Линукс,Мак үйлдлийн систем дээр дүрмийн алдаа шалгагчийг хэрхэн ажиллуулах заавар 1.Үйлдлийн системдээ жава суулгах Хэрвээ таны үйлдлийн системд жава суугаагүй бол веб хөтчөөрөө "http://www.java.com/en/download/index.jsp" хаяг уруу орон өөрийн системд тохирох хувилбарыг сонгон татаж, системдээ суулгаж болно. Эсвэл терминал нээгээд "sudo apt-get install java" гэсэн коммандыг бичиж системдээ жава суулгах боломжтой. 2.Програмыг ажиллуулах Терминалаас дүрмийн алдаа шалгагч програм байгаа фолдер луу хандана Жишээ нь: Доорх тохиолдолд програм Download фолдерт байна гэж үзье. Тэгвэл cd комманд ашиглан Download фолдер луу хандана. Тухайн фолдер уруугаа хандсныхаа дараа java -jar Jarname.jar гэсэн коммандын тусламжтайгаар дүрмийн алдаа шалгагч програмыг ажиллуулж болно. Програм