байгаа хөгжиж буй орнууд хариу үйлдэл үзүүлэх чадваргүй
зэргээр шүүмжлэгддэг.
Ойлголт: ХАЗШО-ыг дахин томъёолсон нь
Нийгэм, соёлын онолууд:
• Хүн ам зүйн өөрчлөлт ба хариу үйлдлийн онол:
• Хүн амын тооны дарамтаас болж хувь хүмүүсийн хийж буй хариу үйлдэл (төрөлтийн
шийдвэр) нь тэдний ашиглах боломжтой арга хэрэгслээс шалтгаална
• Эхлээд, илүү ихээр ажиллаж, нөөцөө нэмэгдүүлэхийг оролддог
• Хүрэлцэхээ болиход, гэр бүлийн зарим гишүүд шилжих хөдөлгөөнд оролцож эхэлдэг
• 2 дахь Generation том болоод ихэвчлэн “сайн сайхан байдал”-аа нэмэгдүүлэхийн тулд цөөн
хүүхдийг сонирхоно
• Гэхдээ, хүүхдийн нас баралтын түвшин буурсан ч төрөлтөө бууруулахгүй хүмүүс байж болно. Ө.х,
олон хүүхэд амьдралын сайн сайхан байдалд нь сөргөөр нөлөөлөхгүй байгаа хүмүүс хариу үйлдэл
үзүүлэхгүй байж болно
=> хувь хүмүүсийн өдөр тутмын амьдрал болон нийгэм дээр болж буй хүн
амын өөрчлөлтийн хооронд зайлшгүй уялдаа байдгийг харуулсан
45
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
• Өрхийн хувьд хүүхэд бол нэг төрлийн “бараа, бүтээгдэхүүн”.
• Төрөлтийн шийдвэр, гэр бүлийн хэмжээний талаарх
шийдвэрүүдэд эдийн засгийн хүчин зүйлс голлон нөлөөлдөг гэж
үздэг.
• рациональ сонголтын онолоор төрөлтийн ялгаатай байдал,
өөрчлөлтийг тайлбарладаг.
Гол төлөөллүүд:
• Liebenstein’s theory (1957)
• Becker’s theory (1960)
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Төрөлтийн микро эдийн засгийн онолууд: (Ерөнхий
байдлаар)
• Хувь хүн болон хосууд гэр бүлийн хүсэмжит хэмжээний талаараа
шийдвэр гаргахдаа хэрэглэгчийн сонголтын зарчим дээр
тулгуурладаг.
• Загварын гол хувьсагчид: Өрхийн хүсэмжит хүүхдийн тоо VS Бусад
төрлийн бараа/бүтээгдэхүүн (хүүхэд өсгөхтэй өрсөлдөхүйц хугацаа
болон мөнгө зарцуулагдах), тэдгээрийн үнэ, ханамж, өрхийн
төсөв/орлого
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Төрөлтийн микро эдийн засгийн онол: Хүүхдийн эрэлт (хүсч буй
хүүхдийн тоо) дараах хүчин зүйлсээс хамаарна:
𝐶𝑑 = 𝑓 𝑌, 𝑃𝑐, 𝑃𝑥, 𝑡𝑥 , 𝑥 = 1, . . . , 𝑛
Cd хүсч буй хүүхдийн тоо
Y өрхийн орлого /төсөв/
Pc хүүхдийн “цэвэр” үнэ (зардал)
Px хүүхдээс бусад төрлийн хэрэглээний үнэ (зардал)
tx хүүхэдтэй харьцуулсан бусад төрлийн хэрэглээнээс авах сэтгэл
ханамж (taste)
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
• Төрөлтийн микро эдийн засгийн онол:
𝐶𝑑 = 𝑓 𝑌, 𝑃𝑐, 𝑃𝑥, 𝑡𝑥 , 𝑥 = 1, . . . , 𝑛
¶Cd
>0
¶Y
𝜕𝐶𝑑
<0
𝜕𝑡𝑥
Бусад хүчин зүйл тогтмол үед:
• Өрхийн орлого өндөр бол хүсэмжит хүүхдийн тоо олон
• Хүүхдийн зардал өндөр бол хүсэмжит хүүхдийн тоо цөөн
• Хүүхдээс бусад хэрэглээний зардал өндөр бол хүсэмжит хүүхдийн тоо
өндөр
• Хүүхдээс бусад хэрэглээнээс авах сэтгэл ханамжийн түвшин өндөр бол
хүсэмжит хүүхдийн тоо цөөн
Төрөлтийн талаарх онолууд
Төрөлтийн микро эдийн засгийн онол:
Эмпирик ажлуудаар:
Хүүхдийн өртөг/зардал
буурвал:
төсвийн шулуун хэвтээ
тэнхлэгийн дагуу гадагш
шилжиж, сонголт 1-ээс 2цэгт шилжинэ => Хүүхдээс
гадна бусад барааны
хэрэглээний эрэлтийг
нэмэгдүүлэх нөлөөтэй
Төрөлтийн талаарх онолууд
Төрөлтийн микро эдийн засгийн онол:
Эмпирик ажлуудаар:
Хүүхдээс бусад барааны
өртөг буурвал:
төсвийн шулуун босоо
тэнхлэгийн дагуу гадагш
шилжиж, сонголт 1-ээс 3-цэгт
шилжинэ => Хүүхдээс бусад
барааны эрэлтийг нэмэгдүүлж,
хүүхдийн эрэлтийг бууруулах
нөлөөтэй
Төрөлтийн талаарх онолууд
Төрөлтийн микро эдийн засгийн онол:
Эмпирик ажлуудаар:
Өрхийн орлого нэмэгдвэл:
• төсвийн шулуун гадагш
шилжинэ. => Хүүхэд ба
бусад барааны эрэлт аль аль
нь нэмэгдэх боломжтой.
