МАГАДЛАЛ 2020 оны 09 сарын 03 9 3 Улаанбаатар хот 2020/ДШМ/1135 ху вь 2020 Дугаар 1135 Г.Тт холбогдох эрүүгийн хэргийн тухай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ ар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх ул б хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд: прокурор Б.Уранцэцэг, хохирогч Г.Ш, ху насанд хүрээгүй хохирогч Л.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.И, нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1274 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1920003050016 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. Б овгийн Г-ын Т, 1979 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 1/14 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотод хувиараа машин барьдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 6 дугаар гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан ху вь харгалзагдсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан. Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны ар өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын В орцны 412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Шг “салах гэлээ” гэх шалтгаанаар баруун бугуйнд 1 удаа, хэвлийн тус газар 1 удаа, баруун шуун тус газар 1 удаа буюу нийт 3 удаа ул б хутгалж, 12 настай дагавар хүү болох Л.Сийн цээжин тус газар 1 удаа, баруун гуян тус газар 1 удаа, зүүн гуя нь тус газар нь 1 удаа буюу нийт 3 удаа санаатай хутгалж алахыг завдсан, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ху БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын В орцны 412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Шг салах гэлээ гэх шалтгаанаар алахыг завдах гэмт хэргийг үйлдэх үедээ Г.Шгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын В орцны 412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар хүү болох Л.Сийг алахыг завдах гэмт хэргийг үйлдэх үедээ Л.Сийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 2/14 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Тыг онц харгис хэрцгийгээр, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл ху вь үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар долоон жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ар 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Г.Тыг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 ул б дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 2.2 ху дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг есөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 9 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тын цагдан хоригдсон 188 /нэг зуун наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 2.356.987 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ш /ЧА86010165/, насанд хүрээгүй хохирогч Л.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.И нарт олгож, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нотлох баримт бүрдүүлж шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 3/14 эрхийг нээлттэй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Таас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 400.000 төгрөг гаргуулж “Мон Тай Сино Групп” ХХК /6063764/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тооцохоор ху вь шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хохирогчийг “ална” гэсэн санаа үнэхээр байгаагүй юм. