Uploaded by uyngaganstog

мэдүүлэг хохирогч

advertisement
Мөр, эд зүйлсийн гэрэл
зураг
Анар-Эрдэнэ Б.
17b1num3267
Мөр гэдэг нь:
Хууль зүйн онол, практикт хэрэглэдэг «ул мөр, эд мөрийн
баримт, баримт сэлт» гэсэн ойлголт нь бүгд «мөр» гэсэн
ойлголтын агуулгад багтаж байна.
Гэмт үйлдлийн мөр гэдэг нь нийгэмд аюултай үйлийн
улмаас бий болсон, тухайн хэргийг нотлож,
шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л зүйлийг хэлнэ.
Гэмт үйлдлийн мөр нь хэргийн газар, сэжигтэн,
хохирогчийн ой ухаан, бие, хувцас, ачаа, тээш, тээврийн
хэрэгсэл, орон байр, компьютерийн төхөөрөмж, санах ой
зэрэгт үүснэ.
Мөр, эд зүйлсийн гэрэл зураг нь:
Хэргийн газар болон лабораторит авсан төрөл
бүрийн мөр, биет баримтын гэрэл зураг юм.
Хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын
ажиллагаа болон шүүх шинжилгээний үед бүх
төрлийн мөрийг бэхжүүлэхэд түгээмэл
ашигладаг.
Мөрийн төрөл, хэлбэр дүрс зэргээс хамаарч
зураг авах арга барил, техник, ашиглагдах багаж
нь ялгаатай байна.
Мөр, эд зүйлсийн гэрэл зураг:
ЭХХШтХ 16.14 дүгээр зүйл.Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх
2.Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан
дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул
мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.
ЭХХШтХ 23.3 дугаар зүйл.Хэргийн газрын үзлэг
3.10.хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд
дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах;
Мөр, эд зүйлсийн гэрэл зураг:
Зарим тохиолдолд мөр-дүрсийг биет болгон
бэхжүүлэх явцад мөрний шинж тэмдгийг
баллах тохиолдол багагүй гардаг тул өмнө нь
заавал гэрэл зургаар бэхжүүлдэг. Мөрний
хэмжээ, хэлбэр, өнгө, гадна дүрс зэргийг
тодорхой харуулахын тулд хэмжихүйн гэрэл
зургийн аргыг ашигладаг.
Мөр, эд зүйлсийн
гэрэл зураг нь:
•
Биет баримтын зураг авахдаа эхлээд түүний
ерөнхий байдлыг хэмжихүйн гэрэл зургийн
аргаар, дараа нь шинж тэмдгийг нь нарийвчилсан
зургийн арга барилаар авна. Эд зүйлийн гадаад
хэлбэр, өнгийг зөв дүрслэхийн тулд гэрэлтүүлгийг
оновчтой сонгох нь чухал.
•
Биет баримтын гэрэл зургийг байгаа хэвээр нь
болон
битүүмжилсний
дараа
хэрхэн
битүүмжилснийг
харуулж
криминалистикийн
гэрэл зургийн боловсруулсан аргачлалыг мөрдөн
бэхжүүлсэн байх шаардлагатай.
Хэмжихүйн гэрэл зургийг авахад дараах барилыг анхаарна.
1) эгц дээрээс нь буюу аппаратны дуран, мөр хоорондоо
перпендикуляр байх,
2) мөр кадрт дүүрэн байх,
3) мөр кадрт багтсан байх,
4) мөрний хажууд масштабын шугам байрлуулах,
5) гэрэлтүүлэг, мөрний өнгө, гадаргуун онцлог, зай зэргээс
хамаарч аппаратны тохиргоог (өрц, хурд, фокус, гүний тодрол)
зөв хийх ёстой
Анхаарал хандуулсанд баярлалаа...
Download