• Гэхдээ, практикт орлого
доогуур өрхүүдэд төрөлт
өндөр, орлого өндөр
өрхүүдэд төрөлт цөөн болсон
байсан.
• => Баян өрхүүдийн хувьд
хүүхэд нь “inferior” буюу
“дорд” бараа юу?
• => Liebenstein, Becker
нарын судалгаа, онолууд
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Liebenstein’s theory (1957):
• Хүүхэд - inferior буюу Орлого өсөхөд эрэлт нь буурдаг “дорд” бараа
биш байтал практикт орлого ба төрөлт ихэвчлэн урвуу хамааралтай
байгааг тайлбарлах зорилгоор анх төрөлтийг судалж эхэлсэн.
• Мөн төрөлт цаг хугацааны туршид буурч буйг тайлбарлахыг зорьсон.
• “Хүмүүс нэмэлт хүүхэд (3 дахь хүүхдээс эхлэн тооцсон)-тэй болох
эсэхээ шийдэхдээ тухайн нэмэлт хүүхдээс гарч болох ач холбогдол
(utility) ба өртөг (cost)-ыг харгалзан сонголт хийдэг” гэж үзсэн.
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Liebenstein’s theory (1957):
• Нэмэлт хүүхэдтэй болсноор хувь хүнд гарч болох ач холбогдлыг 3 төрөлд,
өртгийг 2 төрөлд ангилсан.
• Нэмэлт хүүхэдтэй болохын ач холбогдол/хэрэгцээ:
1.
2.
3.
“Хэрэглээний бараа”-гаа хангах буюу өөрсдийгөө нөхөх (utility as a “consumer good”)
“үйлдвэрлэлийн нэгж болгох” (utility as a “productive agent”) буюу хүүхэд өрхийн
хөдөлмөрийн нийлүүлэлт болж, өрхийн орлогод хувь нэмрээ оруулах
Нийгмийн болон бусад төрлийн хамгааллын эх сурвалж болгох (utility as a “source of
security”) буюу өтлөх болон бусад шаардлагатай үед асруулах, туслуулах
• Нэмэлт хүүхэдтэй болохын өртөг:
1.
2.
Шууд зардал-хүүхдийг бие даан амьдрах чадвартай болтол тэжээх, өсгөх зардал
Шууд бус зардал-нэмэлт хүүхэдтэй болсонтой холбоотой алдагдсан боломжууд. Ж: ээжүүд
хүүхэд харж гэртээ байснаар орлого олох, карьераа дээшлүүлэх боломжоо алдах, удаан
эдэлгээт бараа авах байсан мөнгөө хүүхдэд зарцуулах гэх мэт
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд: Liebenstein’s theory (1957):
Нэмэлт хүүхдэд
харгалзах ач
холбогдол/өртөг
“хамгааллын эх
сурвалж болгох”
хэрэгцээ
Шууд ба шууд
бус зардал
“Өөрсдийгөө
нөхөх” хэрэгцээ
Өрхийн орлого
нэмэгдэхэд,нэмэлт
хүүхэд төрүүлбэл:
- “өөрсдийгөө
нөхөх” хэрэгцээ
өөрчлөгдөхгүй ч
бусад 2 нь
буурдаг.
- Хүүхэдтэй болсны
өртөг нэмэгддэг.
