Uploaded by zzolzaya88127181

Эх-ургийн-халдварын-шинжилгээ

advertisement
Эх ургийн халдварын шинжилгээ- TORCH
Эх ургийн вирусын халдвар (TORCH) гэдэг нь эхээс урагт дамжиж урагт аюултай халдвар үүсгэдэг
вирусуудын нэрийн эхний үсгийн товчлол юм. Эх ургийн вирусын халдвар (TORCH) -аар өвчилсөн
эсвэл тээгч эмэгтэй нь жирэмсэн болсон тохиолдолд уг халдвараа жирэмсэний явцад болон төрөх
үед урагт дамжуулах аюултай юм. TORCH-халдвар нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа бөгөөд ургийн
гажиг үүсэх, өсөлтгүй болох, зулбах зэрэг асуудлуудын нэг шалтгаан болсоор байна.
Тиймээс жирэмсэн болохоос өмнө эсвэл жирэмсний эхний 2 сард TORCH халдваруудыг илрүүлэх
шинжилгээ хийлгэх нь цаашид гарах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Жирэмсэн үедээ TORCH халдваруудын хэд хэдэн үүсгэгчээр зэрэг өвдсөн бол эмнэлзүйн шинж тэмдэг
нь төрөх үед эсвэл төрсний дараа урагт илүү тод илэрдэг.
T- Токсоплазма
O- Other буюу бусад тэмбүү, гепатит B
R- Рубелла
C- Цитомегаловирус
Н- Херпес вирус
Ургийн гажгийн оношилгоо /хоёрол, гурвал, дөрвөл тестүүд/
Ургийн гажиг тодорхойлох шинжилгээнд эхийн цусанд биохимийн маркер үзэх, хэт авиан шинжилгээг
хавсарч хийдэг. Жирэмсний биохимийн шинжилгээ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын
эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох зорилготой. Энэхүү шинжилгээг жирэмсний I, II хагаст
тодорхойлно.
Хоёрол тест- Жирэмсний 9-13 долоо хоногт жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, βhCG-ыг
тодорхойлно.
Гурвал тест- Жирэмсний 16-21 долоо хоногт эхийн цусанд AFP, HCG uE3-ыг тодорхойлно.
Дөрвөл тест- Нэмэлтээр Inhibin А уургийг тодорхойлно. Эдгээр 4 уургийн хэмжээний өөрчлөлтөөр
Дауны хамшинжийг 80% илрүүлдэг бол гурвал шинжилгээгээр 70% илрүүлдэг. Шинжилгээг эхийн
цуснаас сорьц авч шинжилдэг бөгөөд өлөн байх шаардлагагүй.
Жирэмсний үед зайлшгүй өгөх шинжилгээнүүд





Үүнд:
Эхийн биеийн ерөнхий эрүүл мэнд
Ургийн зүрхний цохилт
Эхийн биеийн жин
Бэлхүүсний тойрог, хэвлийн урт
Эхийн даралт, зүрхний цохилт зэргийг тогтмол байнга шалгана.
Түүнчлэн бие давхар эмэгтэй Та жирэмсний таван сартайд, төрөхийн өмнөх гэсэн хоёр удаагийн
нэгдсэн үзлэг, шинжилгээнүүдийг заавал өгөх хэрэгтэй. Тухайлбал,










Амны хөндий
ЭХО үзлэг
Сүрьеэгийн үзлэг/ цээжний рентгэн зураг авахуулах/
ДОХ-ын шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Цусны ерөнхий шинжилгээ, өндөгний цусны шинжилгээ
Дотор эрхтэний үзлэг
Нүдний үзлэг
Чих, хамар, хоолой
Сахарын шинжилгээ гэх зэрэг үзлэг шинжилгээнүүдийг харьяа дүүргийн эмнэлэгтээ өгнө.
Жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ
Жирэмсэн байх хугацаандаа та харъяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн кабинетэд юмуу, өрхийн
эмчийн хяналтанд байх ёстой. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж
байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон
төрөлтийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм. Хэрэв жирэмсэн бол жирэмсний эхний 3
сарын дотор жирэмсний хяналтанд орох нь чухал.
Жирэмсний хяналтанд эрт орсноор :
· Эмч таны жирэмсний хугацаа болон амаржих, амралтаа авах хугацааг зөв тогтоож өгнө.
· Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил амралтын
дэглэмийг зохицуулах, төрөлтөнд бэлтгэх талаар зөвлөгөө өгнө.
· Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй
зохих арга хэмжээг авна.
· Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.
Ямар шинжилгээ өгөх вэ?