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Анхан шатны шүүх надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 ар дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн байхад давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8-д заасныг зүйлчилж миний эрх зүйн байдлыг дордуулж хэргийг үү.” гэжээ. ул б шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө Хохирогч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс тогтоосон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна.” ху гэв. Насанд хүрээгүй хохирогч Л.Сийн хууль ёсны төлөөлөгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо өөрийнхөө хийдэг үйлдлийг намайг үйлдсэн мэтээр бичсэн байсан. Үүнд гомдолтой байна гэв. Насанд хүрээгүй хохирогч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж гаргах тайлбар байхгүй.” гэв. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 4/14 хянан шийдвэрлэхдээ хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд тусгагдсан зүйлс хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна." гэв. ху вь ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ар дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар ул б хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй. Хүнийг алахыг завдсан гэмт хэрийн хувьд, Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын В орцны 412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Шг “салах гэлээ” гэх шалтгаанаар баруун бугуйнд 1 удаа, хэвлийн тус газар 1 удаа, баруун шуун ху тус газар 1 удаа буюу нийт 3 удаа хутгалж, биед нь хүндэвтэр хохирол учруулан, 12 настай дагавар хүү болох Л.Сийн цээжин тус газар 1 удаа, баруун гуян тус газар 1 удаа, зүүн гуя нь тус газар нь 1 удаа буюу нийт 3 удаа санаатай хутгалж,биед нь хөнгөн хохирол учруулан алахыг завдсан болох нь: хохирогч Г.Шгийн “... Би “чи надад хүрээд би чамд хүрч болдоггүй юм уу” гээд цааш явж угжинд нь цай хийх гээд зогсож байхад Т миний араас боосон. С гараас нь татаж байж салгасан. Би эргэж хараад “чи одоо зүгээр байгаач” гэж хэлээд түлхэхэд Тэлмүүн газар унасан. Т “хүүхэд аллаа пизда минь” гээд зүүн шанаа орчим гараараа 1 удаа цохисон. Би цонхоо онгойлгоод доод талд байдаг монгол айл руу “туслаарай” гэж орилсон. ... Ингэж байхаар чамайг нэг мөсөн гүйцээчихье” гэж хэлээд гал тогооны өрөө рүү явсан. Явж байхдаа “гэр бүлээр чинь сүйрүүлчихье” гэсэн. Намайг том өрөөнд зогсож байхад Т гал тогооны өрөө 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 5/14 рүү ороод хар иштэй хутга авч хүрч ирээд “би ер нь шийдчихсэн. Яавал яана шүү” гэсэн. Тэгэхээр нь би “чи биднээс бусдыг нь чадахгүй л дээ, хутгалвал хутгал, чамаас одоо айхгүй, зөндөө л зодууллаа” гэхэд Т “чи муу ямар том болчихсон янхан бэ” гэж ирээд миний хаа хамаагүй цохиод байсан. Хутганы ишээр цохиод байгаа юм байх гэж бодтол аль хэдийн миний баруун гарын шуу, 2 хөх, давсаг орчим хутгалчихсан цус гарч байсан. “Чи цаашаа бай” гээд Тыг түлхсэн. Тэгтэл баруун гарнаас их хэмжээгээр цус гоожиж эхэлсэн. Энэ үед С жижиг өрөөнөөс “болиоч ээжийг аллаа ш дээ” гээд гараад ирсэн. “Чи намайг хутгалчихлаа, аллаа шүү дээ” гээд гэрийнхээ хаалгыг онгойлгож доошоо 3 давхар руу гүйсэн. Тэгээд Болдоо, Ариунаа гэх монгол айл руу очоод “туслаарай” гэж орилсон. Болдоо ах, Ариунаа эгч ху вь хоёр гарч ирээд “юу болсон бэ” гэхэд “Т хутгалчихлаа” гэж хэлээд ухаан алдаад уначихсан. Болдоо ах “хүү чинь бас хутгалуулчихсан, сэрээрэй” гэж алгадахад нь сэрсэн. Сэрээд харахад С бандааштайгаа нүцгэн цээжээ бариад “ээжээ намайг бас хутгалчихлаа” гэж уйлаад цустайгаа холилдчихсон зогсож байсан. Тэгээд “миний хүүг яахаараа бас хутгалдаг юм бэ” гэж хэлээд дахин ухаан алдаж унасан. Нэг сэрэхэд 4 дусал залгуулаад байж байсан. “С яасан бэ? Амьд уу?” гэхэд “амьд, үзүүлж байгаа” гэж эмч нар нь хэлсэн. Тэгээд оройноос нь Стэй хамт эмчилгээ хийлгүүлсэн. ...