“үйлдвэрлэлийн нэгж
болгох” хэрэгцээ
1.х.н орлого
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Liebenstein’s theory (1957): Гол дүгнэлт:
1. Эдийн засгийн хөгжлийн явцад өрхийн хэрэглээ, зардал өөрчлөгддөг
(динамик хувьсагчид)
2. 1х.н орлого өсөхөд эдийн засгийн үйл ажиллагаануудын бүтцэд өөрчлөлт
ордог. => хүүхдээс эцэг эх рүү чиглэсэн value буюу үнэ цэнэ буурдаг. (эцэг
эхчүүд орлого сайтай болох тул хүүхдээрээ хөдөлмөрийн орлогоор
туслуулах, хөгширсөн үедээ асруулах хэрэгцээ нь буурдаг)
3. 1 х.н орлого өсөхөд нэмэлт хүүхэд өсгөх өртөг нэмэгддэг (өндөр орлоготой
нийгэмд хүүхдийн зардал өндөр), мөн хүүхэд нэмж төрүүлбэл хүүхэд
өсгөхөөс бусад орлого олох, өөрийгөө хөгжүүлэх г.м хугацаа зарцуулах үйл
ажиллагаанд оролцох байсан боломжоо алдах тул алдагдсан боломжоор
хэмжигдэх өртөг нэмэгдэнэ.
Орлого нэмэгдэхэд/хөгжлийн түвшин дээшлэхэд төрөлт буурдаг. Орлого ба
Төрөлт урвуу хамааралтай байж болно гэж дүгнэсэн.
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
• Becкer’s economic theory of fertility:
• Чикагогийн их сургуулийн эдийн засагч Gary Becker; 1960 онд анх
хэвлэгдсэн; өрхийн түвшинд хийсэн төрөлтийн талаарх эдийн засгийн
шинжилгээний ажлаараа 1992 онд Нобелийн шагнал авсан.
- Хүмүүс бол рациональ, хамгийн их таашаал өгч чадах зүйлсээ
сонгодог.
- Хүүхэд бол эцэг, эхчүүдийн хувьд хугацаа, мөнгө зарцуулдаг 1
төрлийн “бараа/бүтээгдэхүүн”. => микро эдийн засгийн онолын
загвар (хэрэглэгчийн сонголтын онол)-аар өрхийн төрөлтийг
судалсан.
• “хүүхэд-дорд бараа биш” боловч өндөр орлоготой өрхүүд яагаад цөөн
хүүхэдтэй байдаг, эсвэл өрхийн орлого өсөхөд яагаад төрөлт багасдаг
вэ? Асуултад хариулах гол зорилготой байсан.
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Becкer’s economic theory of fertility:
• Өрх сонголт хийхдээ, хязгаарлагдмал орлогын хүрээнд хамгийн их ханамж өгөх
сонголтыг хийдэг.
Аssumption 1: Бараа худалдан авах чанарын шалгуурууд өрхийн хувьд өөрчлөгдөхгүй
(~хүүхэд л бол хамаагүй, адил ханамж өгнө)
Аssumption 2: төрөлт гэсэн барааны сонголтод өрхийн бусад төрлийн хэрэглээний
шийдвэр нөлөөлөхгүй (~хүүхэд бол орлуулах боломжгүй бараа)
𝑚𝑎𝑥 𝑈 = 𝑓(𝑛, 𝑒, 𝑠)
𝐼 = 𝑝𝑐 ∗ 𝑛 ∗ 𝑒 + 𝑝𝑠 ∗ 𝑠
𝑈 –хэрэглээнээс авах ханамж, 𝑛-хүүхдийн тоо, 𝑒- хүүхэд өсгөхийн дундаж
өртөг (алдагдсан боломжийн өртөг), 𝑠-өрхийн хүүхдээс бусад төрлийн
хэрэглээний хэмжүүр, 𝑝𝑐 -хүүхэд өсгөх зардлын үнийн индекс, 𝑝𝑠 -хүүхдээс
бусад хэрэглээний үнийн индекс, 𝐼 -өрхийн орлого.
Хүүхэдтэй байхын “алдагдсан боломжийн өртөг” (opportunity cost) гэдэг нь хосууд өөр
төрлийн бараа, үйлчилгээ авахад зарцуулах боломжтой байсан цаг хугацаа, мөнгийг
хүүхэд төрүүлж, өсгөхөд зарцуулсантай холбоотой ойлголт.
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
Becкer’s economic theory of fertility: “хүүхэд-дорд бараа биш” боловч өндөр
орлоготой өрхүүд яагаад цөөн хүүхэдтэй байдаг, эсвэл өрхийн орлого өсөхөд
яагаад төрөлт багасдаг вэ?