Эмнэлэгт таны өндөр, жин, цусны даралт, биеийн ерөнхий байдлыг үзэж, цус, шээсний
ерөнхий шинжилгээ, судасны цус, үрээний наац буюу мозокын шинжилгээ авна.
Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж, ургийн өсөлтийг
тодорхойлно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин
тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой. Жирэмсний хугацаанд
биеийн жин 10 кг орчим буюу 7 хоног тутам 300-500 гр нэмэгддэг. Харин жирэмний сүүлийн
3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж шилбээр бага зэрэг хавагнаж
болно. Энэ нь та болон таны хүүхдэд ноцтой аюул учруулахгүй.
Шээсний шинжилгээгээр сахарыг хэмжсэнээр чихрийн шижин өвчинг эрт илрүүлэх ач
холбогдолтой ба хэрэв танд чихрийн шижин өвчин илэрвэл та дотрын эмчийн хяналтанд
давхар байх хэрэгтэй. Уураг тодорхойлсноор бөөрний үйл ажиллагааг үнэлнэ.
Цусны шинжилгээгээр цус багадалт байгаа эсэх, үрэвсэл, элэг бөөрний үйл ажиллагаа, ДОХийн шинжилгээ болон бусад үзүүлэлтүүдийг хянаж үздэг.
Мөн жирэмсэн болон төрөх үед цус сэлбэх тохиолдол гарч болзошгүй тул цусны бүлгийг
тодорхойлдог. Шаардлагтай бол эхийн резус сөрөг байгаа эсэхийг үзнэ. Цусны
шинжилгээнд ямар ямар үзүүлэлтүүдийг үзэхийг тухайн хүний биеийн байдлаас хамаарч
хийнэ.
Үтрээний наац буюу мозокоор үтрээний үрэвсэл, БЗХӨ-ийг илрүүлнэ.





Дотуур болон гадуур үзлэгээр жирэмсний хугацаа, ургийн байрлалыг тодорхойлно.
Флюрография буюу цээжний рентген зургаар уушигний эмгэгүүдийг эрт илрүүлэх
боломжтой.
Эхогоор ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэх, гаж хөгжил байгаа эсэх болон
ургийн ус, ихэс, хүйн байдалд үнэлгээ өгнө. Мөн дотор эрхтнүүдийн байдалд үнэлгээ өгнө.
Шүд, нүд, чих хамар хоолой, дотор, мэс засал, халдварт гээд бусад нарийн мэргэжлийн
эмчид мөн үзүүлдэг.
Та өөрөө, таны гэр бүл, ойр дотныхон жирэмслэхэд эрсдэлтэй байдлууд, жирэмсний
хүндрэлүүдийн талаар зохих мэдлэгтэй байвал жирэмсний, төрөх болон төрсний дараах
үеийн хүндрэлээс сэргийлж чадна. Та эмчийн байнгын хяналтанд байж, жирэмсний, болон
төрсний дараах үед үүсч болох хүндрэлүүдээс сэргийлж чадна.
Хэрвээ ТА:
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай,
- 5-аас дээш удаа төрсөн,
- бага хүүхэд чинь 2 нас хүрээгүй,
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй (зүрх судас, бөөрний эмгэгууд, цусны даралт ихсэх гэх
мэт )
- өмнөх жирэмслэлт, төрөх, төрсний дараах үед хүндэрч байсан,
- хоол тэжээлийн дутагдалтай байвал, зулбаж байсан,
- олон удаа ур хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үед хүндрэх,
- амьгүй эсвэл бага жинтэй, сул дорой хүүхэд төрүүлэх өндөр эрсдэлтэй байна.
Жирэмсэн үед доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай:
Эдгээр шинжүүд нь таны олоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг илэрхийлнэ.
Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь насанд ч хүрч болзошгүйг анхаар.
- Үтрээнээс цусархаг ялгадас гарах эсвэл цус гарах
- Хэвлийгээр базалж өвдөх, гэнэт хүчтэй өвдөх
- Гэнэт толгой эргэх, дотор муухайрах
- Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах
Download