Баруун хөхний доод, зүүн хөхний дээр, давсагны дээр, баруун гарны дээр хэсэгт 2 удаа хутгалагдсан шархтай. 2019 оны 12 дугаар сарын 25-ны ар өдөр Гэмтлийн эмнэлэгт хэвтэж баруун гарын шөрмөс залгуулах хагалгаанд орсон. Шөрмөс 2 газар тасарсан. Мэдрэлийн судас тасарсан. Мэдрэлийн хагалгаагаар залгах боломжгүй гэсэн. Одоо баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу орчим юм мэдрэхгүй байна. ...” /1хх 14-18, ул б 22-24/, Насанд хүрээгүй хохирогч Л.Сийн “... Ээж дүү Тэлмүүнд уух юм хийх гээд явсан. Тэгэхэд ээж Ш “ёо ёо” гээд байхаар нь би өрөөний хаалгаа онгойлгоод харахад аав ээжийг боогоод байж байсан. Би очоод салгаж болиулсан. Тэгээд ээж аавыг түлхэхэд цаашаа болчихоод буцаж ху ирээд нүүрэн тус газар нь цохисон. Ээж цонх руу очоод Ариунаа эгчийг дуудаад орилсон. Тэгэхэд хүн гарч ирэхгүй байсан. Аав Т “чимээгүй байхгүй бол чамайг ална шүү, гүйцээнэ шүү” гээд байсан. Тэгэхэд ээж Ш “чи гүйцээж чадах юм уу” гэж хэлэхэд аав Т “чамайг гэдсийг чинь хүүлж ална” гээд гал тогооны өрөө рүү очиж хар иштэй хутга аваад хүрч ирсэн. Ээж “Ариунаа эгчээ хутга бариад ирлээ туслаарай” гээд орилсон. Аав Т “чимээгүй бай, чамайг ална шүү” гээд хутгаараа ээж Шгийн rap бие рүү нь хутгалсан. Би сандарч очоод аав Тын гарнаас барьсан. Тэгтэл эргэж хараад миний цээж рүү хутгалсан. Би цээжээ дараад байж байсан. Ээж Ш зугтаагаад гараад явсан. Аав Т ээжийн араас гүйгээд гүйцээгүй, буцаж гэр рүү орж ирээд “би эхийг чинь гүйцээчихлээ, одоо чамайг гүйцээнэ” гэж хэлээд над руу хүрч ирэхээр нь би зугтаагаад унтлагын өрөөний шкафны булан pуу орсон. Аав өөрөө тэр зайнд багтахгүй болохоор хутгатай гараараа миний араас чичиж байгаад зүүн гуяны ар хэсэгт хутгалсан. Би орилоод хутгатай гар руу нь өшиглөсөн чинь “энэ муу намайг зодох нь л дээ” гээд ахиад хутгаараа чичээд баруун гуяны ар хэсэгт хутгалсан. Миний араас хөөгөөд 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 6/14 хутгаа бариад дайрахаар нь би зүүн хөлөөрөө хаасан. Тэгэхэд аав Т хойшоо харж байгаад хутгаараа намайг хутгалаад байсан. Миний хоёр хөлийн гуянд хутгалсан. “Чамайг нэг мөсөн гүйцээнэ” гээд толгой руу хутгалах гээд хутгатай гараа дээш нь өргөөд дайрахад дүү Тэлмүүн ирээд, сайн хэлд ороогүй болохоор “бой, бой” гээд хөл рүү гараараа цохиод байсан. Аав Т “миний хүү тэгж байгаа бол болилоо” гээд Тэлмүүнийг хөтлөөд том өрөө рүү орсон. Намайг “эхийнхээ араас яв” гэхээр нь би “тэглээ” гэж хэлээд муухай харчихаад гараад гүйсэн. Орцонд гарахад ээж газар хэвтчихсэн байсан. Ариунаа эгч над руу хүрч ирээд “жоохон хүүхэд яаж байгаа юм бэ” гээд уйлсан. Миний цээж, хөлнөөс цус гарсан байсан. Намайг гэр рүү оруулах гэж байхад аав Т “би алчихсан” гэж орилоод байсан. Тэгээд Ариунаа ху вь эгчийн гэрт ороод байж байхад цагдаа ирсэн. Би хавтаст хэрэгт байгаа хутгыг харсан, энэ хутга манай гэрийн хутга мөн байна. Энэ хутгаар намайг болон миний ээжийг хутгалсан. Г.Т хаанаас хутга авсныг би хараагүй гэх мэдүүлэг /1хх 29-30, 34-35, 38-39/, гэрч М.Болдбаатарын “... Тэгтэл манай хаалгыг гаднаас хүн их чанга цохиж “Болдоо ахаа, Ариунаа эгчээ” гэж эмэгтэй хүний айж, сандарсан дуу гарсан. Тэгээд би очиж хаалга нээхэд урдаас Г.Ш “Г.Т намайг хутгалчихлаа” гэж хэлээд манай гэрт хүнээс зугтаж байгаа юм шиг ар хар эрчээрээ орж ирсэн. Тухайн үед Г.Ш 2 гараа урдаа авч цээжээ тэвэрсэн байсан бөгөөд биеийн бүхий л хэсэг цус болсон байдалтай хөл нүцгэн, бандааш, майктай байсан, орж ирэнгүүтээ “миний хүү, миний хүү” гэж ээрээд унах гээд байсан. Надтай зэрэгцээд манай ул б эхнэр, охин 2 гарч ирсэн байсан. Тэгээд Г.