• Загвартаа хосуудын цаг зарцуулалт ба алдагдсан боломжийн өртөг-тэй холбоотой
хувьсагч оруулсан. => хүүхдийн тоо ба чанарын хоорондох trade-off-ийг тайлбарлах
боломж олгосон.
• Ө.х, хүүхэд өсгөхөд мөнгөн зардлаас гадна хугацаа орно. Ажилтай, боловсрол өндөртэй,
орлого өндөр гэх мэт эмэгтэйчүүдийн хувьд “хугацааны алдагдсан боломжийн өртөг” чухал
учраас цөөн тооны хүүхэд сонгодог.
• Мөн хүүхдийн чанар орлогоос эерэг хамааралтай бөгөөд орлого өндөр өрхүүд (эсвэл өрхийн
орлого нэмэгдэхэд) хүүхдийн чанарт илүү анхаарч, өндөр зардал гаргадаг.
Дүгнэвэл, орлого өндөр үед цөөн тооны хүүхдэд илүү их цаг, мөнгө зарцуулах (чанарт анхаарах)ыг эрхэмлэдэг.
• Орлогын ялгаатай түвшинтэй хүмүүсийн дунд төрөлтийг хязгаарлах аргуудын мэдлэг,
хэрэглээ ялгаатай байдаг. Ж: орлого өндөр хүмүүс мэдлэг мэдээллийг түрүүлж авна,
хэрэгслийг худалдан авах боломж өндөр гэх мэт.=> орлого өндөр хүмүүсийн төрөлт
бага.
• Хэрэв төрөлтийг хязгаарлах аргуудын мэдлэг, хэрэглээ нийгэмд өргөн тархсан бол (орлогоос
хамаарахгүйгээр, бүх өрхүүд хэрэглэх жигд боломжтой байвал) орлого ба төрөлтийн хооронд
эерэг хамаарал байж болно
Төрөлтийн талаарх онолууд
Эдийн засгийн онолууд:
• Becker-ийн онолыг шүүмжлэх нь:
• Төрөлт ба орлогын хоорондын урвуу хамаарлын талаарх
хариулт “puzzle”, эргэлзээтэй хэвээр үлдсэн.
• зөвхөн эдийн засгийн хүчин зүйлээр төрөлтийг тайлбарласан
• нэгэнт тодорхой болсон төрөлтөд нөлөөлдөг нийгмийн хүчин
зүйлсийг үл хэрэгссэн, загвартаа тусгаагүй
=> нийгэм-эдийн засгийн гэх мэт дараагийн онолууд
гарсан.
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм-Эдийн засгийн онолууд:
• Нео-классик эдийн засгийн онолчид
• Төрөлтийн шийдвэр, гэр бүлийн хэмжээний талаарх шийдвэрүүдэд
нийгмийн ба эдийн засгийн хүчин зүйлс хамтдаа нөлөөлдөг гэж үздэг.
• рациональ сонголтын хүчин зүйлсээр төрөлтийн ялгаатай байдал,
өөрчлөлтийг тайлбарладаг.
• эрэлт, нийлүүлэлтийн хүрээнд буюу олон талаас нь төрөлтийг
тодорхойлогч хүчин зүйлсийг авч үздэг.
Гол төлөөллүүд:
• Easterlin’s theory (1966)
• Caldwell’s theory (1982)
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм-Эдийн засгийн онолууд: 2 гол онолын ерөнхий санаа:
- хүмүүс юу хүсч байгаа, түүнийгээ авахын тулд яах ёстой талаар
рациональ сонголт хийдэг гэж үздэг. Нөхөн үржихүйн шийдвэрийн
тухайд:
• “төрөлт ба нас баралтын баланс”-ыг харгалздаг. Ө.х,
• Нас баралтын бууралт “экзоген хүчин зүйлс”-ээс хамааран буурсан
• Төрөлтийн бууралт “эндоген хүчин зүйлс”-ээр буюу рациональ тооцоонд
суурилсан хувь хүний нөхөн үржихүйн сонголтоос хамаарсан.
• Рациональ тооцоо: нас баралт буурсан байхад төрөлтөө өндөр хэвээр хадгалбал зардал,
үр ашиг нь юу байхыг харьцуулсан сонголт (Richard Easterlin’s theory)
• эдийн засгийн хөгжил доогуур, институц сул нийгэмд хүүхдээс эцэг эх
рүү “урсах” орлогын цэвэр урсгал өндөр тул гэр бүлүүд олон хүүхэдтэй
байх рациональ сонголт хийдэг, орлого өндөр нийгэмд эсрэгээр, гэр
бүлүүд цөөн хүүхэдтэй байх сонголт хийдэг (Caldwell’s theory)
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм-Эдийн засгийн онолууд:
Richard Easterlin’s theory (1966, 1978):
төрөлтөд нөлөөлөгч нийгмийн болон эдийн засгийн хүчин зүйлүүдийг
нэгтгэсэн байдлаар загварчлах анхны том оролдлого.