Шг харчихаад “яанаа” гэж чангаар хэлээд Номин-Эрдэнэ айсандаа уйлаад эхэлсэн. Энэ үед Г.Шгийн араас Л.С орж ирсэн. Л.С “бас намайг хутгалчихлаа ээжээ” гээд уйлж байсан. Биеийнх нь хэвлий болон хөл хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан, энэ үед манай охин Номин-Эрдэнэ хувцас авч Л.Сд нөмөргөсөн. Тэгээд би сандраад даавуугаар Л.Сийн биеийг нь ороож боосон ба ямар нэгэн хувцасгүй хөл ху нүцгэн дотуур өмдтэйгөө байсан. ...” /1хх 45-47/, Насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн “... гэнэт манай хаалгыг чангаар нүдээд “Болдоо ахаа, Ариунаа эгчээ” гээд хаалганы цаана хүн орилсон. Тэгээд би хаалга руу очиж, аав Болдбаатар бас хаалга руу очиж бараг зэрэг шахуу хаалгаа нээсэн. Хаалга онгойход манай хажуугийн орцонд байдаг Г.Ш гэх эмэгтэй “Таа намайг хутгалчихлаа” гэж хэлээд манай гэрт хүнээс зугтаж байгаа мэт дайраад орж ирсэн. Тухайн үед манай орц харанхуй байсан, мөн коридорынхоо гэрлийг унтраасан байсан учир эхэндээ сайн харагдаагүй, тэгээд гэрлээ асаахад хаана хутгалсан нь мэдэгдэхгүй биеийнх нь бүх хэсэг цус болсон, дээгүүрээ нимгэн фудболкатой, доогуураа бандаштайгаа, хөлдөө ямар нэг зүйл өмсөөгүй, хөл нүцгэн байсан, “миний хүү, миний хүүг” гээд уйлж байсан. Орж ирээд хэсэг байснаа газар унаад байсан. Г.Шгийн араас Л.С “ээжээ намайг бас хутгалчихлаа” гээд орж ирсэн. Шорт өмссөн, хөл нүцгэн цээжээрээ нүцгэн байдалтай байсан. Л.С ээжийнхээ араас орж ирэхдээ гараараа 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 7/14 хэвлий хэсгээ дарсан, бага зэрэг бөхийсөн байдалтай байсан. Гараараа дарсан хэвлийн хэсгээс цус гарсан байсан. Миний хувьд тийм зүйл харчихаад маш их айж уйлаад орилсон. Энэ үеэр манай дээд айлын БНХАУ-ын иргэн буун ирж хараад цагдаа дуудсан байсан. Тухайн үед өвөл болсон, гадаа их хүйтэн байсан. ...Манай гэр лүү орохын тулд 7 дугаар орцоор дамжин ордог учир би цагдаагийн хүмүүсийг ирэхэд нь 2-3 цагдаагийн хамтаар Г.Шгийн гэрийг зааж өгөөд гэрт нь ортол Г.Т 2-3 насны бага хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгээд цагдаагийнхан хүүхдийг Таас аваад надад өгсөн. Би хүүхдийг нь аваад гэр рүүгээ орсон. Тэгтэл Г.Т цагдаагийнханд яман нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй дагаад явсан. Манай орц, Г.Шгийн орц, Г.Шгийн гэрээс манай гэр хүртэлх зам нь бол нэлэнхүйдээ цус болсон байсан. ху вь Намайг бага хүүхдийг авахад хүүхэд уйлаад үлдсэн. Цагдаагийн хүмүүсийг ирж байхад Г.Т цонхоороо “би та нарыг удмаар чинь бүлсэн” гэж орилон инээгээд байсан. ...” /1хх 49-50/, шүүгдэгч Г.Тын “... 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-аас Эрээн хотоос Замын-Үүд сум орчихоод 17 цагийн орчимд эргэж БНХАУ-ын Эрээн хот дахь гэртээ ирсэн. Би гэртээ орохдоо хоол хүнс авч, 350 граммын савтай хятад архи аваад орсон. Тэгээд Г.Шг хоол хийж байхад тэр архийг ганцаараа уусан. Ууж дууссаны дараа Шгаас “дахин нэг шил архи авчих ар уу” гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд би 18 цаг өнгөрч байхад хүү Г.Сийг дэлгүүр явуулж 350 граммын хятад архи, ундаа авахуулсан. Тэгээд бид хоолоо идэнгээ авсан архийг Ш бид хоёр тэнцүү хувааж уусан. Архи ууж дуусчихаад Ш хүний машин үзэхээр Л.Сийг дагуулан явсан. ул б Тэгээд ямар ч байсан ирсэн. Тэгээд нэг л мэдэхэд салж сарних дээрээ тулж маргалдсан байсан. Тэгээд маргалдаж байхад Ш бид нар бие биенээ элдвээр хэлж маргалдсан ба манай бага охиныг “янхан” гээд, манай хүүг “хар хүүр, шоронгийн хадаас” хэлж байсан. Тэгээд би хүүхдээ өмөөрч Л.Сийг “ногоон, юм сурдаггүй тэнэг” гэх мэтээр маргалдсан. Тэгээд Г.Ш “май лалраа” гээд миний аманд салаавч хийсэн. Тэгээд “чамтай байснаас биеэ үнэлээд явж байдаг байж” гэж хэлсэн. Г.Ш нь БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлдэг байсан. Тэгээд би гуйж бид ху хамт амьдарч байсан. Тэгээд л яг яаснаа санадаггүй, нэг мэдэхэд би баруун гартаа хар өнгийн иштэй, гэрт маань байсан ахуйн зориулалт бүхий хутга барьсан байсан. Гэр дотор газраар цус болсон байдалтай байсан. Энэ үед Л.С унтлагын өрөөнд, Г.Ш гадаа “цагдаа дуудаарай, Болдоо ахаа” гээд орилж байсан. Тэгээд би Сийг “ээжийнхээ араас гар” гэж хэлсэн. Л.С унтлагын өрөөнөөс гараад гүйсэн. Би бага хүүгээ тэврээд гэртээ үлдсэн. Тэгээд л цагдаа нар орж ирсэн. Надад сонсгож байгаа ялаас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2,8 дахь заалтад заасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /1хх 246-250, 2хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 8/14 31-ний өдрийн 85 дугаартай “... Г.Шгийн биед баруун бугуйн гадна хэсгийн нугалагч шөрмөс таслагдсан шарх, цээжний баруун, зүүн хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, баруун шууны урд дунд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун бугуйн гадна хэсгийн шарх нь нугалагч шөрмөсийг гэмтээж тасалсан байсныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүхэнд тогтоогдоогүй байжээ.” /1хх 73-74/, ху вь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 86 дугаартай “Л.Сийн биед цээж, баруун, зүүн дээд гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.” /1хх 86-87/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 211 дугаартай 3 ар шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн “Г.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Г.Т нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Г.Т нь одоо сэтгэцийн ул б ямар нэгэн өвчингүй байна. Г.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Т нь хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчтэй болсон гэх баримт, шинжгүй байна. Г.Тт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Г.Т нь сэтгэцийн ямар нэгэн ху өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.” /1хх 210-211/ гэсэн дүгнэлтүүд, аюулын зэргийн үнэлгээ тогтоосон “... Г.Т нь гэр бүлийн хүчирхийлэгч мөн.” дүгнэлт /1хх 20-21/, насанд хүрээгүй хохирогчийн шархадсан үеийн байдлыг харуулсан болон биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг, хутгалсан хутганы гэрэл зураг, хохирогч нарын эмнэлэгт эмчлүүлж байгаа байдлын талаарх гэрэл зураг, цус болсон газар орчмын байдлыг харуулсан гэрэл зураг /1хх 101-110/ хохирогч Г.Шгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 16894 дугаартай өвчний түүх /1хх 75-82/, 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 9/14 хохирогч Л.Сийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт /1хх 88-89/, Эрээн хотын эмнэлгийн Л.С, Г.Шд нарт эмчилгээ хийсэн талаарх баримт, орчуулгын хамт /1хх 115-135, 136-158/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн ху вь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Дээрх нотлох баримтуудаар хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийн үйл ар баримтыг нотолж чадсан байна. ул б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний ху тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ. Прокуророос Г.Тыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын В орцны 412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Шг 3 удаа санаатай хутгалж, 12 настай дагавар хүү болох Л.Сийг 3 удаа санаатай хутгалж алахаар завдсан, дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Шд хүндэвтэр хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч Л.