• Эцэг, эхийн хувьд төрөлтийн тооноос илүүтэй насанд хүртлээ амьд
байж чадсан хүүхдийн тоо чухал тул хамаарах хувьсагч (dependent)аар авсан (Becker-ийн онолд хамаарах хувьсагч=төрөлтийн тоо)
• Төрөлтийг эрэлт, нийлүүлэлт аль аль талаас нь судалсан.
• Бонгарц нарын судалсан хүчин зүйлсийг загвартаа оруулсан.
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм-Эдийн засгийн онолууд:
Richard Easterlin’s theory (1978): Төрөлт нь өрхийн хувьд 3 бүлэг хүчин зүйлсээр
тодорхойлогдоно:
1. хүүхдийн эрэлт (𝐶𝑑 ): хосуудын хүсч буй насанд хүртлээ амьд байж чадах хүүхдийн
тоо.
• Эрэлт нь нийгмийн ба хувь хүний нөхцөл байдал, эцэг эхийн ханамж, хүүхдэд хөрөнгө оруулах
боломж, хүүхэд өсгөсний эдийн засгийн ба эдийн засгийн бус өртөг, үр ашгаас зэргээс хамаарна
• Эдийн засгийн өртөг ба Үр ашгийн жишээ: боловсролд хамруулах зардал, хүүхэд хөдөлмөрлөж
өрхдөө орлого оруулах
• Эдийн засгийн бус өртөг ба үр ашгийн жишээ: хүүхэд асрах үед зарцуулагдсан цагууд, эцэг эх
байх бахархал...
2. хүүхдийн потенциал нийлүүлэлт (𝐶𝑛 ) : биологийн ойлголт; төрөлтийг ямар 1хүчин
зүйлээр хязгаарлаагүй үед хосуудад байх амьд хүүхдийн тоо (натурал төрөлт ба
хүүхдийн насанд хүртлээ амьдрах магадлалаар тодорхойлогдоно)
Өрхийн хувьд, төрөлтийг зохицуулах мотивац= 𝑪𝒏 - 𝑪𝒅
𝐶𝑛 < 𝐶𝑑 бол төрөлтийг хязгаарлах арга хэрэглэхгүй
𝐶𝑛 > 𝐶𝑑 бол төрөлтийг хязгаарлах арга хэрэглэнэ
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм-Эдийн засгийн онолууд:
Richard Easterlin’s theory (1978): Төрөлт нь дараах хүчин зүйлсээр
тодорхойлогдоно:
3. Төрөлтийг зохицуулах өртөг (regulation cost- 𝑅𝑐 ): завсрын хүчин зүйлс
(Ж: ЖСАХ, үр хөндөлт гэх мэт)-ийг олж авах, хэрэглэхэд гарах зардал.
• Физикал/субектив өртөг: зохицуулах аргуудыг хэрэглэх үеийн сэтгэл зүйн стресс,
таагүй байдал, нийгэм/шашны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа хандлага, ..
• Зах зээлийн/обектив өртөг: зохицуулах аргуудыг мэдэх, олж авах, хэрэглэхэд
гарах мөнгөн зардал
• Мотивацийн хэмжээ их, төрөлтийг зохицуулах өртөг бага байх тусам
төрөлтийг хязгаарлах магадлал өндөр
Төрөлтийн талаарх онолууд
Richard Easterlin’s theory төрөлтийн шилжилтийг тайлбарласан нь:
• Хосууд хүүхдийн эрэлт ба хүүхдийн нийлүүлэлт хоорондын тэнцвэр
/баланс/ийг хангахыг хүсдэг.
• Хэрэв нас баралт өндөр байдаг бол амьд үлдэх хүүхдийн тоо багасах ба
нийлүүлэлт нь эрэлттэйгээ ойролцоо тогтдог (ХАЗШ-ийн эхэн үеийн
тэнцвэр). Ийм үед төрөлтийг гаднаас зохицуулах шаардлагагүй.
• АҮ-жилтийн явцад хүүхдийн эндэгдэл буурч, хүүхдээ хөхөөр хооллох
хугацаа богиносч, хүүхдийн нийлүүлэлт нэмэгдэнэ. Хэрэв нийлүүлэлт нь
эрэлтээ давбал хүүхдийн “алдагдсан боломжийн өртөг” өсөх тул хосууд
төрөлтийг зохицуулах аргууд хэрэглэж эхэлнэ. (А цэг)
• Гэхдээ төрөлт зохицуулах нь хосуудын санхүүгийн боломж, зардлыг хүлээн зөвшөөрөх
байдал зэргээс хамаарна (төрөлт нийгмийн бүлгүүдийн дунд ялгаатай буурч болохыг
тайлбарлах боломж олгосон) => зохицуулах аргуудын өртөг буурч, нийтэд боломжтой болтол
нийлүүлэлт нь эрэлтээ давсан хэвээр хэсэг үргэлжилнэ (B цэг)
• Төрөлтийн зохицуулалт нийтэд түгээмэл болсноор B цэгээс С цэг (хүүхдийн эрэлт)т шилжинэ. => ХАЗШ-ийн сүүлийн тэнцвэр
Төрөлтийн талаарх онолууд
Richard Easterlin’s theory төрөлтийн шилжилтийг тайлбарлах нь:
Төрөлтийн талаарх онолууд
Нийгэм-Эдийн засгийн онолууд:
“Үе хоорондын эд баялгийн урсгалын онол”, Caldwell, 1982“-Theory of intergenerational wealth flow
• хөгжиж буй орнуудын хүн амын төрөлтийн хэв маягийг тайлбарлах зорилготой
• Хүүхдүүд нь эдийн засгийн шинж чанарын хувьд эцэг, эхдээ ач холбогдол өндөртэй байдаг тийм
нийгэмд төрөлтийн түвшин өндөр.
• Хүүхдүүд эцэг эхдээ эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх: залуу үеэсээ хөгшин үе рүүгээ чиглэсэн
эд баялгийн урсгал (мөнгө, бараа, үйлчилгээ) элбэг байх (Ж: хүүхдүүдээс эцэг, эх рүү)
• Уламжлалт нийгэмд хүүхдүүд эцэг, эхдээ дараах 6 ач холбогдолтой
1.
2.
3.
4.
5.
6.
Ам бүлийн хэмжээ их байх тусам өрхий тэргүүн илүү их нөөцийг эзэмшиж, үйлчилгээнд хамрагдах боломжтой
Хүүхдүүд өрх дотроо эсвэл тусдаа ажиллаж, бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн жижиг ажлуудад, тухайлбал, ус,
түлээ зөөх, дүүгээ харах, малаа тэжээх, зараалд гүйх зэрэг ажлуудад ч нэмэртэй
Ахимаг хүүхдүүд нь өрхийн аж ахуйдаа ажиллаж эцэг, эхдээ тусална
Ахимаг хүүхдүүд гэр бүлийн тэмдэглэлт үйл ажиллагаа, ёслол зэрэгт үзүүлэх тус нэмэр өндөр
Том болсон хүүхдүүд өндөр настай болсон эцэг, эх, хамаатнаа асардаг
Хүүхдүүд боловсрол, мэдлэгтэй болсны дараа эцэг эхдээ орлогоосоо нэмэрлэдэг
• Харин илүү хөгжингүй нийгэмд энэ урсгал эсрэгээр байдаг. Учир нь
• эцэг, эхчүүд хүүхдийн тооноос илүү чанарт анхаардаг тул цөөн хүүхэдтэй
• эцэг, эхчүүд хүүхдүүддээ зарсан хэмжээгээр тэднээс эргэн авах шаардлагагүй байдаг.
• Хүүхдүүд эрт тусдаа гардаг, амьдралын хэв маяг “индивидуалист”
Төрөлтийн талаарх онолууд
Бусад онолууд: Ихэнх нийгмийн шинжлэх ухааны судлаачид хүний үйл хөдлөлийг
рациональ эдийн засгийн онолоор бүрэн дүрслэх боломжгүй, хэт статик гэж үздэг.
=> Psychological approach: Хүүхэд төрүүлэх мотивац нь эдийн засгийн бус хүчин
зүйлээс хамаарна. Ж:“social norm” буюу хүүхдийн талаарх хүмүүсийн ойлголт,
хандлага, итгэл үнэмшил, эрхэмлэх байдал зэргээс хамаарна.
• “value of children” (Hoffman, 1973): хүүхдийн эдийн засгийн болон эдийн засгийн бус
үнэ цэнэ (хүүхдээс авах сэтгэл ханамж) хөгжлийн явцад өөрчлөгддөг, мөн нийгмийн
бүлгүүдийн дунд өөр байдаг.