Сд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Г.Тыг онц харгис хэрцгийгээр, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 10/14 бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн ху вь хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алахыг завдсан ар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. Шүүгдэгч Г.Тын хохирогч Г.Шг хутгалж байсан үйлдлийг насанд хүрээгүй хохирогч Л.С Г.Тын гарнаас барьж, дундуур нь орж салгахад хохирогч Г.Ш зугтаж гарснаар шүүгдэгчийн ул б хохирогч Г.Шг алах гэсэн үйлдэл таслан зогсоогдсон, гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүйгээр тасалдсан гэж үзэн шүүгдэгч Г.Тыг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв ху тайлбарлан хэрэглэсэн байх ба хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал,үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн “... би хүнийг алахыг завдаагүй ...” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Харин прокуророос шүүгдэгч Г.Тыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын В орцны 412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Шг 3 удаа санаатай 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 11/14 хутгалж, 12 настай дагавар хүү болох Л.Сийг 3 удаа санаатай хутгалж алахаар завдсан гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Г.Шгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Л.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг бие даасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна. ху вь Учир нь, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн хамгийн хүнд гэмт хэрэг нь “Хүнийг алах” гэмт хэрэг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдлийн улмаас хүний амь насыг нь хохироосноор төгсдөг бөгөөд тухайн хүнийг алах санаа, зорилгоо хэрэгжүүлэх явцдаа амь хохирогчийн биед хөнгөн , хүндэвтэр, хүнд хохирол учруулсан эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд хамаарахгүй, хүнийг алах гэмт хэргийн шинждээ багтах ба бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй ар юм. Иймд шүүгдэгч Г.Тын 2 хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч нарын биед дээр дурдсан хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг бие даасан гэмт хэрэг гэж ул б үзэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эцсийн санаа зорилго нь хохирогч нарын амь насыг хохироох шууд санаа байсан бөгөөд уг зорилгодоо хүрэх явцдаа хохирогч нарын биед дээр дурдсан хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсныг бие даасан гэмт хэрэг гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр тухайн зүйл хэсэгт зааснаар ху шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсныг хүчингүй болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/1274 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 12/14 ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7, 2.8 дахь зааснаар гэж өөрчилсүгэй.” гэсэн заалт нэмж, ху вь - Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ганбаатарын Тыг онц харгис, хэрцгийгээр бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, ар 2.6, 2.7, 2.8 дахь заалтуудад зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, ул б 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй. ху 1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 1. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 13/14 гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ, С.СОЁМБО-ЭРДЭНЭ ху вь ШҮҮГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ Б.БАТЗОРИГ ху ул б ар ШҮҮГЧ 2021-04-26 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 14/14