• хөгжиж буй орнуудад/хөгжлийн эхэн үед хүүхэд = “Security of old age”, Хүүхэд = “Labor” ,
“хүүхэд=эцэг, эхийг нөхөх” хэрэгцээ өндөр байдаг бол хөгжингүй орнуудад/хөгжлийн сүүл үед
институци, нийгмийн хамгааллын бодлого, хотжилт зэргийн нөлөөгөөр value багасдаг.
• Төрөлтийн дараалал, “хүйс эрхэмлэх” хандлага (desire for son, son preference)
• Хүүг эрхэмлэх/хүсэх: нэр хүнд, уламжлал, өв залгамжлуулах (охид гэрлээд гэрээ орхидог, ...)
• Дор хаяж 1 хүүтэй болтлоо төрөлтийг үргэлжлүүлэх. Ж: Хинду ёс заншлаар эцгийн шарилыг хүү нь
чандарладаг уламжлал
• Хосуудын bargaining, “зохистой хүүхдийн тоо”-ны талаарх үзэл
Төрөлтийн талаарх онолууд
Бусад онолууд:
Social norm, Хосуудын preference
өөрчлөгдөхөд:
- төсвийн шулуун өөрөө
шилжихгүй ба ялгаагүйн
муруй хуучин төсвийн
шулуун дээрээ шилжилт
хийнэ.
- Ж: Хэрэв child preference
буурвал ЯМ зүүн тийш
шилжинэ. => төрөлтийн тоо
буурч, бусад төрлийн
хэрэглээний эрэлт
нэмэгдэнэ
Төрөлтийн талаарх онолууд
Бусад онолууд: Psychological approach
• бүх төрлийн улс орнуудын хандлага дээр судлагдах боломжгүй,
зарим өвөрмөц соёл, зан заншил ихтэй орнуудын хандлагыг
судлахад ач холбогдолтой.
• James Fawsett and others’ project, 1972 –оор Psychological approachыг эмпирикээр судалсан:
• НЭЗ-ийн хөгжлийн өөр түвшинд байгаа улс орнуудыг хамруулсан.
• Төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс: анхандаа эдийн засгийн,
материаллаг хүчин зүйлс байсан бол яваандаа Emotional and
phychological хүчин зүйлс болдог гэж дүгнэсэн
Дүгнэлт
Төрөлтийн шилжилтийн
урьдач нөхцөл
Улс орнуудад явагдсан төрөлтийн шилжилтийн урьдач нөхцлүүд
(Анслий Коал):
1. Төрөлтийг хязгаарлахад хүргэж буй нөхцлүүд оршин байх
(хүмүүсийн нийгэм, эдийн засгийн ялгаатай байдал)
2. Хосуудын хүүхдийн тооны талаарх сонголт (нөхөн үржихүйн
талаарх тооцоолсон сонголт буюу “гэр бүлийн норм”)
өөрчлөгдөх
3. ГБТ-ийн аргуудын хүртээмж нэмэгдэх
74
Төрөлтийн шилжилтийн шалтгаанууд
Улс орнуудад явагдсан төрөлтийн шилжилтийн шалтгаанууд:
1. Бүтцийн өөрчлөлт /Structural Changes/
2. Зан үйлийн өөрчлөлт / Behavioral Changes /
• 21-р зуунаас өмнөх үе: Бүтцийн өөрчлөлтийн хүчин зүйлс
• 21-р зуунаас хойш: Зан үйлийн өөрчлөлтийн хүчин зүйлс
75
Төрөлтийн шилжилтийн шалтгаанууд
Улс орнуудад явагдсан бүтцийн өөрчлөлтүүд /Structural Changes/ :
• Эдийн засгийн өсөлт, тэлэлтүүд явагдсан, амьдралын нөхцлүүд
сайжирсан
• Эрүүл ахуй, ариун цэвэр, анагаахын мэдлэг болон хоол хүнс
сайжирсан
• Боловсрол болон технологийн хүртээмж сайжирсан
• Эмэгтэйчүүдэд зориулсан нөхцөл боломжууд нэмэгдсэн
• Тээвэр болон харилцаа холбоо сайжирсан
“макро түвшний өөрчлөлт; нийгэм, эдийн засгийн хөгжлийн
өөрчлөлтүүд”
76
Төрөлтийн шилжилтийн шалтгаанууд
Улс орнуудад явагдсан зан үйлийн өөрчлөлтүүд /Behavioral Changes/:
• Хүүхэд төрүүлэх, хүүхдийн зохистой тоо (гэр бүлийн норм)-ны талаарх
үзэл бодол өөрчлөгдөж байгаа
• Эмэгтэйчүүдийн болон хүүхдийн үүрэг, хариуцлагын талаарх үзэл
хандлага өөрчлөгдсөн
• Ажил/эдийн засгийн идэвхийг эрхэмлэх байдал нэмэгдсэн
• Жендэрт суурилсан уламжлал (Эрэгтэй хүүхдийг хүсэх –son preference),
үзэл бодол өөрчлөгдөх
• Хувь хүний зан үйлийн тааварлашгүй байдал нэмэгдэж байгаа, хянах
боломжгүй
“микро түвшний өөрчлөлт; Үзэл бодлын өөрчлөлтүүд”
77
Хүн төрөлхтөний түүхийн ихэнх үед төрөлт
яагаад өндөр байсан бэ?
“Нөхөн үржихүйн үйл хөдлөл” ба “Соёлын” холбогдолтой хүчин зүйлсийн
нөлөө:
• Хүн үүссэнээс хойших хугацааны бараг 99 хувьд нь нас баралт өндөр байсан
(хүүхдийн насанд хүртлээ амьд байх магадлал доогуур)=> хангалттай өндөр
төрөлттэй байснаар үр удмаа үлдээх боломжтой байсан
• “Value of children” буюу хүүхдийн үнэ цэнэ, ач холбогдлын талаарх үзэл,
хандлага: хүүхэд = “Security of old age”, Хүүхэд = “Labor”, “хүүхдийн чанар бус,
тоо чухал”,
• “эцэг эхийн характер: хүүхдийг өсгөх бус, төрүүлэх”
• Хүүг эрхэмлэх/хүсэх хандлага (desire for son, son preference): хүү бол нэр хүнд,
уламжлал, өв залгамжлагч
• Ideal family size = өндөр
• Уламжлалт нийгэмд эмэгтэйчүүдийн статус доогуур байдал (дор хаяж 1 хүүтэй
болтлоо төрөлтийг үргэлжлүүлэх)
Төрөлтийн түвшин доогуур болоход юу
нөлөөлсөн бэ?
• Биологи, соёл, нийгэм, эдийн засаг, гэх мэт олон хүчин зүйлс хамт
нөлөөлсөн.
• Ингэхдээ, соёл, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс нь биологийн
буюу завсрын хүчин зүйлсээр дамжин, нарийн төвөгтэй
механизмаар төрөлтөд нөлөөлсөн
• Эхэндээ материаллаг хүчин зүйлсийн өөрчлөлт их нөлөөтэй
байсан бол яваандаа материаллаг бус хүчин зүйлсийн өөрчлөлт
их нөлөөлөх болсон.
Төрөлтийн шилжилтийг тайлбарлагч онол,
хандлагуудын хөгжил
I
II
III
НЭЗ, хүрээлэн
буй орчны
хүчин зүйлс
НЭЗ, хүрээлэн
буй орчны хүчин
зүйлс
НЭЗ, хүрээлэн
буй орчны хүчин
зүйлс
Төрүүлсэн
хүүхдийн тоо
Завсрын хүчин
зүйлс
-Хүүхдийн эрэлт
Cd
-Хүүхдийн
нийлүүлэлт Cn
-Төрөлт
зохицуулах
өртөг Rc
Төрүүлсэн
хүүхдийн тоо
Завсрын
хүчин зүйлс
Төрүүлсэн
хүүхдийн тоо
Төрөлтийн шилжилтийг тайлбарлагч онол,
хандлагууд:
• Төрөлтийн ялгаатай байдал ба өөрчлөлтийг тайлбарлах зорилготой
• Онолууд нь бие биенийхээ сул талыг нөхдөг
• Бонгарц: төрөлт зөвхөн НЭЗ, зан үйлийн хүчин зүйлсээс хамаардаггүй,
биологийн хүчин зүйлс чухал
• Биологи, нийгэм, соёлын хүчин зүйлсийн онолууд: тодорхой бүс
нутгуудын онцлог хандлагыг жишээ нь, соёл, зан заншлын хүчин зүйл
чухал байдаг улс орнуудын төрөлтийг тайлбарладаг
• Эдийн засгийн онолууд: өрхийн/микро түвшинд тайлбар хийдэг,
статистикийн хувьд шалгагдах боломжтой ч хязгаарлагдмал хүчин
зүйлсийг авч үздэг
• Нийгэм-эдийн засгийн онолууд: эрэлт, нийлүүлэлтийн хүрээнд, эдийн
засгийн-нийгмийн-завсрын хүчин зүйлсийг хамруулан авч үздэг,
эмпирикээр шалгагдах боломжтой.
Анхаарал хандуулсанд
баярлалаа.
Асуултууд?
Download